Цусны эргэлтийн архаг дутагдал /ЦЭАД / – Тайван болон ачааллын үед эд эрхтэнд бодисын солилцоонд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүй болох зүрхний үйл ажиллагааны эмгэг физиологийн байдлыг хэлнэ.
Шалтгаан
Шалтгаан
Зүрхний булчингийн эмгэг
- Анхдагч – Миокардит, Тэлэгдлийн кардиомиопати
- Хоёрдогч – ЗИӨ,Холбогч эдийн гэмтлүүдийн улмаас үүссэн зүрхний эмгэг, гипо ба гипертиреоз
Зүрхний ачаалал ихдэх эмгэг
- Даралтын хавхлагуудын нарийсал
- Эзэлхүүний хавхлагуудын дутагдал
- Хавсарсан
- Уушигны өвчин
- Янз бүрийн гаралтай гиповентиляция /амьсгалын дутагдал/
– Таргалалт
– Цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдал
– Өндөр уулын бүсийн архаг гипокси /хүчилтөрөгчийн дутагдал/
Диастолын үед ховдлын дүүрэлт алдагдах
- Наалдацт перикардит
- Рестриктив кардиомиопати
Ангилал
ЦЭАД-ийн үйл ажиллагааны ангилал
- I үе (Биеийн хүчний ачаалалд цусны эргэлтийн дутагдлын шинжүүд (амьсгаадах,зүрх дэлсэх,) гарахгүй)
- II үе (Энэ үед өвчтөн бага зэргийн биеийн хүчний ачаалалд ЦЭАД-ийн шинжүүд гарна. Өвчтөний биеийн хүчний ажил хязгаарлагдана)
- III үе (Биеийн хүчний ажил нилээд хязгаарлагдана. ЦЭАД –ын шинжүүд ердийн ачаалалд гарна)
- IY үе (ЦЭАД-ын шинжүүд тайван үед гарна. Өвчтөн ажлын чадваргүй болно)
Үе шат |
Шинж чанар |
Үзүүлэлт |
А |
Зүрхний талаас бүтцийн болон үйл ажиллагааны илэрхий өөрчлөлтгүй, зүрхний дутагдлын ямар ч шинж тэмдэг өгч байгаагүй, Зүрхний дутагдал үүсэх өндөр эрсдэл бүхий өвчтөн |
Артерийн гипертензи, чихрийн шижин, анамнездаа архи хэрэглэдэг, хурц хэрлэг ээр өвдөж байсан, удамшлын анамнезтай хүмүүс |
В /Шинж тэмдэггүй/ |
Зүрхний дутагдлын шинж тэмдэггүй боловч зүрхний бүтцийн өөрчлөлт бүхий өвчтөн |
Зүүн ховдлын Гипертрофи ба тэлэгдэлтэй, хавхлагын гажиг / компенсацтай/ Анамнездаа зүрхний шигдээсээр өвдсөн |
С /шинж тэмдэг бүхий/ |
Зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээд удаагүй, зүрхний бүтцийн өөрчлөлт бүхий өвчтөн |
Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагаа буурсанаас амьсгаадах, бие сулрах шинж илрэх |
/Эцсийн шат/ |
Зүрхний бүтцийн өөрчлөлттэй, зүрхний дутагдлын шинж тайван үед илэрдэг өвчтөн |
эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөн |
Оношлогоо
Эрхтэн систем |
Гарах зовиур |
Бодит үзлэг |
Зүрх судасны талаас |
• Зүрх дэлсэх • Стенокардийн өвдөлт • Хэв шинжит бус өвдөлтийн илрэл • Ядрах • Сулрах • Албадмал байрлал |
• Хүзүүний вен гүрийх • Тогшилтоор зүрхний хил хязгаар тэлэгдэх • Морин төвөргөөн хэмнэл • Зүрхний шуугиан I ба II авиа сулрах • Уушигны артер дээр II авиа тодрох • Перикардийн шуугиан |
Бөөр, шээс ялгаруулалтын талаас |
• Шээс багасах, • Шээхгүй болох |
|
Амьсгалын эрхтэний талаас |
• Ачаалалд амьсгаадах • Шөнө амьсгаадах • Ханиалгах • Цустай цэр гарах • Амьсгал бачуурах |
• Хэрчигнүүр • Плеврийн шүргэлцэх чимээ • Тогшилтын авиа бүдгэрэх • Өрцний хөдөлгөөн алдагдах |
Хоол боловсруулах эрхтэний талаас |
• Хэвлийгээр ба аюулхайд унжирч өвдөх • Гэдэс дүүрэх • Хоолонд дургүй болох • Дотор муухайрах • Огиулах • Өтгөн хатах • Суулгах |
• Асцит
• Элэг, дэлүү томрох • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах |
Сэтгэц, мэдрэлийн талаас |
• Ой тогтоолт муудах • Хөдөлмөрийн чадвар буурах • Айдас түгшүүр төрөх • Цочиромтгой болох • Нойр алдагдах |
• Оюуны болон ажлын
чадвар буурах • Ухаан санаа бүдгэрэх |
Нэмэлт асуулт |
• Хавагнах • Арьсан дээрх тууралт • Хэрэглэсэн эмийн бодис |
Шинжилгээ
Шинжилгээ |
Шинжилгээний үр дүн |
Цусны ерөнхий шинжилгээ |
Цус багадалтын шинж, УЭТХ – багасах |
Шээсний ерөнхий шинжилгээ |
Протеинурия, микрогематурия, цилиндрурия |
Сийвэн дэх креатинин |
Сийвэн дэх креатинин ихэснэ. Альбумин багасна. |
Коагулограмм |
Цус өтгөрлийн шинж илэрнэ. |
tvvkhii gedeg arisnii övchinii talaar medeelel ogooch