Мах, өөх тосны хэрэглээ

Өдөр бүрийн хүнс,хоолонд загас, тахианы мах, өөхгүй махыг оролцуулбал зөвхөн хоолны уургийн чанарыг нэмэгдүүлээд зогсохгүй төмрийн шимэгдэлт, цайр болон А аминдэмийн хувиралтыг хангах  болно.

Загас, өөхгүй мах, гэрийн тэжээвэр амьтны хальсгүй мах нь өөхтэй махнаас эрс ялгаатай, ханасан өөх тос бага байдаг. Зүрхний өвчтэй, цусан дахь холестерины түвшин өндөртэй хүмүүс  тарган мах, ханасан өөх тос, холестерин ихтэй хоолны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зарим улс орон 100 грамм хүнсэнд агуулагдаж байгаа холестерины хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнийг холестерин ихтэй, дунд зэрэг, бага зэрэг, бага хэмжээтэй гэж ангилдаг. Ийнхүү 100 грамм  хүнсэнд агуулагдах холестерины хэмжээг мэдсэнээр тухайн хүн өөртөө тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлдэг.

  • Хоолондоо аль болохоор өөх багатай, өөхгүй хар мах хэрэглэж, идэхээсээ өмнө хоолныхоо тосыг шүүж авах

  • Өөх ихтэй зайдас, хиам, утсан гахайн мах, шарсан хуурсан махнаас зайлсхийх

  • “Өөхгүй“, “Өөх багатай“, “Өөхийг нь багасгасан“ гэсэн шошготой хүнс, хоолыг сонгох

  • Боломжтой бол тарган махны оронд хүнсний ногоо, болон загас, тахиа, шувууны мах хэрэглэх

  • Өндөгний шарыг 7 хоногт 2-3 удаагаас илүүгүй хэрэглэх

  • Амьтны гаралтай уургийн оронд самар, вандуй, шош, шар буурцаг гэх мэт үр тарианы төрөл болон хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх

  • Бүх төрлийн махыг чанаж болгоод өөх, тос, нитгэлийг ялгаж авсны дараа хэрэглэх

  • Мах чанасан шөлийг хоолонд хэрэглэхийн өмнө тосыг нь шүүж авах хэрэгтэй.

Leave a Reply