Бичил тэжээлийн бодис гэдэг нь бие махбодид амин чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс болон амин дэмүүд юм.
-
Бичил тэжээлийн бодис дутахад цус багадах, оюун ухаан хоцрогдох, хараагүй болох г.м өвчин эмгэг тусн
-
Аминдэм, эрдэс бодис нь хүний биед өчүүхэн хэмжээгээр хэрэгтэй байдаг
-
Аминдэм, эрдэс бодис нь тус тусдаа өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь илчлэг үүсгэдэггүй харин илчлэг үүсэхэд туслах үүрэгтэй
Д Аминдэм:
- Бие махбодийн өсөлт хөгжил ялангуяа ясны бэхжилт, биеийн эсэргүүцлийг дэмжих үйлчилгээтэй.
- Д амин дэм дутлын шинж тэмдэг: хөлрөх, шилбэний яс мурийх, үе томрох, зулай хожуу битүүрэх зэргээр сульдаа өвчний шинж тэмдэг илэрнэ.
Д аминдэмийн эх сурвалж:
Нарны гэрэл | Д амин дэм нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд үүсдэг. Урин дулааны улиралд хүүхдийн өлгий болон хувцсыг тайлж (өдөрт 15 минут) нүүр толгойн хэсгээс бусад газрыг наранд ил байлгах шаардлагатай. |
Өөхтэй загас, загасны тос | Сардин, сагамхай загасны элэгний тос уух |
Төмөр: Цусны бүрэлдэхүүн хэсэг болж, эд эсэд хүчилтөрөгч түгээнэ
- Төмөр дутагдахад: дутуу төрөх, жирэмсэн үеийн цус багадалт гүнзгийрэхээс гадна оюуны чадвар буурна
- Хүүхдэд төмөр дутсанаас цус багадалт үүснэ
- Төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг цай, кофе, сүүний хамт хэрэглэхээс зайлсхий, харин боломжтой бол С аминдэмтэй хэрэглэх нь төмөр шимэгдэх явцыг хурдасгадаг
- Төмөр дутлын шинж тэмдэг: өвчинд өртөмтгий болох, хүүхдийн сэтгэн бодох чадвар буурснаар сурлага муудах, нүдний салст болон гарын алга цайх, хумс хэврэгших, ядарч сульдах.
Д аминдэмийн эх сурвалж:
Амьтны гаралтай хүнс | Элэг, загас, тахиа, бүх төрлийн мах |
Ургамал | Навчит ногоо, вандуй |
A aминдэм:
- Нүдний хараа, өсөлт хөгжилтөд чухал төдийгүй, халдвараас сэргийлж, нөхөн үржихүйд нөлөөлдөг
- Халдварт өвчин тусах, шимэгч хорхойтох, суулгах өвчний үед тустай
- Дутлын шинж тэмдэг: халдварт өртөмтгий болох, бүрэнхийд муу харах, хараа муудах
А аминдэмийн эх сурвалж:
Улаан, шар, улбар шар хүнсний ногоо | Лууван, хулуу, улаан чинжүү |
Навчит ногоо | Бууцай, шанцай, юнцай |
Амьтны гаралтай хүнсний ногоо | Мах, элэг, өндөг |
С аминдэм:
- Биеийн эсэргүүцэл сайжруулна
- Судасны ханыг бэхжүүлнэ
- Цус төлжүүлэх болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг идэвхижүүлэх нөлөөтэй
- С амин дэм агуулсан бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар чанах, буцалгах, их хэмжээний усаар зайлах, угаахаас зайлсхий. С амин дэм маш хурдан задардаг
- Дутлын шинж тэмдэг: хавагнах, буйлнаас цус гарах, үеүдэд цус хурах, яс янгинах, шарх эдгэрэлт удаашрах
С аминдэмийн эх сурвалж:
Нимбэгний төрлийн жимс жимсгэнэ | Амтат жүрж, мандарин |
Жимс | Гүзээлзгэнэ, хад /байгалийн жимс/ |
Ногоо | Байцаа, бууцай, улаан лооль, вандуй |
Фолийн хүчил:
- Ургийн тархи, нугас, мэдрэлийн тогтолцоо хэлбэржихэд тустай
- Жирэмсэн болон хүүхдэд илүү хэмжээгээр шаардагддаг
- Дутлын шинж тэмдэг: ядрах, сульдах, өсөлт удаашрах, тархи нугасны төрөлхийн гажиг үүсэх
Фолийн хүчлээр баялаг хүнс:
Жимс жимсгэнэ | Жүрж, гүзээлзгэнэ болон бусад байгалийн жимс |
Хүнсний ногоо | Навчит хүнсний ногоо, мөөг |
Амьтны гаралтай бүтээгдэхүүн | Элэг, өндөг |
Цайр:
- Өсөлт, шархны эдгэрэлт, халдвартай тэмцэхэд чухал
- Цайр дутлын шинж тэмдэг: өсөлт удааширч нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хөгжил удааширна (хүүхэд давжаа биетэй болно)
Цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүн:
Улаан мах | Үхэр, гахай, элэг, өндөг |
Сүүн бүтээгдэхүүн | Сүү, тараг, бяслаг |
Самар | Самар, вандуй |
Кальци:
- Яс шүдний бэхжилт, цус бүлэгнэхэд (цус тогтооход) чухал нөлөөтэй
- Хүүхэд, эмэгтэйчүүдэд (ялангуяа жирэмсэн болон хөхүүл) илүү хэрэгтэй
- Дутлын шинж тэмдэг: яс сийрэгжих, шүд унах эсвэл хожуу ургах
Кальциар баялаг хүнс:
Сүүн бүтээгдэхүүн | Сүү, тараг, бяслаг |
Ногоо | Бууцай |
Яслаг загас | Сардин |
Йод:
- Бамбай булчирхайн шүүрлийн найрлагад агуулагдаж бодисын солилцоог зохицуулахад оролцдог.
- Иод дутагдахад хүүхдийн бамбай булчирхай томорч ой ухаан болоод биеийн өсөлт хөгжилт хоцорч оюуны хомсдолтой болдог
- Дутлын шинж тэмдэг: хүзүүний урд хэсэг томроно. Жирэмсэн эмэгтэйд иод дутвал ургийн хөгжил хоцроход хүргэнэ
Йодоор баялаг хүнс:
Йоджуулсан давс, далайн байцаа, загасан бүтээгдэхүүн |
bichil tejeeliig urhiin emneleg blgon n taraadgmu? mnai urh der tsaanaas irehgui bg gd uursdu aw gesn uursdu emiin sangaas l awhd bno bzde