Хүнсний аюулгүй байдал

Хүнсийг зөв хадгалаагүйгээс мууддаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэр, амт, гадаад байдлаар нь муудсан эсэхийг нь мэдэж болох ч ихэнх тохиолдолд амт, үнэр, гадаад байдал нь аюулгүйн баталгаа болдоггүй.

Зөв хадгалаагүй хүнс танд хоол тэжээл болохоосоо хор болно.

Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон удсан, эвгүй үнэртэй хоол хүнсийг бүү худалдаж ав.

  • Аль болох шинэ бүтээгдэхүүн худалдаж авахыг хичээ. Хэрвээ үнэр орж муудсан байвал тэр хэсгийг эсвэл тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хаях хэрэгтэй

  • Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийн өмнө сайтар болгож боловсруулаарай

  • Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

  • Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий

  • Хоол хийхийн өмнө, хүүхдээ хооллохын өмнө, бие зассаны дараа гараа савантай бүлээн усаар угаа.

  • Мах, тахиа, загас, өндөг зэрэг түүхий хүнсний бүтээгдэхүүн бэлдсэний дараа заавал гараа угаасны дараа бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьц.

  • Хэрвээ таны гар шархтай бол хоол хийхээсээ өмнө түүнийг боохоо мартуузай.

Гараа үргэлж угааж бай

Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө цэвэр усанд сайтар угааж заншаарай!

  • Мах, тахиа, загас, өндөг, сүү зэрэг түүхий хүнсний бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглээрэй. Учир нь өвчин үүсгэгч нянгаар халдваржсан байж болзошгүй.

  • Хүнсний зүйлийг гүйцэд болгоход ихэнх нян устдаг.

  • Үхэр, хонь, гахайн махны өнгийг нь борлотол буцалга

  • Тахианы махыг цагаан болтол чана

Хоолоо сайтар болго

  • Өндөгний цагаан, шар хоёрыг хатуу болтол нь болгож хэрэглэ

  • Сүүг 5 минутын турш буцалга

  • Хоолоо болсон даруйд нь ид. Хэрвээ хоол чинь өрөөний хэмд хүртэл хөрвөл бичил биет нь үржиж эхэлдэг.

  • Хоол хүнс хөлдсөн үед л бичил биетний ургалт зогсдог.

Хоол хүнсээ тохирсон нөхцөлд, зөв хэрэглэ

  • Хоол болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөө

  • Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай

  • Хоносон хоол бүү хэрэглэ

Болгосон хоолоо зөв хадгал

  • Хэрвээ боломжтой бол өөр өөр гамбанз болон гал тогооны хэрэгсэл хэрэглэ.

  • Хэрвээ нэг гамбанз болон гал тогооны хэрэгсэл хэрэглэхээр бол эхлээд түүхий хүнсний бүтээгдэхүүнээ зүссэний дараа боловсруулсан бүтээгдэхүүнээ зүсэх ба үүнийхээ өмнө заавал халуун савантай усаар угаагаарай.

Гал тогооны өрөөг цэвэрхэн байлга

  • Хоолны үлдэгдэл болон аяга тавгаа цэвэрлэлгүй битгий үлдээ учир нь ялаа цугларч бичил биетэн үржих нөхцөл бүрддэг.

  • Аяга таваг цэвэрлэхдээ халуун савантай ус хэрэглээрэй.

  • Хоол хийхдээ өмсдөг хувцсаа буцалсан усанд угааж , ойр ойрхон сольж байгаарай.

  • Гал тогооны хэрэгсэл угаахдаа шалаа угаах үедээ өмсдөг хувцсанаас өөр хувцас өмсөөрэй.

Цэвэр ус хэрэглэ

  • Худгаас авсан усыг уухаасаа өмнө буцалгаж хэрэглээрэй. Ялангуяа хүүхдүүд ихтэй болон суулгалт, шар, холер өвчин тархсан газруудад анхаарах ёстой.

Leave a Reply