Титэм судасны өвчин

Титэм судасны өвчин нь зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хямралаар илэрнэ. Титэм судас нарийсах, эсвэл бөглөрөхөд зүрхний булчингийн цусан хангамж, хүчилтөрөгч дутагдана.

  • Зүрхний булчинд цус дутагдахад цээжээр хатгуулж өвддөг. Энэ өвдөлтийг бах гэнэ.
  • Титэм судасны өвчин бол зүрхний булчингийн үхжил /шигдээс/, хэмнэл алдагдал, зүрхний дутагдал, гэнэтийн нас баралтын шалтгаан болдог.

Шалтгаан

  • Гол шалтгаан нь судасны хатуурал юм. Артерийн судасны хананд өөх тос хуримтлагдснаас судас нарийсан уян чанараа алдана. Нарийссан судсанд цусны урсгал саатаж зүрхэнд очих тэжээлийн бодис, хүчилтөрөгч багасдаг. Судасны хатуурал нь ихэвчлэн дунд болон том хэмжээний судсыг, ялангуяа гол судас, титэм судас, тархийг цусаар хангадаг гүрээний судсыг гэмтээнэ.
  • Судасны хатуурал нь цусан дахь холестерины хэмжээ ихтэй хүмүүст илүүтэй тохиолдоно. Цусанд холестерин их байх нь артерийн судас хатуурах эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ нь ихэнх хүмүүст хүүхэд, өсвөр насанд эхэлж, нас ахих тутам даамжирна.
  • Чихрийн шижин нь судасны хатууралтай хавсарвал титэм судасны өвчин, шигдээс, харвалт илүүтэй тохиолддог байна.

Артерийн судасны хатуурал

Судасны хатуурал нь судасны хананд өөх тос хуримтлагдан уян чанараа алдсанаас үүсдэг. Судасны хатуурал нь ихэвчлэн дунд болон том хэмжээний судсыг, ялангуяа гол судас, титэм судас, тархийг цусаар хангадаг гүрээний судсыг гэмтээнэ.

Зүрхний цусан хангамж цочмог, эсвэл удаан хугацаагаар дутагдахад шигдээс болдог бол тархины судас бөглөрөхөд харвалт үүснэ.

Судасны хатуурал нь чихрийн шижинтэй хавсарвал титэм судасны өвчин, шигдээс, харвалтын тохиолдол ихэсдэг байна.

Титэм судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс

  • Титэм судасны өвчин нь олон эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал: цусан дахь холестерин, өөх тосны хэмжээ нэмэгдэх, артерийн даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, бухимдал (стресс) зэрэг болно. Эдгээр эрсдэлт хүчин зүйлийн зарим нь засагдашгүй онцлогтой.

Цусан дахь холестерин, өөх тосны хэмжээ ихсэх

  • Цусанд холестерины хэмжээ нэмэгдэх нь титэм судасны өвчин үүсэх нэг хүчин зүйл болдог. Судалгаанаас цусан дахь нийт холестериний хэмжээ буурахад зүрх судасны өвчлөл, нас баралт багасдаг болох нь нотлогджээ.
  • Цусанд бага нягтшилтай липопротейн (БНЛП)-ий хэмжээ өндөр байх нь титэм судасны өвчний гол хүчин зүйл болдог. Иймээс БНЛП-ыг судасны хатуурал үүсгэдэг “муу” холестерин гэнэ. Хоол хүнсэндээ ханасан өөх тос хэтрүүлэн хэрэглэх, таргалах, хөдөлгөөн багасах, тамхи татах, андроген даавар болон зарим эмийн хэрэглээ нь БНЛП-г ихэсгэдэг байна.
  • Гэхдээ бүх төрлийн холестерин муу гэсэн үг биш юм.

    Их нягтшилтай липoпротейн (ИНЛП) нь титэм судасны өвчний эсрэг хамгаалах хүчин зүйл болдог. ИНЛП нь холестеринийг цуснаас элэг рүү зөөвөрлөж артерийн судас хатуурахаас хамгаалдаг байна. Хэрвээ ИНЛП-ий хэмжээ цусанд хэвийн хэмжээнээс багасвал титэм судасны өвчин үүсэх эрсдэл ихсэнэ. Тамхи татах, таргалалт, чихрийн шижин нь ИНЛП-ийг бууруулдаг. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, хорт зуршил (тамхи, архи)-аас татгалзах нь ИНЛП-ий хэмжээг нэмэгдүүлнэ.

Тамхи таталт/ Тамхины хэрэглээ

  • Өдөрт нэг хайрцаг түүнээс дээш тамхи татдаг бол титэм судасны өвчнөөр нас барах эрсдэл 70-200 дахин (ялангуяа нас залуужих тутам) нэмэгдэх магадлалтай гэж үздэг. Тамхины хор хөнөөлд өртөмтгий бүлэгт залуу насныхан хамаарна. Тамхины хор хөнөөлийн тухай өсвөр насныхан, залуучуудад зориулсан мэдээлэл сургалт, сурталчилгааг өргөжүүлэх шаардлагатай. Энэ нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Дээр дурьдсан нийтлэг эрсдлээс сэргийлэх боломжийг дараахь хүснэгтээс тодруулна уу.

Нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөгдөх боломж

  • Бухимдал нь зүрх судасны өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг боловч эрдэмтэд түүний нөлөөг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Мэдэхэд илүүдэхгүй зүйлс

  • Хэрвээ таны цусан дахь холестерины хэмжээ их байхад АД тань өндөр, тамхи татдаг бол зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг 2 дахин нэмэгдүүлнэ.
  • Эдгээр эрсдэлт хүчин зүйл (тамхи татах, АД ихсэх, цусан дахь холестериний хэмжээ ихсэх) гурвуулаа илэрвэл зүрх судасны өвчинд өртөх эрсдэл эрүүл хүнтэй харьцуулахад 8 дахин илүү байх магадлалтай.

6 Comments

  1. зүрх судас

    зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд даралт ихсэх, харвалт, хуян хөөрөх, зүрхний шигдээс, ишеми, судасны хатуурал зэрэг өвчтэй бол бидэнд хандана уу 96665038

  2. zurh sudas

    зүрх судас буюу судасны хатуурлаас үүдсэн эмгэгтэй хүмүүст тухайн өвчин хэрхэн үүсдэг болон эрүүлжих боломжийн талаар мэдээлэл, зөвөлгөө өгнө. үүнд: даралт ихсэх, хуян хөөрөх, зүрхний шигдээс ишеми, тархины судасны хатуурал буюу тархины цусан хангамжийн дутагдал, судасны уналт зэрэг судасны хатуурлаас үүдэлтэй эмгэгүүд орно. зөвлөгөө үнэгүй орой 8 цаг хүртэл явагдана. утас 96665038

  3. sam

    цус өөхөлж, өтгөрснөөр судас хатуурч нарийсах ба хүний биеийн аль судас хатуурсан бэ гэдгээс шалтгаалж зүрхний шигдээс, хуян, тархины судасны хатуурал, цус харвалт, даралт ихсэх гэж нэрлэдэг. эдгээр нь тусдаа биеэ даасан өвчин мэт боловч үндсэндэ судасны хатуурал нарийсал гэгч ганцхан зүйлээс улбаатай юм. Хэрэв та зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны дээрх эмгэгүүдээс аль нэг шалтгааныг биедээ агуулж буй бол биечлэн уулзаж дээрх өвчлөлүүдийн талаар болон эрүүлжих боломжийн талаар зөвлөгөө авна уу? 96665038

  4. thanks tussan vedee herhen emchleh we

  5. Гантуяа

    Сайн байн уу? Зүрний судасны хана шохойжилт гэж юу вэ? Ямар эмчилгээ хийх вэ? Би Энэтхэг Улсад сурч байгаа, зарим хүмүүс энд байдаг Himalaya-ын Abana гэдэг нэртэй эм сайн гэх юм. Надаа зөвлөгөө өгч туслаач.

Leave a Reply