Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.c6agr

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Украйны оронд Узбекистан очиж, украйнчууд харин Өмнөд Америкийн Боливи улсын газар нугагт байрлавал нэг хүнд ноогдох ам дөрвөлжин километрийн хэмжээгээр шударга болох юм байна.

Харин 310 сая хүн амтай АНУ нь нэг хүнд ноогдох талбай ба хүн амын тоо нь яг таарч байгаа болохоор байрнаасаа хөдөлсөнгүй. Бразил, Ирланд улсууд мөн адил болохоор бас л хөдөлсөнгүй.

Пакситанчууд Австрали руу нүүж, австраличууд харин Испани руу нүүх болох нь.

Энэ мэтээр орон орны газар нутгийг хооронд солиход их сонин дүр зураг гарч байна. Та өөрөө зургийг нь хараад үзээрэй./ http://i.imgur.com/c6Agr.jpg энэ хаягаар./

Хамгийн сонирхолтой нь 800 хүнтэй Ватиканд байрлах газар олдсон байтал “Бүгд Найрамдах Ардчилсан Конго” улсад газраа “дээрэмдүүлсэн” хөөрхий монгол улсад дэлхийн улс төрийн газрын зураг дээр байрлах газар олдоогүй байна.

Энэ хэдийгээр нэгэн төрлийн “наргиан” ч гэлээ гадаадынхны зүгээс монгол гэгч улсад хандах хандлага, бас монголчууд бидний өөрсдөдөө хандах хандлагыг яг зөв тусган харуулсан хэрэг юм.

Бид “Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг вэ?” гэсэн дуу дуулаад түүндээ онгироод эд баялагаа яаж хувааж идэхээс өөр зүйл сонирхохоо байчихаж. Тэгээд ямар ч улсын хамгийн гол бөгөөд хамгийн үнэтэй баялаг нь хүн байдаг гэдгээ мартжээ. Гэтэл гадгаадынхны хувьд монгол гэхээр нэг л их том газар нутагтай, тав арван жил ухаад ашиглаж болох орд газруудтай хүнгүй шахуу улс болон хувирчээ.

Одоогийн байгаа байдлаараа яваад байвал нэлээн хэдэн жилийн дараа энэ газрын зураг дээрх биелэлэ олж монголчууд гэхээр “Аан нээрээ хуруу дарам цөөн хэдэн хүн байж байгаад уусаж, үхэж дуусаад газар нутгийг нь Конго улс эзэлсэн гэсэн” гэж хэлэхээр болжээ.

Сар болгон зүгээр өгдөг 21мянган төгрөг байдаг шүү дээ. Та лав мэдэж байгаа байх. Яагаа вэ нөгөө Эх орны хишиг гэгч зүйл. Энэ мөнгөө авсан хүн гол төлөв яадаг билээ? Идэж, ууж дуусдаг. Тэгэхээр энэ мөнгийг өөр зүйлд зарцуулахгүй бол болохгүй юм байна гэвэл олон хүн санал нийлнэ гэдэгт итгэж байна.

Наад захын жишээ нь хүүхэдтэй болох гээд чадахгүй, яавал үрийн зулай үнэрлэх вэ, аль улсын ямар эмнэлэгт очих вэ, мөнгө хамаагүй гэсэн асар олон хүн байна. Яагаад тэдэнд үртэй болгох болгомж олгон тусгайлсан эмнэлэг бариулж хишгээ хайрлаж болохгүй гэж? Яагаад Эх орон нь жинхэнэ хишгээ хайрлан төлбөрийг нь даан үйлчилж болохгүй гэж. Эх орных нь үр хүүхдүүд баярлана шүү дээ. Экстрокорпораль буюу хуруу шилний үр тогтоолт гэж олон хосуудыг ээж аав болгосон буянтай нээлт байна шүү дээ. /Энэ тухай Энд дарж ороод уншаарай/

2 сая хүнд хорин мянга төгрөг өгөлгүй 1 сар төвлөрүүлэхэд хэдэн төгрөг болох вэ? Та тооны машин барьж байгаад бодоод үзээрэй.

Тэгвэл дагалдах эмчилгээ, шинжилгээ, хяналт, нийлээд ЭКО үр тогтоолт нь хамгийн өндөр үнэтэйдээ 10000 /Европын хувийн эмнэлэгт ийм үнэтэй хийдэг сураг байсан, бусад газар бол мэдээж хавьгүй хямд/ мянган доллар гээд бодвол хэдэн гэр бүл үрийн зулай үнэрлэж болж байна? Ахиад нэг сарын мөнгөөр шинэ эмнэлэг бариулж хүрэх үү? Ахиад нэг сарын мөнгөөр мэргэшсэн эмч нарыг бэлдэж хүрэх үү? Ахиад нэг сарын мөнгөөр анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн технологи, техникийг оруулж ирүүлбэл хүрэх үү? Ердөө л хэдхэн сарын мөнгийг хоол цай, архи пяав болгохын оронд ингэж үр дүнтэй зарцуулж болно бид дээ.

Бүгд нийлээд ийм санаа гарган хамтарвал яах бол? Та юу гэж бодож байна? Нөхдүүд үүнийг болгооё тайван амгалан байцгаа гэх бол уу? Ядаж нэг нам нь сонгуулийн амлалтаа болгож ялаад хэрэгжүүлж буян болох юм биш байгаа? Тэр нам ч олон дэмжигчтэй болно доо. Эсвэл хорин мянга нэхэх “шавар”-уудын тоог нэмээд яах юм бэ гэх юм бол уу?

maamyy

P.S. Мөнгөө заавал авна гээд таталдаад байгаа нөхдүүдэд хэлэхэд 21 мянгыг бүр болиулалгүй, хэдхэн сарын мөнгийг л гэсэн санал дэвшүүлж байгааг анхаараарай.

30 Comments

  1. солонго

    тиймээ дэмжиж байна. Манай орон үнэхээр яасан орон гэхээрээ ийм тэнэг ард түмнийхээ эсрэг зүйл хийдэг байнаа. бас нэг сарын мөнгөөр эх орныхоо байгаль агаар усны төлөө зориулж болно биз дээ тэр чинь манай үр хүүхдүүдийн минь эрүүл байх үндэс шүү дээ. Энэ төрийн толгой дээр байгаа маанаг гарууд өөрсдөө л болж байгаа бол ард түмэн хамаагүй гэж байгаам байх даа. эцэсдээ гишгэх газаргүй болчоод та нар амаа барив даа.

  2. bet20

    Монгол улс байж л байна шдээ.
    Европ тивээр нүдээ бүлтийлгэж байгаад хайгаад үз дээ.
    Дани хавьцаа юм уу даа.

  3. Demjij bna

    Дэмжиж байна. 1 сарын 40 тэр бумаар эмнэлэг барих боломжтой байлгүй.
    Монгол маань Европ тивд явж байна. Белгиин нутаг хавьцаа л байх шиг байна.

  4. Batuka

    Mongoliin vrs mash olon boltugai

  5. zuzu

    bna sh dee armyna,kazahstanii hajuud gehdee munguu emneleg bolon tonog tuhuurumjind zartsuulna gedgiig demjij bnaa

  6. mgl

    za daa ene mgl ch hetsuu bnaaa ene ogj bgaa nertee heden halamj en ter gd neeh hundeer nereltsen heden togrog bol hereggu l uym bgaam hiideg uls guren bol ihiig hj buteej bgaa daaa bodohoor uur hureed bh uym ter 70n myngan tog.r 5000n myngan ail.g oron suutstai bolgoj boloh bsishdee ymarch eruul uhaantai hun eniig medjil bgaa ene uls toriin tsaana oor uls guren bdg bhoo tegeed l bid nar.r tetris toglood l sda gj…

  7. hatu samar

    erul tolgoitoi hun im tosov batlahguilde bidend mongo ogoh bish oloh arga,nohtsol.g ni burdul.d ogchih heregte bhgu yu er n bl heden jil.n omno 10 jil.n surah bichig.g etseg ehchud huviara h.avdag blsishd harin songular ongote ongogui sonin setgul cd en ter gd bon l tsasar darad bsan harj bhne bidni huhdin surah bichig tend songulin tanilstulga bltson yva bloltoi sanagdsan omno n ulsas hangad blod bsan bj boliulchad songulinha bla ym.g surte hevlej gargasan ble shu

  8. bayarmaa

    sain bna uu.huuhed yagaad eerdeg yum boloo minii huu ugn tiim bgaagui yum suuliin sard uilahaaraa l eereed tag bolchihdog boltson yag boliulah be ene talaar medeelel oruulj uguuch eerheeree huhruudl tag bolchin ih hetsuu yumaa

  9. bolor

    http://eejuud.blogspot.com orj uzeerei.tun dajgui blog baina lee.

  10. ээгий

    Үр хүүхэдтэй болохыг хүсвэл заавал гадаад руу яваад хэрэггүй. Гол нь тууштай итгэлтэй байх хэрэгтэй. НЭг эмч дээрээ л үзүүлсэн нь дээр байх. Йонсей эмнэлэгт хандах хэрэгтэй

  11. Boloroo

    Тиймээ үнэхээр сайхан санаа байна. Дэмжиж байна. Дараа жилийн сонгуулаар арай өөр хүмүүс сонгох юмсан.

  12. ariunaa

    manai duu bas eerdeg bsan emchid uzuulsen chini amisgaagaa buruu avaad ter gesen tegj bgaad l tom bolood zugeer bolson odoo my duu 4 nastai bagadaa l 2 nas hurtlee uilahaaraa eereed hohorood bdag bsan sh dee tegeed tomorhooroo ok boldog ym bilee bi ch baby uilah burt aidag shuu mednee ter zovlong

  13. mongol bna gj helsen hun haraanii gajigtai bha aa
    gh de mongol hezee j vongod gazar nutgaa bullalgahgui ohid min tur min ariun bai

  14. Boloroo

    Demjilgui yavah. Demjij bna.

  15. tsegi

    ЭНЭ САНАЛЫГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА.БИ Ч БАС ЭМНЭЛЭГЭЭР ЯВААД БОЛОХГҮЙ Л БАЙНА.ХОЛБОО Ч ЮМ УУ БАЙГУУЛААД АЖИЛАМААР БАЙНА.ХАМТАРЧ ЭНЭ АРИУН ҮЙЛСЭД АЖИЛЛАХ ХҮН БАЙВАЛ ХОЛБОО БАРИАРАЙ.rose_ubs@yahoo.com

  16. Байгалмаа

    Монгол Эмэгтэйчүүд бид нар эрэгтэйчүүдээс дутахгүй илүү гэдгээ харуулах гэж орыг нь эзлэж зүтгэснээс нөхрөө амжилттай ажиллаж мөнгө олоход нь таатай нөхцлийг нь бүрдүүлж гэртээ хүүхэд гарган бас хажуудаа ирээдүйд эх болох хүнийг дагалдан сургаж/гэрийн үйлчлэгч хүүхэд асрагч/ эх орон нийгмийнхээ өмнө хүлээсэн хамгийн хүндтэй ариун нандин үүргээ хэрэгжүүлэхдээ санаа тавьцгаая. Мэдээж төрөлхийн удирдах нийгэмд оролцох дуртай эмэгтэйчүүдэд харин нөхрийнхөө нэр нөлөөтэй зөвлөгч удирдан чиглүүлэгч болох боломж байж л байна шүү дээ. яг Өүлэн эх шиг.Монгол хатад шиг. Ингэвэл эрчүүд маань ажлын төлөө морь мал шиг зүтгэж эх орноо нэг хөгжүүлнэ. Харин эмэгтэйчүүд нь үр хүүхдээ зөв эрүүл өсгөж хүмүүжүүлж, эр нөхрөө удирдан чиглүүлж, өрх гэрээ өөдөн татаж Монголыг 3 дахин хөгжүүлнэ шүү дээ.

  17. ganchimeg

    энэ саналыг дэмжиж байна. Бүр 2 гараа өргөөд дэмжииж байна. Энэ мөнгийг урьд нь авалгүйгээр болж л байсан шүү дээ. Энэ их мөнгийг бүх ард иргэдийн санал асуулгаар юунд зарцуулах вэ гэдэгийг шийдээд, зөвхөн эрүүл мэнд ч гэлтгүй томоохон үйлдвэр, ажлын байр бий болгох талаар ч ашиглаж болно шүү дээ. 2012 оны сонгууль хүртэл л энэ мөнгийг олгох байх. Дараагийн гарч ирэх засгийн газар энэ мөнгө олгох тухай хуулийг эхний хурлаараа хучингүй болгох байлгүй. Тэр болтол бид тус тусын мөнгийг авахад өөртөө юуг нааж чадах билээ. Нийлүүлээд ашигтай зарвал юунд зарж чадах билээ? Ганцхан санаа нэмэхэд Улаанбаатарын утааг арилгахад шаардагдах мөнгө ердөө ганц сард бидний авах 21000 төгрөгтэй тэнцүү байсан.

  18. сайхан санаа байнаа дэмжиж байна

  19. energi

    ireeduin eejuudee ta nart delhiid nertei emch nar geni saitai huuhed gargah bolomjiig olgoj bn shuu. 911-911-78

  20. Naagii

    ug ni zov l doo zaluuchuud 21-ee awaad l arhidaad duusgaj bna. anhnaas ni ene mongiig ulsiihaa hogjild zartsuulahgui dee odoo ch ongorson bhoo mongoliin min ireedui ch burheg baina daa uneheer sanaa zowj bna

  21. olzii

    sain baitsgaana uu? uneher saihan sanaa bna. deer ni nemj helehed hiimleer ur togtoolgoh emchilgeed hamragdah huseltei humuus olzii_moon@yahoo.com gesen hayagaar orj irne uu. solongos ulsdaa hamgiin anh neegdsen, ulsdaa 9salbartai zuvhun hiimler ur togtooh argaar emchilge hiideg emneleg bii. holbogdoj delgerengui medeelelig avch bolno. ^^ juulchlaliin yamar negen huls avahgui zuvhun setgeleesee medeeleliig huvaaltsah bolno.

  22. amana

    vnen vnen mash zow,,,ene asuudliig bvr delgerengvi tsagiin hvrdeer gargaad hvmvvsiin sanal huraaval yagiin be?olonh ni vgvi gej helehgvi baihaa ,,2iin hoorond ingej vrj baisnas ym hiij bvteevel bidnii ireedvid heregtei ,mgl onond ch tustai shv de,,,

  23. baysaa

    etseg togtooh shinjilgee mongold hna yaj awdag we

  24. sky

    Hi all. Ene sanalig demjij bnaa. Gadaadin ornuudad bol huuhed usuj tornij, surch bolovsroh orchin nuhtsulig unenhuu buren duuren beldej uguh yum bna sh dee. Tegj bhad manaihan bar, hotel nemj barihaas surguuli, tsetserleg, emneleg nemj barihgui yumaa. Ter saytan ter bumtan geed bgaa humuus yadaj huviin surguuli, emneleg, tsetserleguud barij boldoggui yum bhdaa. Saihansambuu gedeg huni edelj hereglej bgaa gar utas, zuusen tsagaar ni barag huuhded zoriulsan tsogtsolbor bariulachih ym bichuu. Mungutei humuus ni Mglinhoo tuluu ym hiihgui. Heden ard tumnihee tarhig ugaaj moligo umhuuleed l bh ym da huurhiis gj

  25. sky

    Ter Jiguur Grandin zahiral Battur biluu ter hun shig ym hiivel bolj bna sh dee.

  26. Tsendee

    Би одоо 46 настай. Анх 23 настай байхдаа хүүхдээ 7 сартай байхад нь зулбаад дутуу төрүүлсөн. Харамсалтай нь хүүхэд маань бүтээгүй л дээ. Түүнээс хойш 20 жил хүүхэдтэй болох гээд яваагүй газаргүй. Манайхан ямар ч чадваргүй. Бүгд л худлаа ярьсан бие биенээ үгүйсгэсэн эмч нар байдаг байсан. Тэгээд бас гар хардаг авилгач, хамаг байдгаа өгөөд ч тус болоогүй. Хүүхэдгүй болохоор гэр бүл ч гэр бүл биш болдог юм байна лээ. Тэгээд нөхөр маань архи уугаад л амьдрал там болсон. Аргаа барахдаа салсан даа. Залуу охид хүүхнүүдэд захихад Монголд ямар ч найдваргүй шүү. Солонгос Япон юм уу гадагшаа л гарч эмчлүүл. Над шиг болж ганц олдох амьдралаараа тоглуулав аа. Сайн санасандаа л бичиж байна. Одоо харин үр хүүхдээ алдсан ч гэлээ сайхан ханьтай учирсандаа баярлаж түүнийгээ хүүхдийнхээ оронд хайрлаж явна даа. Амьдрал санаснаар болохгүй юм даа хөөрхий.

  27. mgl

    УГААСАА ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИД НЬ ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ УЛС ТӨРЧИД БАЙГАА ТУЛ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО АЛДАГДСАН. ТИЙМЭЭС ХӨЛ ТОЛГОЙГОО МЭДЭХЭЭ БОЛЬСОН.
    ХҮҮХЭД БҮРТ 20000 ӨГДӨГ БАЙСАН. ЯАГААД БОЛЬЧИХСОН БЭ?
    НЭГЭНТЭЭ ТӨРӨХ ЭМНЭЛГЭЭ, ЦЭЦЭРЛЭГЭЭ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ӨНГӨРСӨН ОЛОН ЖИЛҮҮДИЙН ТУРШ ХАРАГДЛАА, БАТЛАГДЛАА, ОДОО ТӨРД ИТГЭХ ИТГЭЛ Ч АЛГА….. ТИЙМЭЭС НЭГ ГЭР БҮЛ Ч БОЛОВ 2 ХОНОГ ГЭДЭС НЬ ЦАДАГ 20000 ӨГӨӨ ӨГ. ЭНЭ БОЛ МИНИЙ Л БОДОЛ ШҮҮ….

  28. mgl

    ХҮН АМАА ӨСГӨХ ТӨРИЙН БОДЛОГО БАЙХГҮЙ. МАГАДГҮЙ УХААН МУУТАЙ, УРГАШГҮЙ УЛС ТӨРЧИД САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙХ…….
    ТӨРСӨН ЭМЭГТЭЙД ТӨРӨХӨӨС ӨМНӨ, ХОЙНО ГЭЭД 2 САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭЛЭГ, 1 ЖИЛИЙН ТУРШ 40000 ТӨГРӨГНИЙ ХАЛАМЖ ТЭГЭЭД Л ГАР ДЭЭР ТАВИХ ЮМ НЬ ДУУСАХ ШИВ ДЭЭ.
    ЭРХЭМ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ЭЭ,,,,,,, ТА ЭНЭ ТӨГРӨГӨӨР ТӨРҮҮЛСЭН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ХИР УДААН АМЬДАРЧ ЧАДАХ ВЭ?
    НЯЛХ ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХ АЖИЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ, УЧИР НЬ ХҮҮХДИЙГ НЬ ХАРАХ ЯСЛИ БАЙХГҮЙ. ХАРИН ЦЭЦЭРЛЭГ 2 НАС ХҮРЭХЭЭР НЬ АВНА. /БӨӨН АР ӨВРИЙН ХААЛГА, ГАР ХҮНДРҮҮЛЖ БАЙГААД/
    ЗА ИНГЭЭД ЭХ ХҮН ХҮҮХДЭЭ 2 НАС ХҮРЭХЭЭС НААШ АЖИЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ. ЯМАР Ч ТЭТЭГЛЭГ, ХАЛАМЖГҮЙ ….
    АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ, ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ЦООЖЛОХ ЭСВЭЛ ХҮН ХӨЛСӨЛЖ ХҮҮХДЭЭ ХАРУУЛНА ДАА. ЭНЭ БҮГД ОСОЛТОЙ, ХҮН ХӨЛСӨЛВӨЛ ХҮҮХДИЙГ ЗОДНО, ЭСВЭЛ ЭМ ӨГӨӨД УНТУУЛНА…………ЁО ЁО ЁО ЯМАР АЙМААР ЮМ БЭ?
    ТАМХИ , ЦАГААН САР ЭНЭ ТЭР ГЭЭД ААХАР ШААХАР ЮМ Ч ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ….. ГЭХДЭЭ ЭНГИЙН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД, ХӨӨРХӨН ҮРС ХҮҮХДҮҮД, ЗАЛГАМЖ ХАЛАА ЧИНЬ ХЭЦҮҮДЛЭЭ Ш ДЭЭ………..
    уих-н ЭМЭГТЭЙ ГҮШҮҮД ЭЭ ЭЭ ЭЭ ЭЭ ХУДЛАА ӨӨРСДИЙГӨӨ ӨРГӨМЖИЛСӨН СУРТАЛЧИЛГААНААСАА САЛААЧ ЭЭ
    ЭНЭ БОЛ МИНИЙ Л БОДОЛ ШҮҮ…. ЗАРИМ ХҮНД ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА БОЛ УНШИХГҮЙ БАЙЖ БОЛНО. БИ ЖИРИЙН Л НЭГ МОНГОЛ ЭМЭГТЭЙ

  29. mgl

    ЯДАЖ БАЙХАД ӨРХИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НАР МАЛЫН Л ЭМЧ ГЭСЭН ҮГ. НАРИЙН ЮМ БИЧСЭНГҮЙ. ЗҮГЭЭР Л ЮУ Ч МЭДЭХГҮЙН ДЭЭР ИХ ЗАНТАЙ, МЭДЬЕ СУРЪЯ ГЭСЭН ЗҮТГЭЛГҮЙ АМЬТАД. АРГАГҮЙ Ч ЮМ УУ ДАА, АВЧ БАЙГАА ЦАЛИНГҮЙ ЮМ ЧИНЬ,,,,,,,,,,,,,

  30. zultsetseg

    mongold huuhdiin emneleg habgiin ihk heregtei bna. end tend nud huursan hushuu  ene ter barihaasaa omno emneleg bariad ogoochee gej husch bna. ireh ovol haniad eheleheer huuhduud haana emchluuleh ve? Udval saidaas huuhduuddee emneleg bariulj ogooch gej husch bna.

Leave a Reply