Зүрхний цус багадах өвчин (Ischaemic heart disease)

Зүрх бол цусыг бүх эрхтэнд түгээж байдаг эрхтэн юм. Зүрх нь цусыг түгээх булчингуудаас бүрддэг. Эрчимтэй цусны эргэлт зүрхэнд очихгүйгээс болоод зүрхний цус багадах өвчин үүсдэг. Ахмад  настныг үхэлд хүргэж болох нийтлэг өвчний нэг юм.

Бага багаар болон гэнэт үхэлд хүргэж болох хэд хэдэн шинжээр илэрдэг. Үүний нэг нь зүрхний бах /angina-хөдөлгөөний үед цээжээр өвдөх/, зүрхний шигдээс/ acute myocardial infarction/ юм. Зүрхний  шигдээс гэнэт цус артерийн судсаар гүйхээ больж зүрхэнд хүрэхгүй үед үүсдэг. Бах бол зүрхний шигдээсийн хөнгөн шинж юм.

Судасны хана нарийсах, судасны хананд холестерол наалдах зэргээс тархины судсанд нөлөөж харвах, үхжил үүсэх шалтгаан болдог. Зүрхний өвчтэй болох шалтгааныг хамаатай, хамааралгүй гэж 2 ангилдаг.

Хамааралгүй нь хүйс, нас, угсаа гарал, удамшил гэх мэт, хамааралтайд тамхи татах, холесторалын түвшин өндөр байх, өндөр цусны даралт болон таргалалт зэрэг орно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.