Калори ихтэй таргалуулдаг хоолнуудаас урган гарсан тод жишээг бид амьдаар нь харж байгаа тод жишээ бол Америкчууд билээ. Men’s Health сэтгүүлийн эрхлэгч Дэвид Зинченко саяхан “Eat This, Not That!” нэртэй номоо худалдаанд гаргасан нь бэстсэллер болж чаджээ.
Үүнээс харахад америкчуудын хооллолт нь тэдний санааг ямархуу их зовоож байдгийг тодоор харуулж байна. Америкчуудын өдөр тутам ордог хоолны газруудыг хооронд нь харьцуулж тэдний сонгон иддэг хоолнууд нь тэдэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг зурагтай нь харьцуулан тавьсан нь энэхүү номны хамгийн сонирхолтой зүйл нь болж байгаа аж.
Хэн л ер нь Starbucks Black Forest Ham, Egg ба Cheddar Breakfast Sandwich нар нь Самартай Bran Muffin ээс илүү сонголт гэдгийг мэдэхэв дээ?
Энэхүү номонд гарсан харьцуулалтууд ба үр дүнгээс уншигч та итгэхэд бэрх үр дүнгүүд гарсаныг харах болно. Жишээ нь Jelly Belly Jelly Beans нь 150 калоритай байхад “eat this,’’ гэсэн зөвлөгөө өгсөн хэрнээ Marshmallow Peeps нь 140 калоритойг “not that’ гэсэн үнэлэлт өгсөн байна.
Америкийн хамгийн хэрэггүй хоолнуудыг жагсаан бичсэн бөгөөд заримаас нь товч дурьдвал:
-
Хамгийн хэрэггүй түргэн хоол: McDonald ийн Chicken Selects Premium Breast Strips ийг чихэртэй амтлагчаар амталсан нь. Тахианы мах нь эрүүл мэндэд сайн байж болох ч 870 калоритой бол хэрэг алга.
-
Хэрэггүй ундаа: Jamba Juice Chocolate Moo’d Power Smoothie. 166 грам элсэн чихэртэй ба Ben & Jerry гээр зарагддаг.
-
Хэрэггүй супермаркетийн хоол: Pepperidge Farm Roasted Chicken Pot Pie. Нэг ширхэг торт 64 грамаар таргалуулна.
-
Хэрэггүй “Эрүүл” бургер: Ruby Tuesday Bella Turkey Burger. 1,145 калоритой ба ямар ч эрүүл бус сонголт.
-
Хэрэггүй онгоцны буудлын бэлэн зууш: Cinnabon Classic Cinnamon Roll. 813 халуун калоритой.
-
Хэрэггүй хүүхдийн хоол: Macaroni Grill Double Macaroni ‘n Cheese. 62 илчлэг грам бүхий 1.5 бүтэн хайрцаг Kraft Mac ‘n Cheese тэй тэнцүү.
-
Хэрэггүй салат: Grande Taco Salad ыг Taco Beef тэй авах. 102 грам илчлэгтэй ба 2,410 мг содтой.
-
Хэрэггүй десерт: Chili’s Chocolate Chip Paradise Pie ийн Vanilla Ice Cream тэй нь. 1,600 калоритой нь таныг Big Mac ийн 3 ширхэгийг идсэн юм шиг л таргалуулна.
{mos_fb_discuss:66}