Цайны мөөг, далайн мөөг

Манайхны цайны мөөг, далайн мөөг гээд байдаг зүйл нь (Medusomyces Gisevi) нь дрожж ба уксусхүчлийн бактерийн симбиоз болсон амьд биет юм. Цайны мөөгний биеийг бүрдүүлэгч бичил биетүүд нь үүссэн газраасаа хамаараад янз бүр байдаг.

Мөөг нь чихэрлэг цайны гадаргуй дээр хөвөх зузаан салстлаг хальс хэлбэртэй. Хоорондоо сибиозын харьцаанд оршдог дрожж төст мөөг ба бактериас бүрддэг. Мөөг нь чихэрлэг цайн дахь сахарыг этилийн спирт ба нүүрсхүчлийн хий болгон боловсруулахад бактер нь этилийн спиртийг уксусны хүчил болгон өөрчилдөг.

Үүний үр дүнд 4-6% чихэрлэгтэй сулавтар цайны ханд нь исэглэн, чихэрлэг амттай бага зэрэг хөөсөрсөн маш бага хатуулагтай мөөгний квас болон хувирдаг.

Мөөгний шүүс нь антибиотик үйлчилгээтэй бөгөөд глюконы, сүүний, уксусны, алимны г.м. олон төрлийн хүчил агуулдаг, В, С, РР гэсэн амин дэм агуулдаг ажээ. Өөрөөр хэлбэл бактер болон микробын эсрэг үйлчилгээтэй элэг, цөсний зарим эмгэгийг илааршуулах нөлөө үзүүлдэг, хордлого тайлах, ходоод болон хоол боловсруулах замын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ярт стоматит, даралт ихсэх зэрэг эмгэгийн үед тохируулан хэрэглэх нь сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Хятадад энэ мөөгний талаарх манай тооллын өмнөх 250 оны үеийн судар бичигт тэмдэглэсэн байдаг бөгөөд Чи энергийг тэнцвэржүүлж хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байжээ.

Японд бол цайны мөөгийг kombucha / комбуча / (昆布茶) гэдэг.

Манай хойд хөршид энэ мөөг нь 1904 оны Орос Японы дайны үеэр нэвтэрч өргөн дэлгэрсэн гэж үздэг.

Европчуудын хувьд 1964 онд Скленер гэгч судлаач Германд анх судлаж үзэснээр мөөгний шүүсийг бие чийрэгжүүлэх, зарим эмгэгээс сэргийлэх зориулалтаар өргөн хэрэглээнд ашигладаг болгожээ.

Мөөгийг сайтар цэвэрлэсэн 3 литрийн шилэн саванд хийж, байнга самбайгаар /агаар заавал орж байх ёстой/ таглана. 3 литр цайнд /өтгөн биш байхуу. Хэт өтгөн бол шүүс ялгаралт нь саатдаг/ 2 хоолны халбага элсэн чихэр хийж найруулаад 25-30 градусын халуун 7-10 хоног тавьж хандалсны дараа хандыг хэрэглэж болно. Нарны шууд гэрэл, хүйтэн газраас зайдуу байлгах хэрэгтэй. Мөөгийг үе цэвэр усаар угааж цэвэрлэж /зундаа 1-2 долоо хоног тутам, өвөлдөө 3-4 долоо хоног тутам/ байх хэрэгтэй.

Уусмалд хэт удаад ирэхээрээ мөөгний гадаргуу харладаг. Иймд харлаж байгаа нь мэдэгдмэгц шүүсийг самбайгаар шүүж аваад байхууны шинэ уусмал хийх хэрэгтэй. Бэлэн болсон 7-10 хоносон мөөгний шүүс нь эмийн сайн нөлөөтэйгээс гадна амны цангаа сайн тайлдаг.

Цайны мөөг нь зузаарч салбарладаг тул шинээр мөөг авах хэрэгтэй үед доод хэсгээс нь салбарласан нимгэн хэсгийг салгаж аваад тусад нь саванд хийж 1 литр усанд 5-6 хоолны халбаг гэсэн элсэн чихэртэй өтгөн биш байхуу хийнэ. Үүний дараа эхний хоёр гурав хоногтоо мөөг савны ёроолд байж байгаад аяндаа өөрөө дээш хөвж гардаг.

Цайны мөөгний шүүсийг хэрэглэх талаар олон янзын зөвлөгөө байдаг.

  1. Өдөр болгон 300- граммыг хөргөж шүүгээд өдөрт гурван удаа уух.

  2. Өглөө, өлгөн элгэн дээрээ 100 граммыг уух.

  3. Өдөртөө тус бүр 100 граммаар өглөө хоол идэхээс 15 минутын өмнө, өдрийн хоолны өмнө, эсвэл дараа нь, орой унтахын өмнө гэж гурван удаа, нийт 300 грамм орчмыг хэрэглэх.

Цайны мөөгний шүүсийг ашигласан эмийн бэлдмэлийг Германд “Комбука” гэсэн нэрээр үйлдвэрлэдэг.

3 Comments

  1. odko

    haanaas herhen ene moogiig abch boloh be?

  2. olon torliin muugnuudiinh n neriin bichchij boldoggui yumu

  3. Төгсөө

    Авна

Leave a Reply