Дархлаажуулалт

Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг  тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Халдварт  өвчнөөс сэргийлэх дархлал тогтоохын тулд дархлаажуулах бэлдмэл буюу  вакцин хэрэглэхийг дархлаажуулалт гэнэ.

Дархлаажуулах бэлдмэл гэж юу вэ?

Хүүхдийг өвчнөөс сэргийлэх, дархлаатай болгохын тулд хэрэглэж буй бэлдмэлийгдархлаажуулах бэлдмэл буюу вакцин гэнэ. Вакциныг  хүүхдэд уулгах болон тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын  дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ. Нэг очихдоо хэд хэдэн вакциныг хийлгэж  болно. Дархлаажуулалтын үндэсний товлолын тухайд. Дархлаажуулалтын Үндэсний Товлол нь таны хүүхэд ямар вакцин, хэзээ хийлгэх  ёстойг таньд хэлж өгөх “Лавлах” юм.

дархлаажуулалтын үндэсний товлол

Дархлаажуулалтын тухай

Бяцхан үрс маань дөнгөж төрөөд л 24-48 цагийн дотор вакцин хэмээх ид шидтэнтэй уулздаг. Дархлаажуулалтын Үндэсний Товлолын дагуу 7 төрлийн вакцины нийт 15 удаагийн тунг хийлгэх учиртай. Хэрэв таны хүүхэд энэ  хугацаанд вакцинаа хийлгэж чадалгүй хоцорсон бол нөхөн хийлгэж болно. Оршин суугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтанд очихдоо та юуг анхаарах вэ?

Хүүхдээ усанд оруулж цэвэрхэн дулаан хувцаслаарай. Хүүхдийнхээ “Эрүүл  мэндийн дэвтэр” болон “Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ”-г нь авч  очихоо мартуузай. Энэ нь хүүхэддээ ямар вакциныг хэзээ хийлгэсэнээ санахад тань тусална.

Хүүхэддээ вакцин хийлгэхийн өмнө өрхийн эмчид үзүүлээрэй. Бага зэрэг  халуурах, ханиалгах зэргээр хөнгөн хэлбэрээр өвдсөн, тэжээлийн дутагдалтай, сульдаатай хүүхдэд ч вакцин хийлгэж болно.

Дархлаажуулалтын үед таны анхаарах зүйлс

Чанартай вакцин хийж буй эсэхийг доорхи аргаар шалгаж болно.

  • Вакцины хүчинтэй хугацаа дууссан эсэх

  • Вакцины хаяган дээрх индикаторын өнгө  өөрчлөгдсөн эсэх

  • Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх Вакцин хийлгэсэн тухай хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл  мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлсэн эсэхээ хянаарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.