Зүрхний ишеми өвчин

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн  хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж  хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны  хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин (ЗИӨ) гэнэ.


Шалтгаан

  • Титэм судас атеросклерозын эмгэг өөрчлөлттэй болох
  • Титэм судас эмгэг өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хүчтэй хямралд орох
  • Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдаж судас рефлексын замаар гэнэт хүчтэй агших
  • Титэм судас тромб буюу эмболигоор гэнэт бөглөрч, цусны урсгал тодорхой хэсэгт хаагдах
  • Титэм судасны эндотель өөрчлөгдөх
  • Титэм судасны төрөлхийн гаж өөрчлөлт
  • Зүрхний булчингийн цусны бичил эргэлт (микроциркуляци) хямрах
  • Цус бүлэгнүүлэх системийн идэвхжил нэмэгдэх
  • Зүрхний булчингийн гипертрофи
  • Эдгээр шалтгаанууд заримдаа хэд хэдээрээ ч хавсарсан байж болно.

Ангилал
Зүрхний ишеми өвчнийг эмнэл зүйн хэлбэрээр ангилна.

  • Титэм судасны гэнэтийн үхэл (зүрх анхдагчаар зогсох)
  • Стенокарди (зүрхний бах)
    -Ачааллын үеийн стенокарди
    -Тогтворгүй стенокарди
    -Гэнэт үүсдэг тайван хэлбэрийн стенокарди
    -Судас агшилтын шалтгаант стенокарди
  • Өвдөлтгүй хэлбэрийн зүрхний ишеми өвчин
  • Зүрхний шигдээс
  • Кардиосклероз
    -Атериосклерозын / жижиг голомтот/
    -Зүрхний шигдээсийн дараах / том голомтот/
  • Зүрхний архаг цүлхэн / 8 долоо хоногоос дээш/
  • Зүрхний хэм алдагдах хэлбэр

Эмнэл зүй
Цээжээр өвдөх нь зүрхний ишеми өвчний нэг гол шинж тэмдэг юм.

Зүрхний цусан хангамж багассанаас эсвэл миокардад хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрхний булчин гэмтэж, цээжний зүүн талд, зүрхний орчимд эвгүй оргих, давтах байдалтайгаар өвдөлт илрэхийг стенокарди гэнэ.

Өвдөлт нь зүрхний цусан хангамжийн дутагдлын улмаас үүсч буй судасны гаралтай өвдөлт  байдаг. Судасны өвдөлт нь нилээд өвөрмөц шинж чанартай байдаг тул эмчлүүлэгчээс  өөрөөс нь асууж оношлох боломжийг өгдөг.

Өвдөлтийн байрлал ба тархалт

  • Үндсэн байрлал нь цээжний ар тал ба зүүн хэсэгт байрладаг. Өвдөлтийг алгаараа дарж  заадаг. Өвдөлт нь зүүн гарны гадна тал, чигчий хуруу руу дамждаг. Ховор тохиолдолд  гэхдээ маш өвөрмөц дамжилт нь эрүү рүү дамждаг.

Өвдөлтийн цөөн тохиолдох байрлал нь:

  • Зөвхөн тархалтын байрлал /бугуйвч-гарт,шүдний өвдөлт, тавхайд өвдөх/
  • Цээжний хэнхэрцэгийн зүүн хэсэгт
  • Цээжний хэсгийн урд гадаргууд бүхэлдээ
  • Ходоод орчимд

Өвдөлтийн шинж чанар
Стенокардийн үед дарж, базаж, атгаж, нухаж, хорсож байгаа мэт өвдөлт илэрдэг. Зарим  тохиолдолд хүчтэй өвдөлт илрэхгүй зөөлөн дарж байгаа мэт болох, цээж хүндрэх, бачуурах  шинж илэрнэ. Иймд өвчтөнөөс өвдөлтийн тухай бус харин цээжний хэнхэрцэгт ямар нэгэн  эвгүй мэдрэмж үүсэж байсан эсэхийг тодруулж асуух нь зүйтэй.

Өвдөлтийн хүч
Өвдөлтийн хүч нь ямар ч байж болох ба хамгийн чухал нь дунд зэргийн өвдөлт нь ч амь  насанд аюултай байж болно. Өвдөлт нь өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлөн тэрээр нам  гүм болж өөрийн биеийг чагнасан байдалтай болно. Нүүр царайны илрэл нь өөрчлөгдөн  нүдэнд нь айдас төрсөн, цонхигор царайтай болдог. Тэр ч бүү хэл судасны сулхан  өвдөлтийн үед өвчтөн унтаж чадахгүй байдаг.

Үргэлжлэх хугацаа
2-3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэтийн өвдөлт нь /приступ/ 1 минутаас бага  хугацаагаар үргэлжилнэ. Хэрэв өвдөлт нь 20-30 минут түүнээс дээш хугацаагаар  үргэлжилвэл зүрхний шигдээс үүснэ. Нөгөө талаасаа хэрэв өвдөлт 1 цаг хүртэл  үргэлжилсэн ч зүрхний шигдээсэд хүргэхгүй бол энэ нь судасны гаралтай биш гэсэн үг.

Зүрхээр өвдөж болох бусад эмгэгүүдээс ялгах
Цээжээр өвдөх бүх тохиолдолд дараах эмгэгүүд биш гэдгийг магадал
Үүнд:

Зүрхний өвчнөөс гаралтай
• Зүрхний шигдээс, миокардит, перикардит, КМП, АГ-ын криз, (ревмокардит), зүрхний гажиг

Зүрхний бус гаралтай
• ТМС-ийн гаралтай / НЦД, Тархины хавдар,Остеохондроз, Хавирганы мөгөөрсний эмгэг /Титцийн хам шинж/
• Дотор эрхтний гаралтай / Уушгины хатгалгаа, плеврит, панкреатит, шархлаат өвчин, улаан хоолойн эмгэг
• Дааврын хямралын үүдэлтэй / цэвэршилтын кардиопати, Тиреотоксикозын кардиопати

1 Comment

  1. Amarbayasgalan

    Sain uu
    minii tseejin tus gazar uvduud baih jum. shunu dundiin aldaj ubduud serchih jum tegeed ugluu bosood jaahan baisnii daraa zugeer bolood baih jum ene yamar ubchin be

Leave a Reply