Зарим хоолыг түүхийгээр нь тосонд бэлтгэх нь А аминдэмийн дутлаас сэргийлэх чухал ач холбогдолтой боловч илчлэгийн хэрэглээг нэмэгдүүлдэг. Хоолны өөх тос нь түүний төрөл, бэлтгэх арга, технологоос их хамаарна.
ЗСӨ-нд өртөх эрсдэлтэй хүмүүс ханасан өөхний хэрэглээ, холестеринээр баялаг хоолыг хязгаарлаж, ханаагүй тосны хүчлийг зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Эрсдэлгүй хүмүүст ч ингэж зөвлөдөг .
Хоол бэлтгэх арга
1. Бага тосонд чанах: Бичил долгион зуух, эргүүлж шарах, жигнэх, тосгүйгээр ууранд болгох
2. Зориулалтын сав суулга хэрэглэх
3. Тохирсон жор хэрэглэх, ханасан өөх тос болон холестерин багатай тос хэрэглэх
-
Гахайн өөх, өөхөн тос зэрэг амьтны гаралтай өөхний оронд ургамлын тос хэрэглэх замаар өөхний хэрэглээг хязгаарлах
-
Цөцгийн тосыг маргаринаар орлуулж хэрэглээг багасгах
-
Өндөгний цагааныг идэх
4. Байгалийн болон ургамлын гаралтай амт оруулагч хэрэглэх
-
Хоолонд давс багатай нунтаг амтлагчийг хэрэглэх
-
Гоймон, хүнсний ногоо, төмсөнд хуурай, нунтаг амтлагчийг хэрэглэх
-
Салад болон бэлэн зуушинд майонез бага хэрэглэх
5. Хоолыг бага хэмжээгээр бэлтгэх – Хоолыг бага хэмжээгээр хийхэд илчлэгийн хэмжээ буурна.
-
Хоолыг тавганд идэж сурах
-
Жижиг таваг хэрэглэвэл дүүрэн юм шиг харагдана
6. Хоол идэхдээ телевиз үзэх хэрэггүй. Учир нь та хир зэрэг идэж байгаагаа хянаж чадахгүй.