Эмчилгээний хоолны дэглэм 1А

№1А хоолны дэглэмийн дараах тохиолдолд баримтална, үүнд:
• ходоод, 12 хуруу гэдэс ний шарх хурц сэдэрсний дараах эмчилгээний 6-8 хоногт дотор


Хоолны дэглэмийн заалт

  • ходоодны архаг үрэвсэл буюу архаг гастрит сэдэрсний дараах эмчилгээний эхний хоногуудад
  • ходоодны хурц үрэвсэл буюу хурц гастритын үеийн эмчилгээни 2-4 дэх хоног дотор
  • улаан хоолойн түлэгдэлт

№1А хоолны дэглэмийн зорилго
Ходоод гэдэсний замыг ямар нэг байдлаар цочроохоос дээд зэргээр сэргийлэх, үрэвслийг дарах, шархны эдгэрэлтийг сайжруулах, хэвтрийн дэглэм сахих үед зохистой илчлэгээр хангах.
№1А хоолны дэглэмийн ерөнхий тодорхойлолт
Энэ хоолны дэглэм нь нүүрс ус болон уураг, өөх тосыг хэсэгчлэн багасгах замаар илчлэгийг нь буруулсан хооолны дэглэм юм. Хоолны давсны хэрэглээг хязгаарласан. Ходоодны шүүс ялгаралтийг ихэсгэн, салст бүрхэвчийг нь цочроох нөлөөтэй хоол, бүтээгдэхүүнийг хассан. Хоолыг үрэгчэн дээр үрж, усанд чанаж, ууранд болгож шингэн зутан байдалтайгаар өгнө. Хэт хүйтэн, хэт халуун хоолыг хориглосон. Хооллох горим нь бага багаар өдөрт 6 удаа. Шөнөдөө сүү ууна.

№1А хоолны дэглэмийн химийн найрлага болон илчлэгийн хэмжээ
Энэ хоолны дэглэм нь хоногт 80 грамм уураг /60-70% нь амьтны гаралтай/, өөх тос 80-90 грамм /20% нь ургамлын гаралтай/, нүүрс ус -200 грамм, хоолны давс -8 грамм, шингэн -1,5 литрийг агуулна. Хоногт хүргэх илчлэг нь 1900-2000 ккал. Өдөрт зургаан удаа бага багаар хооллоно.
Хэргэлэхийг зөвшөөрсөн ба хэрэглэхийг хориглосон бүтээгдэхүүн
Талх, гурилан бүтээгдэхүүн
Талх, гурилан бүтээгдэхүүнийг хүнсэнд огт хэрэглэхгүй.
Шөл
Хүүхдийн будаа, овъёос, цагаан будаан дээр сүү өндөгний холимог, цөцгий, масло нэмэн бантан, зутан хэлбэртэйгээр хэрэглэж болно.
Мах, загас
Өөхгүй үхрийн мах, туулайн мах, тахианы мах гэсэн хурдан шингэдэг мах. Шөрмөс, хальс, өөх, арьснаас нь заавал сайтар цэвэрлэх ёстой. Чанаж болгоод 2-3 удаа махны машинаар машиндаад нухаж, ууранд болгосон суфле хэлбэрээр өгнө.
Загас
Махны оронд өдөрт 1 удаа, тослог арьсгүйгээр чанасан тослог багатай загасаар суфле бэлдэж ууранд болгон өгнө.
Сүүн бүтээгдэхүүн
Сүү, зөөхий, шинэ жижиглэсэн аарцаар хийж ууранд болгосон суфле

Хориглосон: европ бяслаг /сыр/, тараг, айраг, цөцгий, аарцыг дангаар нь.
Өндөг
Өдөрт 3-аас ихгүй өндөг. Зөвхөн дутуу чанаж болгосон, эсвэл ууранд болгосон омлет байдлаар.
Будаа
Хүүхдийн будаа, үрж жижиглэсэн цагаан будаа, овъёосоор сүүтэй, эсвэл зөхийтэй шингэн агшаамал хийж болно.
Хүнсний ногоо
Бүх төрлийн хүнсний ногоог хэрэглээнээс бүрэн хасна.
Хачир
Бүх төрлийн хачир /салат, закуска/-ыг бүрэн хасна.
Үр жимс, чихэрлэг хоол, амттан
Чихэрлэг үр жимсээр желе, кисель хийж болно. Элсэх чихэр, зөгийн бал, сүүний киселийг хэрэглэж болно.

Хориглосон: боловсруулаагүй үр жимс, бүх төрлийн чихэр, амттан, бялууг хэрэглэж болохгүй.
Сүмс, халуун ногоо
Бүх төрлийн сүмс, халуун ногоог хэрэглэхийг хориглоно.
Ундаа
Шингэн сүүтэй цай, шингэн хар цай, шинэ жимсний шүүс, нохойн хошууны ханд
Хориглосон
Кофе, какао, хийжүүлсэн ундаа
Өөх тос
Шинэ масло /монгол цөцгийн тос/, ургамлыг тосыг бэлэн болсон хоолонд нэмэх байдлаар хэрэглэж болно.

№ 1А хоолны дэглэмийн дагуу бэлдсэн хоолны цэсний жишээ

1-р өглөөний хоол: дутуу чанаж болгосон өндөг хоёр ширхэг, сүү
2-р өглөөний хоол:  сүү
Үдийн хоол: овкёосоор хийсэн салслаг шөл, ууранд бэлдсэн тахианы махан суфле, жимсний кисель
Өдөр идэх нэмэлт хоол: сүүний крем, нохойн хошууны ханд
Оройн хоол: жижиглэж үрсэн цагаан буудааны агшаамал, сүү
Шөнө: сүү

1 Comment

  1. battuya

    sain bna uu minii nuhur sayhan hodoodnii hagalgaand orson yuma.yaj gam barij yamar hool und idvel boloh talaar medee oruulj uguuch bas hodoodnii hagalgaanii daraah hundrel her hugatsaand edgeh mun yamar hool huns tohiroh ugui talaar oruulj uguurei

Leave a Reply