Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир

Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний офисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.

Ингэхэд 4 нь эрvvл мэндэд хохирол учруулж болзошгvй, 5 -аас нь тухайн байгууллагын жорлонгийн суултуур дээрхээс тав дахин илvv нян илэрч, нэгийг нь нэн даруй хураан авч ариутгалд явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Судалгааг хийсэн Лондоны их сургуулийн коллежийн дэргэдэх эмнэлгийн микробиологийн мэргэжилтэн Питер Уилсоны хэлж байгаагаар бол хэд хэдэн хүн ээлжлэн ашигладаг компьютерийн гар нь ажилтнуудын дунд янз бүрийн өвчин тараах гол эх үүсвэр нь болж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл ийм компьтер дээр ажилладаг нэг хүн нь хоолны хордлого тусч, эсвэл ханиад хүрвэл бусд нь мөн адил өвчин тусах магдал тун ч өндөр болдог.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ажилтнууд компьютерийнхээ ард хоол иддэгээс болж гар дээр нь хоолны үлдэгдэл үлдэн элдэв аюултай нян үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг аж.

Мөн бие зассаныхаа дараа гараа угаах гэсэн ариун цэвэр ийн энгийн дүрмийг зарим ажилтнууд баримталдаггүй нь компьютерийн гарыг ийнхүү өвчний уурхай болгодог бас нэг шалтгаан юм байна.

Англичуудаас нэг жилийн өмнө Америкийн Аризона мужийн эрдэмтэд судалгаа явуулаад тэндэхийн офисын компьютерийн гар нь жорлонгийн суултуур дээрхээс 400 дахин их нян агуулдгийг илрүүлж байжээ.

Ингээд ч зогсохгүй эмэгтэйчүүдийн ажилладаг гар дээрх нян нь эрэгтэйчүүдийнхээс 3-4 дахин их байгааг тогтоосон байна.

Яг одоо компьютерийнхээ гарын цэвэрлээрэй. Ойрдоо халдварт шар өвчин их гараад байгаа гэсэн шүү.

Ялангуяа олон хүн орж гарч байдаг интернэт кафе д сууж байгаа хүмүүс дараа нь гараа сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.