Эрүүл мэнд болон чийрэгжүүлэлт

Та биеэ даасан, эрч хүчтэй байхын тулд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Амьдралын эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд амьдралын хэв маягаа сольж, дэглэм барих, зарим нэгэн дасгал хийх цаг оройтохгүй.

Дасгал / Exercise/

  • Нас ахих тусам эрч хүч сулрах, бие сульдах үйл явц явагддаг. Суумгай амьдралын хэв маяг, биеийн хөдөлгөөн дутагдсанаас өвчинд нэрвэгдэх магадлал ихтэй байдаг.

  • Тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд тустай. Үүнд

    • Эрүүл байх

    • Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх

    • Биеийн жингээ хянах

    • Бодисын солилцоо болон сахарын хэмжээг хянах

    • Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх

    • Булчингийн хүч, ажиллагааг нэмэгдүүлэх

    • Физиологийн хувьд сайн байх

  • Дасгалыг 7 хоногт 3-5 удаа, 20-60 минутаар хийж байх хэрэгтэй.

  • Нас ахих тусам хийх дасгалын тоо багасгадаг бөгөөд зарим архаг өвчнүүдийн үед хөдөлгөөнийг багасгадаг

  • Дасгал хийж байх үед эмч тухайн өвчтний унах, гэмтэх, эм хэрэглэх, амин дэмийн тохиргоо зэргийг үнэлэх хэрэгтэй.

  • Тухайн өвчтөнд илрэх өвчний шинж тэмдгийг хэлж өгч хэзээ дасгалаа зогсоохыг заах хэрэгтэй.

  • Хөгжилтэй, хийхэд хялбар, тохиромжтой, өртөг багатай дасгалыг сонгож хийх хэрэгтэй бөгөөд алхах нь хамгийн тохиромжтой дасгал юм.

Байнгын, аюулгүй, хөгжилтэй биеийн тамирын дасгалууд нь бүх насны хүмүүс эрүүл байх гол зүйл юм. Биеийн тамирын дасгал нь зүрх, уушигны үйл ажиллагааг эрчимжүүлэх, ясны сийрэгжилтийг  бууруулж, булчин шөрмөсны хүчийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ашигтай.

Идэвхтэй, хөдөлгөөнтэй байна гэдэг бол сонирхолтой зүйл юм. Ямар нэгэн спортын болон биеийн тамирын арга хэмжээнд оролцоход нас саад болох зүйл биш юм. Одоогоор та ямар нэгэн дасгал  хийдэггүй бол бага багаар эхлээд цааш нь эрчимжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн эм тан хэрэглэдэг бол дасгал хийж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Та хөдөлгөөний  асуудалтай бол өөрийн эмч, сэтгэл зүйчтэйгээ зөвлөөд өөртөө тохирсон дасгалыг сонгож хийх хэрэгтэй.

Leave a Reply