Зүрхний бах

Зүрхний бах бол хэдхэн минут үргэлжилдэг өвдөлт юм. Амьсгал давчдах, цээжин дээр дарах, хүндүүрлэх, өвдөх, шатах мэт мэдрэмж төрөх бөгөөд энэ нь мэдрэмж гар, хүзүү, нуруу, мөр, бугуйнд  хүрдэг байна.

Та шатаар өгсөх, хүнд ачаа өргөх, уурлах, уцаарлах, хэт халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах, бэлгийн харьцаанд орох, сэтгэл хөдлөх, дасгал хийх зэрэг үед бах мэдрэгддэг. Хөдөлгөөнөө  зогсох, эм уух зэргээр бахыг дарж болно. Бахыг үргэлж клиникийн шинжилгээгээр оношилдог.

  • Цусны тест

  • Зүрхний цахилгаан бичлэг

  • Ачаалалтай сорил

  • Артерийн судас хаана бөглөрснийг олох зүрхний зондын шинжилгээ

Эмч танд nitroglycerin буюу нитроглицерин -тэй эм хэлэн доороо тавихыг зөвлөх болно гэхдээ зарим хүмүүс энэ эмийг хэрэглэсний дараа толгой нь эргэх тохиолдол гардаг. Хэрвээ та бах туссанаа мэдвэл амьдралдаа  зарим өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Бах нь цаашид зүрхний өвчин болохыг үгүй гэх газаргүй.

  • Тамхиа хаях

  • Эрүүл хооллох

  • Цусны даралт болон цусны холесторолын түвшинг хянах

  • Амарч, стрессээс гарч сурах

  • Хүч шаардсан ажил хийхгүй байх

  • Хэрвээ өөрчлөлт мэдэрвэл эмчид хандах

Leave a Reply