Цусны даралт өндөрсөх

Цусны өндөр даралт нь ямар нэг шинж тэмдэггүй. Цус зүрхнээс гараад судсаар гүйхдээ судасны хананд даралт өгдөг. Таны цусны даралт бол энэ даралтын хэмжигдэхүүн юм.

Цусны даралтыг хэмжихэд 120/80 гэх мэт 2 тоо харуулдаг. 60-аас дээш настай ахмадуудын 40-50% нь цусны өндөр даралттай байна. Энэ өвчин нэлээн түгээмэл бөгөөд 6 сар тутамд цусны даралтыг  хэмжүүлж байх хэрэгтэй.

Зарим тохиолдолд тодорхой өвчнөөс үүдэн цусны даралт ихсэх явдал байдаг бөгөөд гол өвчнийг эмчлэх замаар эдгээж болно. Ихэнхдээ цусны өндөр даралт ямар нэгэн шалтгаангүй, эмчлэх  боломжгүй байдаг боловч удаан эмчилгээний дараа хянах боломжтой болдог.

Цусны өндөр даралттай болох нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Удамших, тамхи татах, хэт таргалалт, архи, спиртын төрлийн зүйл хэрэглэх, бага хэмжээний кали, кальци тай хамт хэт их натри  хэрэглэх зэргээс үүдэлтэй. Уурлах, стресст орох, хэт их ачаалатай дасгал хийх зэрэгт цусны даралт нэмэгддэг.

Цусны даралтыг эм хэрэглэх, амьдралын хэв маягаа солих зэргээр эмчилж болно. Өвчний байдал, бусад эрүүл мэндийн асуудлаас гол эмчлэх арга шалтгаална.

Энэ өвчнийг эмчлэх явц нь удаан бөгөөд хэрэглэх эмийнхээ тунг багасгах замаар эмчилнэ. Зарим хүмүүс цусны даралт нэг буурсан бол дахиж эмчилгээ хийх шаардлагагүй гэж ойлгодог.

Хөнгөн хэлбэрийн өндөр даралттай үед эмч танд жингээ хасах, давс бага хэрэглэх, болон сайн дасгал хийхийг зөвлөнө. Энэ тохиодолд өдөр тутмын зуршилдаа өөрчлөлт оруулж цусны даралтаа  багасгаж болох юм.

Цусны даралтыг хянах эм хэрэглэж байгаа хэдий ч эдгээр өөрчлөлтийг хийснээр эмийн үйлчилгээг улам нэмэгдүүлж болох юм.

Leave a Reply