Тэжээлийн бодис

Хоол хүнсний найрлагад агуулагдах тэжээлийн бодис нь хүүхдийн өсөлт хөгжил болон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Хоол тэжээлийн бодисуудыг дотор нь 5 хэсэг болгон хуваадаг:

  • Нүүрс ус

  • Өөх тос

  • Уураг

  • Эрдэс бодис

  • Амин дэм

Хүний биед 3 үндсэн үүрэгтэй:

1. Энергийн эх үүсвэр болдог

Хүний биеийн бүх үйл ажиллагаанд энерги хэрэгтэй байдаг. Тэжээл нь энергийн эх сурвалж юм. Ялангуяа өөх тос нь энергийн эх үүсвэр болдог.

2. Эд эсийн нөхөн төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хүүхдийн эд, эрхтний хөгжил болон насанд хүрэгчдийн эд, эс шинээр үүсэхэд бүрэлдэхүүн хэсэг нь болж өгдөг онцлогтой.

3. Бодисын солилцоог зохицуулдаг

Амин дэм, эрдэс бодис нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй. Эрдэс бодис, амин дэм нь төрлийн хувьд олон янз, үйл ажиллагаа нь харилцан адилгүй байдаг.

Нүүрс ус

  • Энэргийн эх үүсвэр (булчин, тархи, мэдрэлийн систем, г.м)

  • Бие мах бодид маш амархан задарч шингэдэг онцлогтой. Мөн уураг, өөх тосны шингэцийг сайжруулж хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй.

  • Бүтцийн хувьд энгийн, нийлмэл гэж ангилдаг.

  1. Энгийн нүүрс ус нь сахар, чихэр зэрэг чихэрлэг бүтээгдэхүүнд агуулагддаг

  2. Нийлмэл нүүрс ус нь гурилан бүтээгдэхүүн, гоймон, талх, төмс, хүнсний ногооны хальс, жимсэнд агуулагддаг. Хоногийн нүүрс усны хэрэгцээг зөвхөн нийлмэл нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж нөхөх шаардлагатай.

Илүүдвэл:

  • Биед өөх болон хуримтлагдсанаар биеийн жин хэт нэмэгдэж бодисын солилцоо өөрчлөгднө.

  • Хоолны дуршил муудах

  • Харшилт өвчнүүд үүсэх

  • Энгийн нүүрс ус буюу чихэрлэг зүйл ихээр хэрэглэвэл амны хөндий хүчилшиж, шүд хорхойтдог

Дутвал:

  • Тархи, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах.

  • Нүүрсус дутсанаар уураг ихээр задарч уургийн дуталт орно.

  • Уураг, өөх тосны шингээлт удааширна

Өөх тос

  • Хүүхдийн мэдрэлийн тогтолцооны эд эсийн хөгжилтөнд гол үүрэг гүйцэтгэнэ.

  • Энэргийг бие махбодид нөөцлөнө

  • Тосонд дуусдаг А,Д,К,Е амин дэм шимэгдэхэд чухал үүрэгтэй

Илүүдвэл:

  • Өөх тос нь холестерол их агуулах тул зүрх судасны өвчин үүсгэдэг.

Дутвал:

  • Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч, биеийн эсэргүүцэл суларна

  • А, Д, Е, К амин дэмийн дутлын шинж тэмдэг илэрнэ.

Уураг

  • Эд эсийн нөхөн төлжилт, бодисын солилцоо, дархлалын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй.

  • Уураг нь амин хүчлээс тогтдог. Нийт 20 амин хүчил байдгаас 9 нь хүний биед үүсдэггүй үл нөхөгдөх амин хүчилд тооцогдоно. Амьтны гаралтай бүтээгдэхүүн нь үл нөхөгдөх амин хүчил илүү агуулдаг учир амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтой.

  • Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхэд нэн шаардлагатай.

Илүүдвэл:

  • Элэг, бөөр гэмтэнэ

Дутвал:

  • Хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт удааширч улмаар тураалд хүргэх аюултай

  • Биеийн эсэргүүцэл суларч, өвчин эмгэгт өртөмтгий болно

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.