Хүнс хадгалж нөөшлөх (даршлах)

Хүнс хадгалж нөөшлөх нь жилийн турш олон төрлийн тэжээллэг хүнс хэрэглэх боломж олгодог.

Буруу даршилсанаас хүнс мууддаг тул онцгой анхаар.

Нөөшлөлтийн эхний үе шат нь дутуу болгох юм:

Дутуу болгох гэдэг нь ногоог давстай усанд 2-3 минут буцалгахыг хэлнэ (1 литр усанд 1 цайны халбага давс). Энэ үед ихэнх бичил биет устдаг.

  • Эхлээд давстай усаа буцалга

  • Буцалж буй усандаа ногоогоо хий (1 литр усанд 500 грамм)

  • Ус дахин буцалтал хүлээ. Үүнээс нөөцлөлтийн эхний шат эхэлдэг. 2-3 минут буцалга

  • Ногооны бүх хэсэг нь халсан байх нь чухал . Гэхдээ гүйцэд болгож болохгүй.

Хатаах

Ихэнх шинэ хүнсний бүтээгдэхүүн нь 70-95%-ийн чийглэгтэй байдаг. Энэ чийг нь бичил биетэн ургах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Хатааж чийггүй болгоход бичил биетэн цааш амьдарч чадахгүй зогсонги байдалд ордог. Гэхдээ хатаах арга нь бичил биетнийг бүрэн үхүүлдэггүй. Хэрэв хатаасан бүтээгдэхүүн нь чийг авбал бичил биетэн нь үржиж эхэлдэг. Тийм учраас цэвэр хуурай газар хадгалах нь маш чухал.

  • Сайн чанарын хатуу жимс, ногоог сонго

  • Угааж цэвэрлээд хальс болон муудсан хэсгийг хэрчиж ав.

  • 1 см-ээс бага зузаантай хэрч.

Утсанд хэлхэх:

  • Хэлхээд дараа нь 2-3 минутын турш дутуу болго

  • Улаан лооль, мөөг, хулуу зэргийг болгох хэрэггүй зөвхөн цэвэрлэхэд хангалттай

  • Хэрчсэн ногооны хооронд зай хангалттай байх хэрэгтэй. Учир нь хоорондоо наалдаж мууддаг.

  • Утсанд хэлхсэн ногоог сүүдэрт, салхитай газар тавина.

Дэлгэц хэрэглэх:

  • Угааж хэрчсэний дараа дутуу болго

  • Сүүдэрт салхитай газар дэлгэц дээр жигд дэлгэж хатаана

    Хатаасан бүтээгдэхүүнээ хадгалах

  • Цэвэр, хуурай, хүйтэн газар чийг нэвтэрдэггүй жижиг, цэвэр саванд хадгал

  • Амт, үнэр, тэжээллэг чанар нь алдагдахаас өмнө 1 жилийн дотор хэрэглэх хэрэгтэй

Хатаасан жимс ногоог хэрэглэх

  • Хатаасан жимс ногоо амттай байдаг

  • Амт, хэмжээ, хэлбэр хэмжээг өөрчлөхийн тулд дэвтээгээд дараа нь хэрэглэдэг аргаараа хэрэглэ. 2-6 цаг дэвтээнэ:

  • Цэвэр усаар зайлж цэвэрлэ.

  • Том аяганд хийж хүйтэн ус хий.

  • 2-6 цагдэвтээ.

  • Усыг нь шавх – Хоол хийхэд бэлэн болно.

Хөлдөөх

Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн нь өөрийн амт, тэжээллэг чанараа удаан хадгалж чаддаг.

Хөлдөөхөд бэлтгэх

  • Гялгар уут, таглаатай савыг хөлдөөсөн бүтээгдэхүүн хадгалахад ашиглаж болно.

  • Хөлдөөх явцад хатаж болзошгүй тул цоорхой болон завсар зайтай сав бүү хэрэглэ.

  • Шилэн сав битгий хэрэглэ учир нь хүйтнийг тэсвэрлэхгүй амархан хагарна

Ногоо

  • Ногоог угааж, хэрчим болгож зүс. Жижиг хэрчим байх тусам хурдан бүрэн гүйцэд хөлдөх болно.

  • 2-5 минутын турш дутуу болго. Улаан лооль, амтат чинжүү, хулууг дутуу болгох шаардлагагүй.

  • Даавуун алчуур юмуу тавиур дээр тавьж хөргө. Хөргөх гэж хүйтэн ус бүү ашиглаарай учир нь усанд уусдаг аминдэм, эрдэс бодисыг угаана.

  • Ногоог (ойролцоогоор 500 гр) давхарлалгүй хийвэл хурдан хөлдөнө

Жимс

  • Жимсээ угааж, ясыг нь цэвэрлэ

  • Хадгалах хугацааг уртасгаж, амт өнгийг хадгалахын тулд бага хэмжээний сахар нэмдэг

Жимсний төрөл Сахарын хэмжээ /1 кг жимсэнд/
Исгэлэн жимс 200 грамм
Чихэрлэг жимс 100 грамм

• Жимсээ (ойролцоогоор 500 гр) саванд дүүргээд дээрээс нь сахар цацна

• Жимсээ давхарлалгүй хийвэл хурдан хөлдөнө

Хөлдөөсөн бүтээгдэхүүн хадгалах

Хүйтнээ барьж байхын тулд удаан хугацаагаар бүү онгойлго. Сахар хийлгүй хөлдөөж хадгалсан бол 6 сарын дотор, сахар хийж хөлдөөсөн бүтээгдхүүнийг 1 жилийн дотор хэрэглэх хэрэгтэй.

Хөлдөөсөн бүтээгдэхүүн хэрэглэх

Гэсгээсэн хойно хэрэглээрэй.

Ариутгах

Хэдэн хором 85-100 градуст халааж ариутгана.

Ариутгалд бэлтгэх

  • Сав, таглааг савантай халуун усаар угааж зайл.

  • Дараа нь сав болон таглааг буцалгана

  • Угааж цэвэрлэсэн шил, тагийг хоолны том саванд хийж дээрээс нь шилний тал хүртэл ус хий

  • Усаа 6 минут буцалга

Ногоо

  • Сайн чанарын шинэхэн (хатуу) ногоог сонго

  • Ногоог угааж муудсан хэсгээс цэвэрлэж, хальсыг нь ав

  • Нэг см зузаантай хэрч

  • Ногоог дутуу болго

  • Улаан лооль, хулууг тусгай аргаар бэлтгэдэг.

Улаан лооль: Буцалж буй усанд гаднах хальсыг нь үрчийтэл байлга. Хальсыг арилгаж голоор нь нэг юмуу эсвэл том хэрчим болгож хуваа.

Хулуу: Хальсыг цэвэрлээд голоор нь хувааж, доторхи үрнээс нь цэвэрлээд 2 см-ын хэмжээтэйгээр шоо дөрвөлжин хэрчинэ.

  • Ариутгасан шилэндээ дөнгөж дутуу болгосон (халуунаараа) ногоог шилний ирмэгээс 2-3 см доогуур дүүртэл хий

  • Давсны уусмал бэлдээд(1 литрусанд 1 цайны халбага давс)буцалга Бэлэн болсон давсны халуун уусмалаа шилэнд хийсэн ногоог далд ортол хий

Ногоо ариутгах хугацаа:

Ногоо Хугацаа
Хүрэн манжин 90 минут
Лууван 90 минут
Вандуй 120 минут
Чинжүү 60 минут
Улаан лооль 30 минут
Цагаан, улаан байцаа 120 минут
Хулуу 60 минут

Жимс

1. Боловсорч гүйцсэн, гэмтэж муудаагүй жимс сонгож ав

2. Муудсан хэсгийг цэвэрлэж угаа. Алим, амтат гуа, лийрний хальсыг цэвэрлэ

3. Хагас, дөрөвний нэг болгож хуваа

4. Амтат гуаг үрнээс нь цэвэрлэж дөрвөлжилж хэрч. Хад үхрийн нүд зэрэг жижиг зөөлөн эдтэй жимсгэнийг үрийг нь авахгүй хэрэглэнэ

5. Жимсийг дутуу болгох хэрэггүй

6. Ариутгасан шилээ халуунаараа байгаа жимсээр дүүргэ

7. Сахарын уусмал бэлтгээд (1 литр усанд 250-400 грам сахар) буцалга

8. Бэлэн болсон сахарийн халуун уусмалаа шилэнд хийсэн бүх жимсийг далд ортол хий

9. Шилийг сайтар таглаад тагийг доош харуулан шингэн шүүрч гарч буйг шалга. Гоожиж байгаа эсэхийг сайн ажиглаарай

10. Хоолны саванд даавуу дэвсэж дээр нь жимстэй шилээ тавь

11. Шилний дөрөвний гурвыг хамартал ус хий

12. Усаа буцалга

  • Шилэнд хийн бөмбөлөг үүсч эхэлснээс ариутгал эхэлдэг
  • Галыг багасгасанаар жижиг бөмбөлөг үүснэ
  • Бөмбөлгүүд алга болмогц галыг нэм

13. Ариутгасаны дараа шилээ уснаас гаргаж хатаа.

14. Шилэнд агаар буй эсэхийг шалгах хэрэгтэй. Тагны голд дарахад эргээд хөндийрөхгүй байвал шилэнд агаар байхгүй байна гэж үзэж болно, харин таг гарын аяар хөдөлж байвал уг дарсан ногоогоо даруй хэрэглэх хэрэгтэй.

Жимсийг ариутгах хугацаа:

Жимс Хугацаа
Алим 30-40 минут
Гүйлс 20-30 минут
Жимсгэнэ 15-20 минут

Ариутгасан ногоо, жимсээ хадгалах

Харанхуй, сэрүүн, хуурай газар хадгалаарай. Цаг үргэлж агаар байгаа эсэхийг шалгаж байгаарай. Хийтэй болсон тохиолдолд даруй хэрэглэх хэрэгтэй. Ариутгасан хүнсийг жилийн дотор хэрэглэж болно.

Leave a Reply