Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар -ыг нь хадгалж боловсруулах:
Санах зүйл
-
Хоол хийхдээ хоолны савыг таглаатай байлга.
-
Хоол болмогц идэх хэрэгтэй
-
Хоолыг удаан хугацаагаар хадгалж болохгүй (хөргөгчинд байсан ч гэсэн)
-
Тэжээлт бодисууд задардаг учир хүнсийг удаан хугацаагаар бүү дэвтээ.
-
Тосонд шарахаас зайлсхий
Хоолыг удаан хугацаагаар болгоход тэжээлт бодисууд нь задардаг болохыг анхаар.
Жимс
-
Шинэхэн жимс сонгоорой
-
Жимсээ сайн угааж идэх хэрэгтэй
-
Алим, лийр, чавга зэрэг жимсийг угаагаад хальстай нь хамт ид.
-
Жимс жимсгэнийг зүсэхээсээ өмнө угаа учир нь зүссэний дараа угаавал усанд уусдаг В, С аминдэм болон эрдэс бодис нь угаагддаг.
-
Хатаасан жимс нь их хэмжээний тэжээлт бодис агуулдаг. Энэ нь хатаах явцад өтгөрснөөс болдог.
Ногоо
-
Аль болох түүхийгээр нь идвэл тэжээллэг байдаг,
-
Муудаагүй ногоо сонгохыг хичээ
-
Ногоог зүсэхээсээ өмнө угаа учир нь зүссэний дараа угаавал усанд уусдаг аминдэм болон эрдэс бодис нь угаагддаг.
-
Аль болох том хэрч
-
Ногоог зүссэн даруйдаа болгож ид
-
Навчит ногоог зөөлөн гал дээр болго
-
Болгохдоо аль болох бага ус хэрэглээрэй
-
Буцалж буй усанд ногоог хий
-
Тэжээлийн бодис ууссан байх тул ногоо чанасан шүүс юмуу шөл хэрэглэ
Сүүн бүтээгдэхүүн
-
Гэрлээс хол, тагтай саванд хүйтэн газар хадгал.
Шууд нарны гэрэлд тавьж болохгуй. Учир нь зарим нэг хэврэг амин дэм задарч, ногооны өнгө алдагддаг.
Мах
-
Өөхгүй бараан мах илүүтэй хэрэглэ