Улаан бурхан өвчнөөс сэргийлье

Танайх 2-10 насны хүүхэдтэй бол улаанбурханы дархлааг батжуулах нэмэлт  дархлаажуулалтанд заавал хамруулаарай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүс 2012 онд бүсийн улс орнуудад улаанбурханы өвчлөлийг эрс бууруулах улмаар устгах зорилтыг дэвшүүлсэн.

Манай улс дархлаажуулалт  бүхий   халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийн хүрээнд цагаан цэцэг, нярайн татран, халдварт саа өвчнүүдийг устгаж, дархлаажуулалтын хамралт 95-98 хувьд хүрээд байна.

Гэвч сүүлийн жилүүдэд манай зарим хот суурин газруудад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарах  хандлагатай байна.

Иймээс Эрүүл мэндийн яам аймаг, орон нутагт 2-10 насны хүүхдүүдийг улаанбурханы  вакцины нэмэлт дархлаажуулалтанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Таны хүүхэд улаанбурханы нэмэлт вакцин тариулснаар  уг  өвчнөөр өвчлөхгүй болно. Дархлаажуулалт 10-р сарын 1-10 хугацаанд үндэсний хэмжээнд явагдаж байна. Мөн энэ ажлын хүрээнд  2-5 насны  хүүхдэд А витаминжуулалт хийгдэж байна.

10 дугаар сарын 3-ны  байдлаар нийт 2-10 насны 166807 хүүхэд / 39%/ дархлаажуулалтад хамрагдаад байна.

Хүндэт эцэг эхчүүдээ!

Нэмэлт дархлаажуулалтаас хүүхдээ бүү хоцроогоорой.

Leave a Reply