Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдэж байна

 Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 10-р сарын 31 нд Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Клиникийн Төв Эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийн багтай хамтран амжилттай хийж байгаа БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн багийг Эрүүл Мэндийн Яаман дээр хүлээн авч уулзав.

БНСУ-н АСАН анагаах ухааны төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Lee Sung Gyu ахлагчтай элэг шилжүүлэн суулгах баг манай улсын элэг шилжүүлэн суулгах багийн эмч нартай хамтарч 3 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгаа юм. “ASAN foundation”-с Эрүүл Мэндийн сайдтай байгуулсан гэрээний үед 200 сая вонны элэг шилжүүлэн суулгах багаж, тоног төхөөрөмжийг Улсын Клиникийн Төв Эмнэлэгт бэлэглэхээр шийдвэрлэсэн

2009 оны 1-р сараас Монголын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн 12 гишүүнийг АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах тасагт 14 хоногоос 1 сарын дадлага хийлгэсэн.

2010 онд УКТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн 20 гишүүний бүх зардлыг АСАН сангаас санхүүжүүлж, элэг шилжүүлэн суулгах мэс заслын давтан сургалтанд хамруулсан.

АСАН-ы трансплантацийн баг нэг удаа ирэхдээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 30-аад тооны хайрцаг бүхий 300-аад килограмм ачаатайгаар ирж оролцдог ба энэ бүх зардлыг өөрсдөө хариуцдаг.

2011.09.21-нд АСАН төвийн зардлаар Монголд анх удаа донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр АСАН төвөөс 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай багийн эмч нартай хамтарч мэс засал хийгдсэн.

1 дэх хагалгаа 2011.09.24-нд хийгдсэн.
Реципиент Шарав овогтой Тунгалаг, 45 настай, эмэгтэй. Донор нь Баярмагнай овогтой Батбаяр, 23 настай, эрэгтэй. Хагалгааны дараа реципиент Тунгалаг нь хагалгааны дараах 10 хоногт УКТЭ-т эмчлэгдэж байгаад БНСУ-ын АСАН эмнэлэгт 10 хоног хяналтын шижилгээ болон эмчилгээнд хамрагдаад ирсэн. Энэхүү зардлыг БНСУ-ын АСАН төвөөс хариуцсан болно. Одоогоор реципиент Тунгалаг болон донор Батбаяр нарын биеийн байдал нь сайн байгаа ба нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэж байна.

2 дахь хагалгаа 2011.09.29-нд хийгдсэн.
Реципиент Жамбал овогтой Амарцэцэг, 38 настай, эмэгтэй. Донор нь Жамбал овогтой Алтанцэцэг, 29 настай, эмэгтэй. Реципиент Амарцэцэг болон донор Алтанцэцэг нарын биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа ба эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна.

3 дахь хагалгаа 2011.09.30-нд хийгдсэн.
Реципиент Доржбал овогтой Мөнхжаргал, 43 настай, эмэгтэй. Донор нь Цоггэрэл овогтой Хишигдэлгэр, 23 настай, эмэгтэй. Реципиент Мөнхжаргал болон донор Хишигдэлгэр нарын биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа ба эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж: moh.mn

5 Comments

  1. zochin

    Manai eejiin eleg muu emchilgeegui gesen, eleg shiljuulen suulgah mes zasal her naizdwartai, amidrah batalgaa her, tolboriin huwid hed bdg vebol? heleed ogooch.

  2. zochin

    Eleg shiljuulen suulgahad turuus 80 huwiig ni gargadag bol olon hun amidin jargal edleh baihdaa Tegdeg bol uneheer saihan

  3. jargal

    mungunii chuhal shardlagatai bga tul tsoo eruul elg zarna oiriin hugatsaan utas:99750470

  4. Ука

    Элэгний донор болох хүсэлтэй байгаа эрүүл элэг в с вирус байхгүй 88453086

  5. Бат

    Элэгний донор болно 85383562 мэссэж үлдээнүү

Leave a Reply