Атеросклероз

Атеросклероз нь архаг явцтай, бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд  өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг.


Шалтгаан, хүчин зүйлс
Сүүлийн жилүүдэд уг өвчнийг дархлалын тогтолцооны хямралын үүднээс авч үзэх болсон билээ.
1. Эргэшгүй хүчин зүйлс :

  • Нас
  • Хүйс
  • Удамшил

2. Эргэх хүчин зүйлс:

  • Тамхи татах
  • Таргалалт /ялангуяа хэвлийн хэлбэрийн таргалалт/Цусны даралт ихсэх
  • Гиперхолестринеми /холестерин ы агуулга хэт их/
  • Гипертриглицеридеми /триглицеридуудын агуулга хэт их/
  • Гиперинсулиеми
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин>
  • Эстроген гормоны дутагдал
  • Хоол хүнсний дутагдал<
  • Сэтгэл зүйн хямрал, стресс

Атеросклерозын ангилал, эмнэл зүй
Атеросклерозыг хаана ямар судас гэмтээж байгаагаар нь ангилж улмаар эмнэл зүйн гол шинж тэмдэгүүд нь гарч ирдэг.

Клиникийн үе шат

I үе – эмнэл зүйн өмнөх үе 1. Вазомотор өөрчлөлт
2. Лаборатор шинжилгээний өөрчлөлт
II үе – эмнэл зүйн үе 1. Ишемийн үе
2. Бүлэнт үхжлийн үе
3. Хатуурлын үе

Өвчний явц

I – судасны хатуурал давшингүй явагдах үе
II – судас хатуурал тогтвортой явагдах үе
III – судас хатуурал регрессд орох үе

Байрлалаар

I – гол судасны хатуурал
II – титэм судасны хатуурал
III – тархины судасны хатуурал
IY – бөөрний артерийн хатуурал
Y – чацархайн артерийн хатуурал
YI – уушигны артерийн хатуурал
YII – доод мөчдийн артерийн хатуурал

Оношлогооны шалгуур

  • Цусны ерөнхий шинжилгээнд: Улаан эсийн тунах хурд багасах, улаан бөөм,бортгонцор  бага хэмжээгээр тогтвортой байх
  • Цусны биохимийн шинжилгээнд: холестерин, бага нягтралтай липопротеид,  Фредириксоны ангиллын II, III, IY хэлбэрийн липид ихсэх, их нягтралтай липопротеид  багасах, судас хатуурлын индекс 4.9-өөс дээш болох, сийвэн дэх нийт липопротеидын  хэмжээ ба ИНЛ ихсэх
  • Рентген шинжилгээнд: гол судас уртсан өргөсч, хана нь зузаарч хатуурсан байх
  • Нүдний угт: Гунна-Салюсын шинж илрэх
  • Зүрхний цахилгаан бичлэгт: зүүн ховдлын томролт, шүдний далайц намсах, хэрэв титэм судасны хатууралтай бол ишемийн шинжүүд илрэх
  • Допплертой эхографт: гол судасны нарийсал, судас хатуурлын товруу хананд байрлах, цусны урсгалын эмгэг өөрчлөлт илрэх
  • Доод мөчдийн болон бөөрний судасны ангиографид: судасны нарийсал, бөглөрөлтийг илрүүлэх
  • Ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээнд: гол судасны хатуурлын байршлыг тогтоох
  • Коронарографийн арга: Титэм судасны хатуурлыг тодорхойлно.

Эмчилгээний зарчим

  • Урьдчилан сэргийлэлт: Амьдралын зөв дэглэм баримтлах, зөв хооллолт, тамхи хорих, биеийн идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдалд байлгах, хоолны дэглэм баримтлах, давсыг багасгах
  • Эмийн эмчилгээ: Статины бүлгийн эмүүд нь холестеролын нэгдэлийг шууд саатуулан, эндотелийн үйл ажиллагааг хэвийн болгоход оршино. Хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй а-токоферолыг хэрэглэнэ.
  • Цусны даралтыг АСЕ-ингибитороор эмчилсэнээр зөвхөн эндотелд аятайгаар нөлөөлөөд зогсохгүй судасны гөлгөр булчингийн нэвчилт болон тромбоцитын идэвхжилийг бууруулна.
  • АСЕ ингибитороор эмчилсэнээр ,өөхөн ургацын, өсөлт ба задралаас сэргийлдэг.
  • Атеросклерозын эмгэг жамд халдварын хүчин зүйлс нөлөөтэй байж болзошгүй тул халдварын бүх голомтыг устгах шаардлагатай.

Өөх тосны солилцооны өөрчлөлтийг засах эмчилгээ

  • Статины бүлэг: симвастатин, ловастатин, правастатин. Статиныг 10-20 мг өдөрт 1-2 удаа.
  • Цөсний хүчлийн секветрант нь гэдсээр холестерин шимэгдэхийг дарангуйлах бэлдмэлүүд: секвестрант холестераминыг 2-24г өдөрт 2-4 хувааж хэрэглэх, колестипол 5-15 г өдөрт 2 хувааж хэрэглэнэ.
  • Өндөр нягттай липопротеины хэмжээг ихэсгэгч ханаагүй өөхний хүчил ба фосфолипидыг агуулагч өөхний солилцоог зохицуулагч: эссенциал, липостабил хэрэглэж болдог.
  • Никотины хүчлийг эхлээд 50 мг-аар оройн хоолны дараа өдөрт 1 удаа өгч эхэлнэ. Дараа нь 50 мг өдөрт 2, цаашид 3 удаа өгнө. Хоногийн тун 3 гр хүртэл өгч болно. Никотины хүчлийг хэрэглэхийн өмнө хойно халуун хоол цай хэрэглэхийг хориглоно.
  • Цусны бүлэгнэлт, реолог чанарт үйлчлэх зорилгоор антиагрегант эм: аспирин, курантил,  трентал хэрэглэнэ. Аспириныг 76-100 мг тунгаар тогтмол хэрэглэнэ.
  • Судасны хананд нөлөөлөх, түүний нэвчимхий чанар, агрегацлах чанар зэрэгт нөлөөлөх эм: ангинин хэрэглэнэ.

Антиоксидант эмчилгээ

  • Өөх тосны хэт исэлтийг дарангуйлах зорилгоор судасны ханыг гэмтээх нөлөөтөй хорт  бодисын үүсэлтийг бууруулдаг. Энэ зорилгоор альфатокоферол, витамин С, болон бусад  байгалийн ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болдог.Тухайлбал, чацарганы тосыг 10.0-аар өдөрт 2 удаа ууна.

Санамж: Хэрэглэж буй эмүүдийн тун хэмжээ, хэрэглэх хугацааг эмнэлзүй, лаборатори үзүүлэлт зэрэгт тулгуурлан зөвхөн эмч өөрөө зохицуулна.

4 Comments

  1. sam

    цус өөхөлж, өтгөрснөөр судас хатуурч нарийсах ба хүний биеийн аль судас хатуурсан бэ гэдгээс шалтгаалж зүрхний шигдээс, хуян, тархины судасны хатуурал, цус харвалт, даралт ихсэх гэж нэрлэдэг. эдгээр нь тусдаа биеэ даасан өвчин мэт боловч үндсэндэ судасны хатуурал нарийсал гэгч ганцхан зүйлээс улбаатай юм. Хэрэв та зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны дээрх эмгэгүүдээс аль нэг шалтгааныг биедээ агуулж буй бол биечлэн уулзаж дээрх өвчлөлүүдийн талаар болон эрүүлжих боломжийн талаар зөвлөгөө авна уу? 96665038

  2. 41 настай эрэгтэй зүрхний гол судасны хатуурал шохойжилт гэсэн онош гарч байна эмчлэх ямар арга байна хаана хандах болох вэ

  3. Suvdmaa

    bi 25 nastai, 3 jiliin umnu huuhdee turuulehed emch namaig sain helj medehgui ch zurhnii emgegtei ym baina gej helj baisan,  tursunii daraa emchilgee hiilgeerei gesen bolovch bi hiilgeegui. getel odoo minii zurh huchtei uvduj bazlaad zarimdaa amisgaa avahad hetsuu bolood baih ym, odoo bur zuun mur, gar uvduud diilehee bailaa. Bi gadaadad surdag ym. Tiimees nadad zuvulguu mash ikh heregtei baina. 

  4. odriin ali tsaagaar amsgaadaj bna? yahad sederch, namdaj bna her hvchtei bna uwdultiin vrgeljleh hugasaa zurheer uwduh ved uur ymar zowiur bna ymar arga hemjee awsan em uusan u delgerengui bichne uu?
    Suvdmaa

Leave a Reply