Турах гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг хүмүүс олон. Иймдээ ч элдэв тураах бэлдмэл, эм тан, багаж төхөөрөмж худалдан авч замаар хэвэтчээ эрчимтэйгээр нимгэлж бусдад буян болж явдаг.
Харин Кремлийн, америкийн астронавтуудын гэсэн олон нэрээр алдаршсан энэ хоолны дэглэмийг ашиглахад хэтэвч чинь нимгэрэхгүйгээс гадна биеэ хордуулахгүй, өөрийнхөө хүслээр турж, эсвэл таргалж, эсвэл жингээ барих боломжтой.
Энэ хоолны дэглэмд хүнсний бүтээгдэхүүн болгон өөрийн гэсэн тооцох нэгжтэй. Өөрөөр хэлбэл тухайн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг нүүрс усны хэмжээнээс нь хамаараад нэгжээр үнэлсэн байгаа.
Яагаад ингэж байгаагийн учир нь тун энгийн. Хүсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа нүүрс ус нь шаардлагатай хэмжээнээсээ ихээр ороод ирэхээрээ өөх болох хуримтлагддаг. Иймд махныг хэрэглээг огтхон ч хязгаарлах шаардлагагүй бол нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүний хэмжээг тухайн оноосн нэгжийн дагуу хязгаарлаж байх хэрэгтэй . Ингэснээрээ хүн жингээ өөрийнхөө хүссэнээр хасч, эсвэл нэмж, үгүй бол бүр нэг хэмжээнд тогтоон барьж болно. Иймд энэ хоолны дэглэмийг бага нүүр устай ч гэж нэрлэдэг бөгөөд энэ зарчим дээр үндэслэсэн Аткинс ба Агастсон, Квасьневскийн г.м. алдартай хоолны дэглэмүүд олон байдаг.
Хоолны дэглэмийг баримтлахдаа өөрийнхөө зорилгоосоо хамаараад дараах дүрмийг баримтлана. Үүнд:
– хоногт 40 тооцох нэгжээс бага бүтээгдэхүүн хэрэглээд байвал 8 хоногийн дотор 5,5 кг орчим турах боломжтой гэж үздэг
– хоногт 40 тооцох нэгж орчим болох бүтээгдэхүүн хэрэглээд байвал турж, жинээ алдаж эхэлнэ
– хоногт 40-60 тооцох нэгжийн бүтээгдэхүүн хэрэглээд байвал жингээ барьна
– харин хоногт 60 тооцох нэгж болох бүтээгдэхүүн хэрэглээд байвал жин нэмэгдэж, таргалж эхэлнэ
Ингэхдээ жирэмсэн, бөөрний өвчтэй хүмүүс энэ хоолны дэглэмийг дагаж болохгүй. Бусад нь ч гэсэн хоолны дэглэмийг дагахаасаа өмнө бие хаагаа эмчид сайн үзүүлж, хоолны дэглэм хор болж магадгүй эсэх талаар эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Бүтээгдэхүүний нэр,
100 грамм, эсвэл ширхэгээр Тооцох нэгж
Чанасан мах 0 нэгж
Ургамлын тос 0 нэгж
Майоннез 0 нэгж
Маргарин 0 нэгж
Дан тунгалаг шөл 0нэгж
Рашаан 0 нэгж
Сахаргүй кофе 0 нэгж
Сахаргүй цай 0нэгж
Өндөг 1 ширхэг. 0,5нэгж
Хиам 1нэгж
Гахайн утсан мах 1нэгж
Дарс, 250 мл. 1нэгж
Виски, 150 мл. 1нэгж
Сыр /европ бяслаг/ Ямар төрлийнхөөсөө хамаараад 0,5 – 2нэгж
Загасны мах 6нэгж
Помидор, 1 ширхэг. 6нэгж
Перец, 1 ширхэг. 9нэгж
Чанасан байцаа 9нэгж
Чөмөг 12нэгж
Шөлтэй хоол Төрлөөсөө хамаараад 12 – 16нэгж
Алим 1 ширхэг. 18нэгж
Чансан төмс 1 ширхэг. 23нэгж
Зөгийн бал 24нэгж
Лийр, 1 ширхэг 25нэгж
Хар талх 40нэгж
Цагаан будаа 40нэгж
Гоймон 40нэгж
Хүүхдийн будаа 40нэгж
Цагаан талх 48 нэгж
Кремтэй торт 62нэгж
Цөцгийтэй зайрмаг 70нэгж
Deerh zuiliig unshlaa. Daanch oilgohod berh yum. Yu gesen ug ve 100 gram talh 40 negj yum bol turah gej baigaa hun zuvhun udurt 100 gram talh l idene gesen uguu. Maionez, chanasan mah zerg ni 0 negjtei tegehleer buhel udurjin hemjee hyazgeergui idej bolno gesen uguu. Undug 1 shirheg ni 0.5 negj yum bol turah gej baigaa hun nileed ih undug idej bolohnee. Deer durdsan hunsnii zuilsiin negj turah hoolnii deglemtei zurchillduud bdag yah ve.
ha ha ha shal utgagui teneg bn