Оюун ухаанаа сайжруулах энгийн аргууд

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сонгодог хөгжим, тэр дундаа суут Моцартын хөгжим сонсдог, төгөлдөр хуур гэх мэтийн хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, дуулах дуртай хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү өндөр байгааг тогтоосон байдаг.


Моцартын хөгжим сонс

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сонгодог хөгжим, тэр дундаа суут Моцартын хөгжим сонсдог, төгөлдөр хуур гэх мэтийн хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, дуулах дуртай хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү өндөр байгааг тогтоосон байдаг. Оюун ухаан сорьсон дасгал хийхээс өмнө Моцартын аясыг сонссон хүүхдүүд өмнөхөөсөө 10 оноо илүү авч байжээ.

Тайлбарлан ярьж бай

Ярих тархинд сайн нөлөөтэй. Гэхдээ ярих сайн гээд хаа хамаагүй чалчих хэрэггүй. Сайн ойлгохгүй байгаа зүйлээ бусдад тайлбарлан ярих гэж оролд. Ингэж тайлбарлах гэж оролдох үед тухай зүйлийн талаарх зөв ойлголт өөрт чинь бууна.

Өөртөө итгэ

Өөрийгөө ухаантай, бололцоо чадвар тань цаашид улам ч нэмэгдэж сайжирна гэдэгт итгэ. Хүрсэн амжилтуудаа бага гэж гололтгүйгээр цаасан дээр тэмдэглэн аваад, түүнээ үе үе үзэж өөрийгөө урамшуулж бай.

Загас ид

Загасны мах анд фосфор ихээр агуулагддаг. Харин фосфор нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. ЯпончуудЯпончуудын шинжлэх ухааны ололт, амжилтыг загас их хэрэглэдэгтэй нь холбон тайлбарлах нь бий.

Маргаанаас зайлсхий

Хүнтэй маргалдах, уурлаж бухимдах, эсвэл хэрүүл маргаантай таагүй орчинд байх нь сэтгэх чадварыг тань бараг үгүй болтол нь бууруулах аюултай. Тиймэрхүү газраас зайлсхий.

Leave a Reply