Өтгөн хатах

Зарим хүмүүс өдөр бүр өтгөнөөр бие засаагүйгээс өтгөн хатаж байна гэж  үздэг. Энэ бол буруу ойлголт юм. Өтгөнөө хэдий хугацаанд гаргах нь хүн бүрт өөр байдаг ба энэ нь нилээд  хэлбэлзэлтэй байдаг байна. Тухайлбал: зарим хүн өдөрт 3 удаа өтгөнөөр бие  засдаг бол заримынх нь хувьд 3 хоногт нэг удаа байдаг.

Иймээс зөвхөн тогтмол бие засдаг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд л өтгөн хатсан гэж үздэг.

Шинж тэмдэг

  • Өтгөнөөр бие засахад хүндрэлтэй болох
  • Өтгөн нь жижиг хуурай хатуу болох
  • Гэдэс дүүрэх зэрэг таагүй байдал бий болох
  • Хий гарах нь их болох

Шалтгаан

Өтгөн хатах нь ихэнхдээ дараах зүйлсээс шалтгаалдаг:

  • Хоол хүнсэндээ эслэг ихтэй хүнс хэт бага хэрэглэснээр өтгөн хэлбэржихгүй байх ба улмаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүчин зүйл болж чадахгүй байх

  • Шингэнийг хэт бага ууснаас өтгөн хуурай хатуу болох

  • Биеийн хөдөлгөөн дутагдсанаас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашрах>

  • Ажил ихтэй болон олон нийтийг хамарсан ямарваа нэг үйл ажиллагаанд оролцож байх үедээ өтгөнөөр бие засахыг тэвчих

  • Шамбрам -ын зангилаанууд томорч шулуун гэдэсний амсарыг нарийсгах буюу өтгөнөөр бие засах үед өвдөлттэй болгох

  • Зарим нэг эмнээс болж өтгөн хатах, тухайлбал, зарим нэг өвчин намдаах эмүүд болон төмрийн бэлдмэлүүд./li>

Урьдчилан сэргийлэлт

  • Хангалттай хэмжээний шингэн уух: өдөрт 8 аяга шингэн ууж байвал сайн. Хар чавганы шүүс бас тустай байдаг.

  • Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн буюу жимс, ногоо, гурилан бүтээгдэхүүн, овьёос зэргийг хэрэглэж байх

  • Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, долоо хоногт 3-5 удаа бие халаахтайгаа нийлээд тус бүр 20-60 мин зарцуул. Хурдан алхах, усанд сэлэх, дугуй унах зэрэг нь танд тохирсон дасгал юм.

  • Тогтмол нэг цагт өтгөнөөр бие засаж сурах хэрэгтэй, өглөөний цайны дараа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхтэй байдаг учир хамгийн тохиромжтой цаг юм. Шамбарам үүсэхээс сэргийлж хүч гарган дүлэхээс зайлсхий.

Эмчилгээ

Олон хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт өтгөн хатах зовиуртай болдог. Ихэнх тохиолдолд энэ зовиур нь дасгал хөдөлгөөн хийх, хоолоо тохируулах зэрэг арга хэмжээ авсанаар зүгээр болдог. Хэрэв зовиур арилахгүй эсвэл дараах шинж тэмдэгтэй хавсарч илэрвэл өрхийн эмчдээ хандах хэрэгтэй:

  • Гэддэс өвдөх, дүүрэх

  • Өтгөн харандааны хэмжээтэй буюу нарийн гардаг болох

  • Турах

Танд эмч чинь өтгөн ялгаруулах явцыг түргэсгэх үйлдэлтэй эм бичиж өгч  болох юм. Энэ эмийг зөвхөн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Зарим ийм  үйлдэлтэй эмүүд гэдэс базлах, бөөлжих зэрэг гаж нөлөөтэй байдаг. Мөн энэ эмүүдийг удаан хэрэглэвэл гэдэсний хөдөлгөөнийг сааруулж, өтгөн хаталтыг  улам даамжруулж болдог.

Өтгөнийг хэлбэржүүлэх эслэгийн үйлдэлтэй ойролцоо үйлдэл бүхий эмийг  удаан хэрэглэхэд хангалттай хэмжээний шингэн уух шаардлагатай байдаг ч  аюулгүй байдаг байна.

Ийм эмийг та эмийн сангууд болон дэлгүүрүүдээс авч хэрэглэх боломжтой.

Ямар нэг өвчний улмаас өтгөн дамжих зам хаагдсан байж болзошгүй тул  танд зарим нэг шинжилгээг хийх шаардлага гарч магадгүй.

6 thoughts on “Өтгөн хатах”

  1. Sain bna u? bi neg yum asuuh ged…Bi ene ajild orood neg jil garan bolj bgan..Ihewchlen dandaa suuj ajlaa hiideg..Ingej ajilsnaas bolj hodolgoonii dutagdald orj otgon haddag bolson gej bodoj bga.Otgon garahgui barag 7 honodog..gedes owddog, nuuren deer aimar tom tom batga gardag bolson..Yaj emchilwel deer we? Otgon hataltand uudag IMOPER ged teriig uuwal yamar bol? Helj ogch tuslaach..Eswel oor yamar arga bn?

  2. mini otgon yorni bagaasaa ih hatdag bsan haya kilizm tavidag bsan odo bas hataad bna mash hetsu ymaa tged hucher dulj gargahaas oor arga bhku mash ih ovddog yaval deer ve odo haya neg nogoon tsai uudag otgon hataltas bur moson salmaar bna

  3. сүүлийн миний өтгөн гарахгүй их уддаг болсон түүнээс болоод нүүрэн дээр батга гараад заримдаа толгой их өвддөг бас их жин нэмж байгаа IMOPER-г уувал яах бол

  4. bidnii udur tutam hergeldeg gar utas komputer utgun hatah bas neg shaltgaan boldog talaar bi sayhan olj medlee. vvniig emgvigeer emchleh arga bnaa! husvel tand tuslay! zalgaarai 96084466

  5.  sain bain yy minii otgon hataad bh ym ene yunaas bolj bga ym yaj zugeer bolihuu 

  6. utgun hataad baival butsalsan us sain uuuuuuuuu uneheer ur duntei shuu humuuseee

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.