Унах болон гэмтэх явдал нь байнга тохиолддог зүйл биш юм. Ахмад настай хүмүүст хөл алдах, унах явдал ихээхэн тохиолддог. Үүний улмаас гэмтэх, гар хөлөө хугалах, идэвхтэй амьдрах чадвараа алдах тохиолдол гардаг.
Олон ахмад настан нь унаж гар хөлөө хугалснаас болж тахир дутуу болдог. Мөн унахаас эмээж явснаас болж сэтгэцэд өөрчлөлт ордог. Зарим орны сайн туршлага болон орчин тойрноо аюулгүй болгосноор энэ явдлаас урьдчилан сэргийлж болох юм.
Ахмад настай хүмүүсийн унах шалтгаан
Харааны өөрчлөлт, сонсгол муудах, эрч хүчээ алдах болон зарим нэг зуршласаа болж ахмад хүмүүс унах тохиолдол их гардаг. Мөн зүрх, тархи, ясны, бамбай, шинин өвчин зэрэг нь хүний тэнцвэрээ алдах шалтгаан болж өгдөг. Мөн олон төрлийн эмийн толгой эргэх, дотор муухайрах, нүд харанхуйлах зэрэг сөрөг нөлөөнөөс шалтгаалж унаж болох юм.
Унах, золгүй явдал тохиолдохоос урьдчилан сэргийлэх
Үүнээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Тогтмол хараа, сонсголоо шалгуулж, эмчлүүлж байх хэрэгтэй. Харааны шилээ тохируулах, чих хулхиа авхуулах зэрэг хялбар аргаар тэнцвэрээ нэмэгдүүлж болох юм.
Хэрэглэж буй эмнийхээ сөрөг нөлөөг багасгах, унахад нөлөөлж болох эсэхийг тодруулах хэрэгтэй. Мөн спиртийн төрлийн бүтээгдэхүүн таныг унахад нөлөөлнө. Идэж дууссаны дараа, орноосоо босох, удаан хэвтэж байгаад босохдоо аль болох огцом босохгүй байх хэрэгтэй. Цусны эргэлт гэнэт нэмэгдэж, толгой эргэж унах шалтгаан болж болох юм. Биеийн тэнцвэрээ барихын тулд таяг тулах, юм түшиж, нойтон шалан дээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хөлд эвтэйхэн, намхан өсгийтэй гутал өмсөх, хальтиргаатай шалан дээр хальтирдаг гутал өмсөхгүй байх.
Тохиромжтой тогтмол дасгал хийснээр хүчийг нэмэгдүүлж, хурдан шалмаг хөдлөх, уян хатан байх боломжийг нэмэгдүүлж өгнө. Хөнгөн чанарын дасгалууд мөн ясыг бэхжүүлж өгдөг.
Гэртээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
-
Шат, хонгил, угаалгын өрөөг сайн гэрэлтэй байлгах
-
Өдөр тутмын хэрэглээ, утас, унтраалгыг амархан хүрэх газар байрлуулах
-
Хальтиргаанаас хамгаалах шалыг угаалгын өрөөнд хийх
-
Явах зам дээр тээглэхгүй байхаар гэрэл, утасны утсыг хана дагуулан байрлуулах
-
Мөн тавилгыг зам дээр тээглэхгүй байхаар байрлуулах
-
Ор, шатыг гарах,буухад хялбар байлгах
-
Гадаа шат, замыг эвдрэлгүй байлгах
Түлэгдэх явдал нь ахмад настай болон зөнөсөн хүмүүст нийтлэг тохиолддог. Үүнээс урьдчилан сэргийлэх аргууд:
-
Орондоо тамхи татахгүй байх
-
Галын өрөндөө гал ашиглаж байхдаа амархан галд өртөх хувцас өмсөхгүй байх
-
Халуун усны хэмийг урьдчилан шалгаж байх
Нийтийн тээврээр явж байгаа үед анхаарах зүйлс:
Авто, машин тээврийн хэрэгсэлийн осол ахмад настай хүмүүст их тохиолддог. Машин барьдаг хүмүүс ахмад наслаттай холбоотой ямар нэгэн өөрчлөлт гарж байгаа эсэхийг тогтмол шалгуулж байх.
-
Унаа хөдлөх болон зогсох үед анхааралтай байх
-
Унаанаас буух, суухдаа болгоомжтой байх
-
Үргэлж тулах, барих юмтай байх
-
Хэтэрхий их юм авч явах хэрэггүй, нэг гараа үргэлж сул байлга
-
Зам гарахдаа удаан, болгоомжтой гарж байх