Мартамтгай, салан зангаас салгах дасгалууд

Ажлын өндөр ачаалал, агаарын бохирдол, шил шилээ дарсан олон баяр ёслол нь хvнийг маш их стресст оруулдаг. Үүний гайгаар биеийн эсэргүүцэл суларч, өвчөн ороох, анхаарал суларснаас мартамтгай салан болох зэргээр таагүй зүйл олон бий болдог.

Биеийн эсэргүүцэл сулрахыг эмч домчоор яваад, эм тариа хийлгээд, витамин уугаад эмчилж болдог юм байна гэж бодъё. Тэгвэл харин анхаарал суларч, мартамтгай салан болох гэсэн тун ч таагүй бэрхшээлээс гарч чадах эсэх нь зөвхөн таны л хийж чадах зvйл юм.

Энэ амаргүй ажилд тус болохын тулд анхаарлаа дайчлах, анхаарал төвлөрөлийг сайжруулах, ой тогтоол -ыг сайжруулах энгийн хэдэн дасгалуудыг хийгээд үз гэж зөвлөж байна. Уншиж үзэж байгаад өөрийн ажлын цаг, амьдралын хэмнэл, ар гэр, хувийн онцлогт хамгийн тохирох ганц хоёрыг нь сонгоод хийгээд үзээрэй.

1.”Тратака” дасгал

Энэ аргачлал нь анхаарал, анхаарал төвлөрөл болон ой тогтоолыг хөгжүүлэх зорилготой бөгөөд бүр Эртний Энэтхэгийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан иржээ.

А4 хэмжээтэй цагаан цаас аваад төв хэсэгт нь 1-2 см диаметртай хар битүү хар өнгийн тойрог зур. Зурж чадахгүй байгаа бол хар өнгийн цаасаар хайчлаад наасан ч болно.

Дараа нь завилж, эсвэл сандал дээр сууна. Суух үед нуруу, дагз нь нэг шугаманд цэх байх бөгөөд гар өвдөгөн дээрээ сул тавин амьсгал ердийн үеийнх шиг тайван байна. Үүний дараа сууж байгаа газраасаа 1,5-2 метрийн цаана нүдний түвшинд байрлуулна. Ингэсний дараа хар цэгэн дээр бүх анхаарлаа төвлөрүүл. Бүх бодлоо таягдан хаяад, өөр зүйлд сатааралгүйгээр зүгээр л хар цэгийг ширт. Биеэ суллаж, нүдээ анивчихгүй байхыг хичээ. Энэ дасгалыг хийж байх үед анхаарал сарниулах элдэв зүйлгүй байвал сайн.

Эхний үед харцаа хар цэг дээр хөдөлгөөнгүй тогтоон барих дээр анхаарлаа төвлөрүүл. Нүдээ хааяа нэг анивчиж болно. Харц чинь анхандаа өөрийн мэдэлгүй өөр зүйл рүү шилжих ч та эргүүлэн хар цэг дээр эргүүлэн тогтоох ёстой. Ингэхэд 10 минут орчимын дараанаас харцаа өөр зүйлд шилжүүлэлгүйгээр хар цэг дээр 2-3 минут тогтоон барьж чаддаг болж ирнэ.

Ингэсний дараанаас нүдээ анивчилгүйгээр ширтэх дээр анхаарлаа төвлөрүүл. Үүний тулд 2-3 өдөр дасгал хийх хэрэгтэй байдаг. Гол нь өдөр болгон 30 орчим минутаар 2-3 удаа энэ дасгалыг хийх хэрэгтэй. Ингэх үед анхандаа нүд аргах, нулимс цийлэгнэх зэрэг байдал илэрнэ. Гэвч удалгүй энэ байдал аяндаа арилж нүд чинь аргахаа байна.

2.Анхаарлын хэмнэлийг сайжруулах дасгал

Өөртөө эвтэй байдалд сууж, эсвэл хэвтээд баруун, эсвэл зүүн гарынхаа сарвууг ширтэнэ. Ширтэхдээ сарвууныхаа мм бүрийн нарийн ширийнийг алдалгүй мэдэрч ширтэх хэрэгтэй. Нүдээ анивчиж болно. Ингэхэд анхаарал өөрийн мэдэлгүй өөр зүйл сатаарвал ахин сарвуун дээрээ анхаарлаа эргэн төвлөрүүл.

Дараа дараагийн удаад дасгалыг хийхдээ сарвуугаа өөр байрлалаас, өөр сандал дээрээс, г.м. тухай бүрт өөр өнцгөөс харах хэрэгтэй. Сарвууг ширтэж байх үед бүхий л бодлыг таягдан хаяж зөвхөн сарвууныхаа “нарийн ширийн онцлог”-ийг л ширтэнэ. Дасгалыг эхний удаад 5-7 секундийн оролтоос эхлээд аажмаар нэмэгдүүлсээр өдөртөө нийтдээ 10 минут хvргэнэ. Өөр юу ч бодолгүйгэр сарвуугаа 10 минут тасралтгүй ширтэж сурсан үед дасгалыг төгс гүйцэтгэж сурсанд тооцно.

3.Ургуулан дүрслэх ба арчих дасгал

Өөрт чинь таалагддаг, эсвэл ямар нэг сэтгэгдэл огт төрүүлдэггүй жижиг эд зүйл хэрэгтэй. Ингээд тухайн эдийг 3-5 секундын турш тасралтгүй ширтэн зураг авч байгаа мэт бүх нарийн ширийн зүйлийг нь тогтоож авахыг хичээнэ /амьсгаа авахдаа/. Дараа нь амьсгаагаа барингаа нүдээ аниад 3-5 секундын турш нэг эдийнхээ зургийг толгойдоо төсөөлөн харна. Үүний дараа амьсгаагаа гаргахтайгаа зэрэгцэн ургуулан харсан дүрсээ ажмаар алга болгоно /шатаах, хаа нэг тийш хаяж байна мэтээр төсөөлөх г.м./. Ингэж давтах тоолондоо 3-5 дахь удаагаас нь тогтоож бичих, арилгах хэмнэл, хурд зэргийг өөрчилнө. Өмнө ажиглаж, анзаараагүй байсан шинэ шинэ зүйлсийг ажиглан харж ургуулын төсөөлөхийг хичээ.

Энэ дасгалыг 5-7 удаа давтахаас эхлээд цаашдаа 50 хүргэнэ. Гол зорилго нь гэвэл өөрийнхөө хүслээр бодолдоон дүрслэл бий болгонд хүссэнээрээ арилгадаг болж сурах. Дасгалыг 10-15 минутаар өдөртөө хоёроос цөөнгүй удаа хийнэ. Ажиглаж зургийг нь авах эд зүйлсээ үе үе өөрчилж байх хэрэгтэй. Дасгалыг гүйцэтгэж байх зуур толгойд чинь ямар ч бодолгүй, “хов хоосон” байх хэрэгтэй.

4.Ургуулан дүрслэх ба тогтоон барих дасгал

Юу ч бодолгүй, өөрөө хэлбэл бүх бодлоо толгойноосоо хөөж байгаад ямар нэг эд зүйл, эсвэл биеийнхээ нэг хэсгийг анхааралтай ширт. Дараа нь 3-4 минуты орчим нүдээ аниад харсан зүйлээ бодолдоо аль болох хурц, тодоор дүрслэн бодохыг хичээ. Дүрслэл чинь эд зүйлтэйгээ адил өнгөтэй байх ёстой. Нэг удаад 5-10 удаа давтах бөгөөд оролт болгон дээрээ дүрслэл чинь бодит биеттэй хэр адил байгааг харьцуулан шалгаж бай.

Харсан зүйлээ бодолдоо баттай дүрслэн боддог болсны дараа дараагийн дасгалд орно. Үүний тулд эхлээд дээрх дасгалаа хийгээд дараа нь буруу харж байгаад урьдчилан бэлдсэн цагаан цаасыг харж дээр нь нөгөө эд зүйлээ дүрслэн харахыг хичээнэ. Ингэсээр эд зүйлсийг ургуулан дүрслэж чаддаг болсныхоо дараа олон эд зүйл бүхий зураг, ил захидал зэргийг тод ургуулан дүрслэдэг болно. Дүрсийг тогтоодог болсны дараа үсэг, үе, үг, холбоос үг, өгүүлбэр, догол мөр гэсэн дараалалтайгаар дүрслэн харж чаддаг болсноор яваандаа хуудсыг төвөггүй ургуулан дүрслэж чадах хэмжээнд хүрнэ. Өөрөөр хэлбэл хуудас юмыг ганц хоёр секунд хараад уншдаг болно гэсэн үг.

5.“Нууц камер” дасгал

Хаа нэгтээ гудамжинд тухтай газар сууж байгаад гудамжаар яваа хүмүүсийн нэг рүү нь харц чулуудаад даруй нүдээ ань. Энэ нь нэг ёсны агшин зуурын зураг авалт болно.Гэхдээ та тухайн хүн, түүний эргэн тойрондохыг тогтоогоод зогсохгүй нүдээ аньсан чигтээ тэр хүнийг цаашид хаашаа явж, юу хийхийг нь дотроо төсөөлөн харах ёстой. Мэдээж эхэн үедээ энэ хэцүү байх боловч 1-2 долоо хоног энэ дасгалыг хийсний дараа аяндаа тогтоож авсан дүрслэлээ амь оруулан, хөдөлгөөнтэй болгож сурах тул гаргах алдааны тоо нь ч багасна.

6.Анхаарал төвлөрөлийг сайжруулах дасгал

Энэ дасгалыг хийхэд секундын зүүтэй цаг хэрэг болно. Цагийг урдаа тавиад хэдэн секунд биеэ сулласны дараа анхаарлаа секундын зүүн дээр төвлөрүүлээд нүд салгалгүй ширтэж эхэлнэ. Хоёр минутын турш таны бүх бодол, анхаарал зөвхөн тэр секундын зүүн дээр төвлөрсөн байна. Гэхдээ эхэн үедээ анхаарал өөрийн мэдэлгүй өөр зүйл рүү сатаарч, хөндлөнгийн бодол орж ирээд байдаг. Ийм үед болиод анхаарлаа ахин төвлөрүүлээд дасгалыг ахиад хий. Хоёрхон минутын турш л анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлдэг тун үр дүнтэй сайн дасгал. Хийгээд үз.

Дасгалыг гүйцэтгэх талаарх ерөнхий зөвлөгөө

Дасгалыг өдөр болгон хэдэн минутын турш хийж бай. Гол нь дасгал хийх хатуу цаг тогтоож, өөрийгөө өрөнд оруулах хэрэггүй. Иймд дасгалыг хиймээр санагдсан үедээ тааваараа хийдэг байх хэрэгтэй. Ингэвэл дасгалаас авах ханамж, таашаал ч нэмэгдэж, үр дүн нь ч өндөр болж ирнэ. Дасгалыг хийж эхлэхээсээ өмнө дасгалыг хэрхэн гүйцэтгэж, нааштай үр дүнд хүрч байгаагаа нүдэн анин төсөөлөн бод. Ингэвэл дасгалыг үр дүн нь эрс нэмэгддэг. Мөн зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй. Дасгалуудыг сайн гүйцэтгэж сурснаар ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа сайтар тодорхойлно гэсэн үг.

{mos_fb_discuss:56}

2 Comments

  1. ёооооооооооо ямар со юм бэ
    олигтой юм тавиачээ лгэж зөвлөе
    би уганхичээлийнхээ тэлээр юм авмаар бна гэвчёрөөсөө алга

  2. Zz

    Сайхан нийтлэл байна
    thanx

Leave a Reply