Амьтны гаралтай өөх тос нь хүний биед амархан шингэж байдаг ч хэтрүүлэн хэрэглэсэн үед эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Иймд амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах шаардлагатай бол дараах зөвлөгөөг дагаа үзээрэй.
-
Шарсан хоолны хэрэглээг багасга
-
Махны шүүс болон сүмс хэрэглэхээс зайлсхий
-
Эрдэнэшиш, шар буурцаг, чидун (олив) жимсний болон наранцэцгийн тос хэрэглэ
-
Хоол бэлтгэхдээ амьтны гаралтай өөх, тос хэрэглэхээс зайлсхий
-
Сүмс, гахайн өөх, майонез, крем, маргарин, цөцгийн тос, цагаан тос, шар тос, өөхөн тосны хэрэглээг хязгаарла
-
Бүх төрлийн жигнэмэг, зууш бусад боловсруулсан бүтээгдэхүүний найрлаганд ханаагүй өөхний хүчил их байдаг тул тэдгээрийн хэрэглээг хязгаарла