Ухаан алдах

Насны холбогдолтой өөрчлөлтүүд, даралтын рефлекс, эмзэг байдал, олон төрлийн насны холбоотой өвчин, цусны эргэлтэд нөлөөлдөг эм, тогтвортой байдлаа хянах чадвараа алдах зэрэг нь ахмад  настай хүнийг ухаан алдахад хүргэдэг.

  • Ахмад насанд тархинд хэрэгцээт цус гэнэт очихгүйгээс болж ухаан алдах тохиолдол их гардаг.

  • Насны холбогдолтой өөрчлөлтүүд даралтын рефлекс, эмзэг байдал, олон төрлийн насны холбоотой өвчин, цусны эргэлтэд нөлөөлдөг эм, тогтвортой байдлаа хянах чадвараа алдах зэрэг нь ахмад  настай хүнийг ухаан алдахад хүргэдэг. Хараат бус байдлыг нэмэгдүүлж, яс хугарах цус алдах зэрэг гэмтэл ослын шалтгаан нь ухаан алдах болон унах явдалыг бий болгодог.

  • Ерөнхийдөө ахмад насанд ухаан алдах явдал тохиолдох нь зүрх судасны хэвийн бус байдлыг илтгэж байгаа юм. Гэхдээ ухаан алдах байдлын шалтгаан одоо хүртэл тодорхой оношлогдоогүй байна.

  • Зүрхний булчингийн шигдээс, гол судасны хатуурал, зүрхний томрол, зүрхний булчингийн эмгэг, зүрхний янз бүрийн хэм алдалтууд, зангилааны хам шинж болон атриовентрикулийн хориг зэрэг нь  сайн  тодорхойлогдсон зүрх судасны холбогдолтой ухаан алдах шалтгааны илрэл, менежмент юм. Сүүлийн хэдэн жил бага мэдэгдэж байгаа мөртлөө нийтлэг ахмад насанд ухаан алдах шалтгааны  клиникийн арга барил, менежментэд ихээхэн анхаарал тавьж байгаа. Үүнд каротид зангилааны хам шинж, эпилепси, тархины судасны гэмтэл, ханиах хам шинж болон их олон тохиолддог тайлбаргүй  шалтгаанууд ордог. Ахмад насанд шалтгаангүй ухаан алдах явдлын оношилгоот үнэлгээ хийхдээ ослоор унах, толгой эргэх болон зүрх судасны үзлэг хийх зэрэг олон төрлийн зүйлийг давхар шалгах хэрэгтэй.

1 Comment

  1. Тэргэл

    миний ээж одоо 44 настай юм л даа  хэдэн жилийн турш зун ч өвөл ч байнга ханиалгадаг ойрд ханиалгаад л 1-10 сэкундын хооронд ухаан алдаад бас өмдөндөө шэгээд байх юм өрөө ч мэдэхгүй байх юм аа. Энэ өвчний талаар тодорхой мэдээлэл өгөөч. Би их санаа зовж байна л даа. заавал хариу хэлээрэй

Leave a Reply