Онгон хальстай холбоотой ийм нэгэн ёгт үлгэр байдаг: Хүн төрөлхтөн дээр үед элдэв гай гамшгаас хамгаалуулахын тулд олон луу тэжээдэг, тэдэндээ 18 настай онгон охидоор тахил өргөж тэжээдэг байжээ.
Гэтэл ёс суртахууны доройтолд орж, сексийн талаар хэт задгайрсны гайгаар 18 настай онгон охидын тоо цөөрсөөр сүүлдээ олдохоо больж луунууд нь хоолгүй болж үхэж дууссан гэдэг. Наргиан наргианаараа ч өнөө үед хуримлахаасаа өмнө эрэгтэй хүнтэй ойртож үзээгүй охидыг олно гэдэг сугалаагаар сая төгрөг хожихоос ч хэцүү гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.
Энэ үзэгдлийг эр, эмгүй л сүржигнээд байх зүйлгүй, байдаг л нэг жирийн үзэгдэл гэж боддог болчихсон. Гэсэн хэдий ч нөхөрт гараад хуримынхаа анхны шөнө орь дуу тавьж, даавуун дээрээ цусан толбо үлдээх шаардлага ор мөргүй алга болчихсонгүй. Иймд зах зээлийн хуулиар хэрэгцээ байвал түүнийг нь хангах нийлүүлэлт заавал үүсдэг болохоор энэ төрлийн шаардлагыг дагасан бизнес ч бас хөгжжээ.
Онгон хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ онгон хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй. Учир нь үтрээний салст бүрхүүлийн нэг хэсэг болох онгон хальс нь хэт нимгэн байдаг. Харин ороход “бариу” байх, цус гарах зэрэг онгоныг хөндөх үед үүсдэг шинж тэмдэгүүдийг мэс засалчид ядах юмгүйгээр нөхөн сэргээгээд өгнө.
Онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа нь олон янз байдаг ч өнөөдөр хоёрыг нь хамгийн өргөн ашигладаг. Эхнийх нь нэг их хүчтэй гэмтээгүй онгон хальсны урагдсан хэсгийг хооронд нь эвлүүлж, эсвэл салст бүрхүүлд оёх арга. Гэхдээ мэс засалчаас асар өндөр ур чадвар шаарддагаас гадна бэлгийн амьдралынх нь хэт идэвхтэй байдлаас болоод онгон хальс байсан гэх сураг ч үгүй болсон бүсгүйчүүд олширсон болохоор энэ аргыг өргөн ашиглаад байдаггүй. Үүнээс гадна хагалгааны дараа 6-10 хоногоос хэтрэлгүйгээр ойртохгүй бол оёход ашигласан эд нь хайлаад үгүй болчихож мэдэх талтай.
Хоёр дахь нь үтрээний үүдэвчинд гурвалсан давхар оёдол хийх арга юм. Энэ аргыг илvv өргөн ашигладаг.
Амьдрал дээр “ориг” онгон хальсыг хөндөхөд заавал цус гарч, өвдөх албагүй байдаг бол хагалгаагаар нөхөн сэргээсэн онгон хальсыг хөндөхөд их өвдөж, цус гарах нь 100 бүр 200% баталгаатай тухай эмч нар заавал сануулж хэлдэг.
Онгон хальсыг сэргээх хагалгаа хийлгэх таван шалтгаан байдаг, үүнд:
-
Сүйт залуу, эсвэл хамаатнуудаа мэхлэх. Нөхөрт гарахдаа заавал онгон байхыг эмэгтэй хүнээс шаарддаг хатуу уламжлалтай улс орон, үндэстний хувьд онгон хальсыг нөхөх хагалгаа нь авралын од л гэсэн үг. Өнөөдөр лалын шашинтай зарим орнуудад хуримын анхны шөнө онгон биш байсан эмэгтэй нэг их ёсорхолгүйгээр нөгөө ертөнц рүү илгээдэг.
-
Бэлгийн харьцаанд оролгүйгээр хөндөгдсөн онгон хальсыг эргүүлэн сэргээх. Хачин санагдаж байж болох ч эв дүй муутай эмэгтэйчүүдийн эмч, тампон, биеийн тамирын дасгал сургуулалт гээд онгон хальсыг хөндөж болзошгүй зүйл мундахгүй. Онгон хальсыг ингэж хөндсөн үед эмэгтэй хүн сэтгэл санааны дарамтанд орох нь цөөнгүй бөгөөд гарах арга нь мөн л гименопластик
-
Амьдралаа шинээр эхлэх хүсэл. Хvчиндvvлсэн, хамт ууж байгаад арчаагаа алдаж секс хийсэн, анхны хайрын тухайгаа мартах шаардлага зэрэг шалтгаан бас олон. Гэхдээ энэ тохиолдолд зүй нь бол эхлээд эмэгтэйчүүдийн мэс заслын эмчид биш харин сэтгэл зүйчид хандвал дээр л дээ.
-
Сексээс илүү хүчтэй, шинэ таашаал авах. Энэ тохиолдолд мэс засал хийлгэнэ гэдгийг хоёр тал хоёулаа мэдэж байдаг. Нэг нь “охин бие дахин бэлэглэх”, нөгөө нь “ер нь онгон охинтой унтах гэж юу ахиад мэдэрмээр байна” гэсэн хоёр талын харилцан зөвшилцөл, ойлголцолтойгоор хандсан байдаг.
-
“Мэргэжлийн шаардлагаар”. Сексийн асуудалд эх замбараагүй ханддаг болсон энэ цагт охин биеэрээ байна гэдэг мэдэээж асар үнэд хүрэх зүйл болсон. Тийм болохоор “биеэ үнэлэгчид”, “баян эрчүүдийг саагчид” гэх мэтийн онцгой мэргэжилтэй хүмүүс ийм төрлийн хагалгааг гойд
Үр дагавар
А. Физиологийн буюу бие махбодийн түвшинд
Том хагалгаа хийлэгхийн өмнө хийгдэх ёстой бүх шинжилгээг өгөх гээд олон зүйл шаарддаг тул онгон хальсыг нөхөн сэргээх мэс засал нь мухар олгойг авах, шулуун, эсвэл бүдүүн гэдсийг тайрах гэсэн эмчээс их хариуцлага, дадлыг шаардаж байдаг бусад олон тооны хагалгаанаас өөрцгүй нарийн хагалгаа болохоор хөнгөн хандаж хэрхэв ч болохгүй. Иймд эмчлүүлэгч нь юуны өмнө гарц болзошгүй хүндрэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Эдгээрт нь:
-
Дадал багатай эмч оёдлыг хэт лав, хэт бөх хийх. /Үр дагавар нь ойлгомжтой болохоор тайлбар хэрэггүй байх.
-
Хагалгааны дараа хэд хоногийн туршид үтрээнээс цустай зүйл гарах. Хэрэв ялгарч байгаа зүйлийн хэмжээ эрс нэмэгдвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж үзүүлэх шаардлагатай.
-
Хагалгааны дараа долоо хоног орчим бага зэргийн өвдөлт дагалдаж магадгүй. Өвчин намдаах зориулалттай ердийн эм бэлдмэлүүд нь ийм төрлийн өвдөлтийг хялбар дардаг.
-
Хагалгаа, мэс засал хийж байгаа болохоор шарх үүснэ, шархыг анихаас өмнө халдвар орох эрсдэл өндөр. Иймд хувийн ариун цэвэртээ гойд анхаарал тавих хэрэгтэй.
-
Сэргээсэн онгон хальсыг хөндөхөд язралт нь ердийнхөөс хэт их байх магадлал өндөртэй тул эмчид үзүүлж, тусгайлан эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох нь цөөнгүй. Ялангуяа нас ахисан, мөн нэг бус удаа ердийн аргаар төрсөн эмэгтэйчүүдэд ийм асуудал олонтаа гардаг.
Энэ мэт хүндрэл гарч болзошгүй ч үтрээний цусан хангамж сайн байдгийн ачаар дийлэнх тохиолдолд онгон хальсыг нөхөн сэргээх хагалгааны дараа харьцангуй богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа орох боломжтой юм. Хамгийн гол нь “бахархал”-аа “гайхуулах” хугацаагаа эмчээсээ сайтар асууж тодруулах хэрэгтэй. Энэ хугацаа нь тухайн хүнийхээ онцлогоос хамаараад долоо хоногоос эхлээд сар хүртэл янз бүр байдаг.
Б. Сэтгэл зүйн үр дагавар
Юм гэдэг ямагт хоёр талтай байдаг хойно бие махбодийнхоос гадна сэтгэл зүйтэй холбоотой үр дагавар гарах нь зайлшгүй. Эдгээрт:
-
Мэс засал хийж мэхлэх замаар эрэгтэй хүний хүндлэл хайрыг олно гэдэг анхнаасаа л гэнэн санаа. Дээр нь мэхэлсэн гэдэг нь илэрвэл үр дагавар нь тун ч таагүй байх нь гарцаагүй. Алдсан хүн арван тамтай гэдэг болохоор юуг, хэдийд, хэнд, яаж алдсан гэдгээ мэдэж байгаа эмэгтэй хүнд бүр ч илүү тамтай байх нь гарцаагүй.
-
Энэ тухай баттайгаар мэдэж байгаа “эх сурвалжууд”-ын атганд яагаад ч гарах боломжгүйгээр орох аюултай. Ялангуяа элдэв хэл амны бай болох “хобби”-той хүмүүсийн хувьд.
-
Эрэгтэй хүнийг юу ч мэдэхгүй “мал”, усан тэнэг гэж төөрөлдөх нь хамгийн аюултай зүйл. Иймд өөрийн сексийн туршлага, мэдлэг энэ тэрийг сайтар нууж юу ч мэдэхгүй гэнэн охины дүрд ардын жүжигчнээс дутахааргүй сайн тоглохгүй бол болохгүй.
Энэ мэтээр үр дагавар, тэр дотроо хэлэхэд ч санаа зовмоор зүйл цөөнгүй болохоор гименопластик буюу онгон хальсыг нөхөн сэргээх хагалгаа хийлгэхийн өмнө “Долоо бодож ганц удаа оёул” гэсэн зарчмыг баримталсан нь дээр байх.
миний найз охин саяхныг хүртэл онгон байсын би тэгээд онгон хальсыг нь цоолохдоо дотор нь дур тавьсан юмаа энэ үед жирэмсэн болох уу
Ongon baih ugui hamaagui, jiriin haritsaand orson humuustei adilhan, tegeheer ter talaar unshaad medlegtei boloochee
BI SAY NZ BANDITAIGAA UNTSAN YUMAA TGD ANH UDAA UNTSAN CHIN TSOORSON VGVIG NI MDHGVI BAN TGHDEE YUM GARAHGVI BH YUMAA TM BHAD MANAI NZ BANDI DUR TAWISAN BL BI JEREMSEN BLH BLUU AIN ZOWOLGOO OGOOCH
Jiremsen bolox bnoo, tiim bxoor ersdeltei alxam xiisen bol xariutslagatai bgaarai gj xvsyee 🙂
Bi odoo 23 nastai, ongon. Gol shaltgaan ni gevel bi durladaggui yumaa. Hehe zarim negend ni ineedtei sanagdaj magadgui l yum. Gehdee ooriinhooroo amidrah shig saihan yum alga. Durlah yumsoon gej
shaal teneg um
yu ni teneg bga yum 23 xvrtlee oxinooroo yawna gdg chine unuugiin iim niigemd asar zuw xvmvvjiltei, yumand goomoi xanddaggvi, uuriiguu xvndeldeg xvn bna bna, sain bna
bi 24tei, oxinooroo, uchir ni nuxut bolox xvndee zoriuliy gj bodood udii xvrtel xadgalsan, getel svvliin ved tsaanaa amidaraltai negen zaluu nadad taalagdaad xb yuma, tvvnd biee zoriullaa gj bodoxod svvld ni bi xaramsax bolwuu gj bodood ergelzeed bx yuma, getel bi tvvniig xvseed bx yum, bi yax estoi be, nadad zuwluguu uguuch
эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. охин бие гэхээр аль нэг эрэгтэй хүнд өгдөг бонус, том шагнал, одон биш байх. Охиноороо байвал сайн л биз, журамтай, биеэ захирч мэддэг гэдгийг чинь харуулна.Охиноороо биш байлаа гээд дээр үеийнх шиг нөхөр болох хүн чинь чамаар туг тахихгүй нь лавтай. 25-26 хүрсэн эмэгтэй хүн тодорхой хэмжээгээр амьдрал үзсэн байлаа гээд буруутгах хүн гарахгүй л болов уу. Охиноороо биш байна гээд элдэв авир гаргаж байгаа хүнтэй бол мэдээж хэрэг суухгүй байсан нь өлзийтэй.
turbo chamd bayrlala.bi say ongonoo honduulchihsen.tgd l end tendhees unshij bhd ongon bish bol nohort garhad hetsuu.enee teree geel boon asuudal garna gd bhaar ni ih aidag blaa..barag haramsah shahsan gehuu dee.odoo bol oor shuu…chamd bayrlalaa.setgel sanaa uujirlaa
ohin halis nuhuuln gedeg uneheer teneg uildel ymaaa gej uuriiguu bolon busdiig huurch bga hereg bas neleed sain jujigleh heregtei bolno doo hoorhiis gehdee erchuudiig huurah hetsuude tegj huurlaa geed uuruu bas enjoy baij chaddin bhda? laliin ornuud ch odoo yamai busad n l hetsuu ymdooo bi lav ohin biee hairtai hundeel ugn geed huleej bga. Ongon bn gedeg bol dotood setgeldeech bas ariun baij ariun yvdaltai bain gesen ug ym sho!!
Ер нь хүнд итгэх арга алга даа. Муу новшнууд. Би анх онгоноороо найз залуутайгаа унтаад өвчин авчихаад одоо ингэж зовж явах гэж. Яасан гэж онгон хүнд өвчин өгч байгаа юм болоо. Янхнууд өвчтэй бузрууд бүгд үхэж далд ороосой.
Hi bi 23-tai ene jil ankh huntei untaj uzsen. Getel ankh untaj bhad tsus gardag gesen garsangui ternees gadna namaig ongon gedgiig nuguu zaluu maani untsan hoinooch medeegui yum shig. er ni zaluuchuud ongon gedgiig yaj meddeg yum bol
Эрэгтэй хүн унтаж байгаа эмэгтэйгийхээ анхны эр хүн мөн эсэхийг мэдэх боломжтой ч бас мэдэхгүй ч байж болох талтай. Миний бодлоор үнэн юм гэдэг хуурамч бүгдээс илт давуу байдаг учраас яаж ч байсан мэдэгднэ дээ. Ингэхэд дээрх сэтгэгдлүүдийг уншихад охидуудаа яагаад хүнтэй унтсныхаа дараа би жирэмсэн болох болов уу, миний юм ирээгүй байсан гэх мэтийн энгийн зүйлсүүдийг мэдээгүй байдаг юм бэ. Хэтэрхий оройтсон шиг санагдахгүй байна уу. Энэ их нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийн хаагуур явдаг юм бэ. Унтах нь гарцаагүй, энэ харьцаанд орох магадлал өндөртэй л бол судалж мэдэх хэрэгтэй шүү дээ. Мэдээлэл сайтай байсан ч бэлгийн харьцаанд орсны дараа сэтгэл санаа цочрох ч юм уу, айж эмээх ч юм уу олон шалтгаанаар дэмий ч юм шиг элдэв зүйл бодон шаналж, мэдэх зүйлээ ч мэдэхээ байчих үе бий л дээ. Охидуудаа аль ч талын өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Ер нь байгаа юм байгаагаараа дээр дээ. Үнэн заавал илэрдэг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй.
ongon halis nuhdug emneleg haana baidag yum be? helj ugch tuslaachee 103 siteiinhaaan
bi ch bas chamtai adil kkkk. odoo hurtel uzeegui teglee gd dutaad, iluudeed bx yum alga daa
hi bi 18 tai busgui bn.Sayhniih hurtel ongon ohin blaa bi neg banditai 1 jil uyrhesen ym tegeed bi terentei suuna gej bodoj bsan tegeed tuundee ongonoo ugsun tegeed sar ch boloogui ter nadaas salsan…..nadad odoo uneheer hetsuu bn….bi odoo buzarlagdchihlaa gutamshigtai ym bi ireeduin nuhurtuu ongonoo ugch chadsangui
bi odoo yah be nadad tuslaach
yerhej bhdaa sain sudalj medehgui yasiin be. ter nz zaluu chin chamaig ongon gedgiig chin medehgui bsan yumuu. Odoo negent ongorson zuiliin araas haramsalgui oodrog amidaraa.
ene mes zasal tegeed mongold hiigddeg ymuu tegeed une tulbur ni hed bdag ym boloo 103 iinhaan jaahan delgerengui bicheechee alui emnelegt hiideg geed yr ni oyulj uzsen hun bdag ymuu ma mongold
svvliin ved bndi nar jin ongon gdgiin medjeed verheed tgd l untchaad saldag bltson ym bshvvv tgheer ter hvneeee sain tanij bj blooroi ok
a
hi ah egch naraa…………..bi huntei untaj uzeegui bolovch dooroos unertei tsagaan shingen garaad bh ym….uuniig yu gej oilgoh ve huntei untaagui baij uvchin avah bolomjgui biz de…..bi aigaad baih ymaa nadad zovolgoo ogooch………bas uriin shingen gedeg ym ni unertei baidag uu?
umtaagui ch gsn ovchin tusah magdlal bdiishd. ariun tseveree sain anhaarah heregtei odor tutam ntriig bnga hereglevel ovchin tusdag gsn shuu ohidoo
hi bi urd ni neg banditai olon jil verheed tegeed ter nadad aimar sain bsan bi yahawdee dasaal………. .tegeel ortei yum shig sanagdaad untcan ternii nzuud ni bnga odoo boltol untaagvi yumuu untaachee gedg bsan.gej svvld ni helj bilee.odoo bi tvvnees salsoon.
Yooo muusain zaluuchuud unen teneg bolchihojdee ohiduudad ni ene ni yamar ach holbogdoltoi une tseneteig ch medku. Herev ohin ni ongon bval bi ternii ongoniig avtsan geed l ongon bish bval yavdaltai yanhnaar ni duudaad l uneheer zail bolchij…… yaamaar ch yumdee
bi ongn halisaa oyuulah zailshguu shaardlgaa boljloo ongn halis oydg gazr haa bdiim bl bs une ni hd bol nadad hlj ogj tuslaach yaraltai pls
bi ongn halisaa oyuulah zailshguu shaardlgaa boljloo ongn halis oydg gazr haa bdiim bl bs une ni hd bol nadad hlj ogj tuslaach yaraltai pls
ene ymar so ym be mond bhgui ym bishuu mond opj ireegui ym shig bn tsalin muu tegeed emch nar n tsalingaa huuguudl ybna negl hewiin bh ym mon hugjmuur ym bi suraa tugsuud mon iigoo awarnaa kkk