Хооллох нэгж

Хүний өдөрт идэж хэрэглэвэл зохих хоолны хэмжээг тооцох зорилгоор “Хооллох нэгж” гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Энэ нь Тэр Зөвлөмж”-д заагдсан 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүн тус бүрт харилцан адилгүй ба хооллох нэгжийн хэмжээ нь та бидний дийлэнхдээ хэрэглэж заншсан хэмжээ байдаг.

Таны идэх хоолны 40% будаа гурилын бүлэг (11-22 хооллох нэгж), 23 хувийг хүнсний ногооны бүлэг (4-8 хооллох нэгж) бүрдүүлдэг. Харин махны бүлэг 17 хувь буюу 2-3 нэгж, мөн тус бүр 10 орчим хувийг нь сүү цагаан идээний бүлэг (1-2 нэгж), жимсний бүлэг (2-3 нэгж) бүрдүүлдэг. Нэг хүнсний бүлэг нь нөгөөгөө орлож чаддаггүй учраас хүнсний 5 бүлэг тус бүрээс доорх зөвлөмжид заасан харьцааг хадгалан өдөрт хэрэглэх нь зохимжтой.

Насны бүлэг Хүнсний бүтээгдэхүүний бүлэг
Будаа Хүнсний ногоо Мах Сүү, цагаан идээ Жимс
Хүүхэд /4-10 нас/ 12 4-5 2 1-2 2
Өсвөр насны хүүхэд /11-17/ 14-16 6 2-3 2 2
Насанд хүрэгсэд 18 6 3 2 2
Жирэмсэн ба хөхүүл эмэгтэй 20-22 7-5 3 2 2
Ахимаг настан 16 6 2-3 2 2

4-24 насны хүүхэд залуучууд, жирэмсэн болон хөхүүл эх сүү цагаан идээг өдөрт 2-3 хооллох нэгж хэрэглэвэл зохино.

3 Comments

  1. 123

    ТЭГЭЭД НЭГ ХООЛЛОХ НЭГЖ ГЭДЭГ НЬ ХЭР ЗЭРЭГ ХЭМЖЭЭ ЮМ БЭ?

  2. Boloroo

    Tiimee, ene hoolnii daguu zuv hoollii gevel sain oilgosongui. Her ih hemjeegeer ideh um bol? 1 negj gej her ih hemjee be?

  3. Зочин

    1 ngj herchim talh yos chihr bgtai boortsog bolgoson budaa 1/2 chanasan goimon 2 nii 1 4 sh erdiin jignemeg

Leave a Reply