Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг хийв

 Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлгийг тус яамны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт олон салбарын төлөөлөл оролсон бөгөөд, тухайлбал:

ЭМ яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, мэргэжилтнүүд

ЭМ яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны орлогч дарга, гишүүд

Мэргэжлийн зарим салбар зөвлөлийн дарга, гишүүд

ЭМс яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв

Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороодын гишүүд

Чанарын болон хүний нөөцийн албаны дарга нар

Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл

Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл

Авлигатай тэмцэх газрын төлөөлөл

Улсын мөрдөн байцаах газрын төлөөлөл

Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөөлөл

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл  зэрэг бусад салбарын төлөөлөл оролцлоо.

ЭМЯ -ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт хэлэлцүүлгийг нээсний дараа тус газрын мэргэжилтэн Д.Баярмаа эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн богино хугацааны үндэсний зөвлөхөөр ажилласан, хуульч Д.Тамир “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны нэгдсэн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ”-ний тайлан, салбар дундын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаарх зөвлөмжийг тус тус танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид бүлгээр ажиллаж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар тулгамдаж буй асуудлуудыг салбар бүрээр тодорхойлж, хамтын үйл ажиллагааг сайжруулах саналыг боловсруулж, харилцан танилцууллаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр шинжээч эмч -ийг томилоход тулгарч буй бэрхшээлийг харилцан ярилцаж, шийдэлд хүрсэн ба цаашид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцсөн болно.

Leave a Reply