Цусны даралтын эм

Их олон төрлийн эм байдаг бөгөөд эмч танд удаан хугацааны эмийн эмчилгээг санал болговол санаа зовсоны хэрэггүй. Таны цусны даралт багассаны дараа бага тунгаар эмээ хэрэглэж болох юм.

Ихэнхдээ цусны даралтын эм нь биеийн давс, усны хэмжээг багасгах, нарийссан судасыг өргөсгөх /beta blocker, ACE inhibitor, calcium channel blocker/ зэрэг үйлчилгээтэй байдаг. Бусад эмийн адил  цусны даралтын эм сөрөг нөлөөтэй байдаг. Үүнд: бие сульдах, ядрах, сулрал, гар, хөл хүйтэн байх, сэтгэл тавгүйтэх, нойр хулжих, удаан, хурдан зүрх зохилох, арьс хуурах, амтлах чадвар муудах, хуурай ханиалга, шагай өвдөх, толгой өвдөх, толгой эргэх мөн түгжрэх зэрэг болно.

Цусны өндөр даралтын талаар анхаарах зүйлс

  • Хэдий та өвдөлт мэдрэхгүй боловч энэ нь эмчлэх зайлшгүй шаардлагатай асуудал юм

  • Эм хэрэглэх замаар даралтыг багасгаж болох боловч тогтмол хэрэглэхгүйн улмаас дахин даралт ихэсдэг

  • Эмийг өдөр бүр тогмол цагт уух хэрэгтэй

  • Жингээ хасах, давс, архины төрлийн зүйл бага хэрэглэх, дасгал сургуулилалт хийх нь даралтыг багасгах боловч эм хавсран хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

  • Цусны өндөр даралт нь цус харвалт, зүрхний өвчин, бөөрний өвчин зэрэг ноцтой өвчин үүсгэх аюултай. Үүнээс хамгаалахын тулд эрчимтэй эмчилгээ хийлгэж, цусны даралтаа хэмжүүлж байх хэрэгтэй.

Leave a Reply