Тамхи татах

Тамхинаас гарах -ад хэзээ ч оройтохгүй. Хэдэн настай ч байсан тамхинаас гарах нь эрүүл мэнддээ зориулж хийх хамгийн зөв сонголтын нэг юм. Тамхинаас гарснаар амьсгалахад хялбар болж, зүрхний  үйл ажиллагаа сайжирч, хөдөлгөөний хомсдолд хүргээд байсан өвчнүүд багасах болно.

  • Ахмад насанд тамхи татах нь хамгийн ихээр өвчинд нэрвэгдэх, үхэлд хүргэх аюулын нэг юм.
  • Амьсгалын замын өвчин болон олон янзын хавдрыг үүсгэдэг.
  • Зүрхний цус багадах өвчин болон харвалт өгөх гол шалтгаан бөгөөд ясны сийрэгжилттэй мөн холбогдоно.
  • Мөн ахмад насанд тахир дутуу болох 3-н хүчин зүйлсийн нэг юм
  • Хэрвээ тамхинаас гарж чадахгүй бол багасгах хэрэгтэй.
  • Тамхи татахыг болиулах шилдэг арга бол никотиныг орлуулах эмийн арга юм.
  • Тамхинаас гаргах стратеги бол
    • Халамжийн багийг ашиглах
    • Урт хугацааны болон, богино хугацааны тамхины хорын тухай мэдээлэл өгөх
    • Ярилцлага болон кино үзүүлэх
    • Тамхины хорыг харуулсан үзүүлэн хэрэглэх
    • Тамхи татах сэтгэгдэл төрөх нөхцөл байдлаас хол байлгах
    • Сэтгэл хямралаас тайвшруулах арга техник хэрэглэж гаргаж сургах
  • Тамхинаас гарсан хүмүүсийг дахин тамхинд орохоос үргэлж урьдчилан сэргийлж байх хэрэгтэй

Leave a Reply