Лифтний товчлуур 00-ийн суултруураас бохир

Лифтний товчлуур 00-ийн суултруураас бохир
Аризоны их сургуулийн судлаачид зочид буудал, зоогийн газар, банк, офис зэрэг газруудын лифтний товчлуурын гадаргуй дээрээс шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэдний тогтоосноор бол цахилгаан шат бүхий олон нийтийн байгууллагуудын лифтний товчлуурын 1 хавтгай дөрвөлжин см талбай дээр колони буюу бөөгнөрөл үүсгэдэг 313 нэгж нян “амар сайхан амьдарч байдаг” юм байна. Гэтэл америкийн нийтийн бие засах дундаж газрын жорлонгийн суултуур дээрх бөөгнөрөл үүсгэдэг нян дунджаар 8 байдаг гэнэ. Тэгэхээр лифтний товчлуур нь 00-ийн суултуураас хэд дахин бохир байгааг өөрөө тооцоод үзээрэй.
Эдгээр бөөгнөрөл үүсгэгч нянгуудын дотор гэдэсний бүлгийн өвчин үүсгэгч нян тун ч элбэг байдаг ажээ. Тэгэхээр олон хүн орж гарч байдаг газрын хаалга үүдийг онгойлгох, лифтээр зорчисныхоо дараа ядаж гараа чийгтэй салфеткаар арчиж байхад тун ч илүүдэхгүй байх.
Үүнээс өмнө судлаачид нь олон тооны судалгаагаараа  компьютерийн гар нь суултуураас 8 дахин бохир, гар утасны товчлуур ус татдаг даруулаас 18 дахин бохир байдгийг бас тогтоож байсан юм. Тэгэхээр өдөр тутам хэрэглэж байдаг эдгээр зүйлсээ долоо хоногтоо ядаж нэг удаа цэвэрлэж байгаарай.

Аризоны их сургуулийн судлаачид зочид буудал, зоогийн газар, банк, офис зэрэг газруудын лифтний liftтовчлуурын гадаргуй дээрээс шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна.

Тэдний тогтоосноор бол цахилгаан шат бүхий олон нийтийн байгууллагуудын лифтний товчлуурын 1 хавтгай дөрвөлжин см талбай дээр колони буюу бөөгнөрөл үүсгэдэг 313 нэгж нян “амар сайхан амьдарч байдаг” юм байна. Гэтэл америкийн нийтийн бие засах дундаж газрын жорлонгийн суултуур дээрх бөөгнөрөл үүсгэдэг нян дунджаар 8 байдаг гэнэ. Тэгэхээр лифтний товчлуур нь 00-ийн суултуураас хэд дахин бохир байгааг өөрөө тооцоод үзээрэй.