Бехтеревын өвчин

Ерөнхий

Энэ өвчний нэрийг грекээс орчуулбал “ankylos” нь “бөгтийх, бөгтөр болгох”, “spondylos” нь “нугалам” гэсэн үг болно. Ийм маягаар үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвсэл гэдэг нь нугалам бөгтөр болдог өвчин юм.

Хөдөлгөөнгүй болсон үений үрэвслийн үед нугаламууд хоорондоо нийлдэг. Үүний үр дүнд нугаламууд хөдөлгөөнгүй болно. Энэ өвчний талаар анхлан оросын мэдрэлийн эмч Владимир Бехтерев бичсэн болохоор ийнхүү Бехтеревын өвчин гэсэн нэр болсон. Ихэвчлэн үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвслээр эрэгтэйчүүд өвчилнө. Өвчний эхний шинж нь шилжилтийн насны хүүхдэд, дунджаар 15 насанд илэрдэг.

Шалтгаан

Өвчний эрсдлийн хүчин зүйлд удаан хугацааны үрэвсэлт өвчин ба сэтгэл санааны дарамт, ачаалал байдаг. Бехтеревын өвчний жинхэнэ шалтгаан нь тодорхойгүй байгаа. Өвчин далд халдвар дээр удамшлын болон дархлалын системийн удам зүйн тодорхой онцлог нэмэгдэхэд өвчин үүсдэг гэж үздэг.

Явц

Өвчний хөгжлийн үед нугаламын янз бүрийн хэсгийн үеэнд өөрчлөлт аажмаар явагддаг. Эхний ээлжинд Бехтеревын өвчин нь ууц-ташааны холбоосыг (аарцгийн үе) гэмтээнэ. Дараа нь үрэвслийн процесс нугалам хоорондын болон хавирга – нугаламын үеийг хамарна. Хэрэв процессыг хяналтан дороо авахгүй бол өвчтний нугаламын хөдөлгөөн ихээр, бүрэн хөдөлгөөнгүй болтлоо алдагдана.

Шинж тэмдэг

Ууц орчмоор хурц биш өвдөлт өгөх, заримдаа цавь болон гуяны гадна талын хэсгээр өвдөх нь энэ өвчний эхний шинж тэмдэг байж болзошгүй. Энэ мэдрэмж нь өглөө болон шөнөөр илэрнэ. Өвчтний нойр хямарна. Өглөө нуруугаар хөших тул босоход бэрхшээлтэй болж ирнэ. Аажмаар хэдэн жилийн дараа хүзүү ба нуруугаар хөшингө болж, өвдөнө. Энэ үед өглөөгүүр мөн л таагүй байдал мэдрэгдэнэ. Налуу газар урагшаа ба хойшоо явахад хэцүү байх бөгөөд өвдөлт мэдрэгдэнэ. Амьсгаа гүн авах,  ханиалгах, найтаахад өвдөнө. Бехтеревын өвчний онцгой шинж бол нугаламын хөдөлгөөн хязгаарлагдах, түүний богиносолт, өвчтэй үе юм. Өвчнийг эмчлэхгүй бол нугалам бүрэн хөдөлгөөнгүй болж, гараа тохойгоор нугалсан, нуруу бөгтөр, толгой тонгойлгосон, хөл өвдөгөөр бага зэрэг нугалсан гээд гуйлга гуйж байгаа хүнтэй адил болно.

Үр дагавар

Эмчилгээ хийхгүй бол нугаламын хөдөлгөөн хязгаарлагдахаас гадна өвчин бусад эрхтэн, системд тархана.

Оношлогоо

Мэргэжлийн эмч үзээд бүсэлхий орчмоор өвдөх, өвдөлт 3-аас дээш сараар үргэлжлэх ба амрах үед багасах зэрэг шинж тэмдэгийг үндэслэн тавьдаг. Цээжний нугаламаар өвдөн хөшиж, амьсгалахад хэцүү болно. Эдгээр шинжүүд илэрч байвал үе мөчний эмчийн зөвлөгөөг авч, нэмэлт шинжилгээнүүдийг хийлгэнэ. Шинжилгээнд рентген зураг авах, эсвэл үений соронзон-цуурайт томографи юм. Эмч мөн цусны эмнэл зүйн шинжилгээ хийж, үрэвсэл -ийн ерөнхий шинжийг илрүүлнэ.

Эмчилгээ

Одоо үед Бехтеревын өвчний эмчилгээнд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (индометацин, ортофен), глюкокортикоидууд, өвчний хүнд явцтай үед дархлал дарангуйлагчидыг хэрэглэх болсон. Эмийн эмчилгээнээс гадна өвчинтэй тэмцэх үр дүнтэй аргад нөхөн сэргээх болон эмчилгээний гимнастик орно. Эмчилгээний гимнастик ба хөдөлгөөн эмчилгээ нь (хөдөлгөөний идэвжилийн тусламжтайгаар хийх эмчилгээ) системтэйгээр өдөр бүр 30 минутаар өдөрт 1-2 удаа хийх ба өвчтний биеийг сайжруулах ашигтай. Нурууны булчингын иллэгнь нугаламын өвдөлтийг багасган, булчингын сулралыг багасган, булчинг бэхжүүлнэ. Зөв эмийн эмчилгээний нөхцөлд нугаламын бүрэн хөдөлгөөнгүй байдалын эрсдлийг мэдэж зохицуулснаар, эсвэл араг ясны бусад хэсгийн өөрчлөлт багасна. Нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

3 Comments

  1. Батмөнх

    Энэ өвчний үед уламжлалт ардын эмчилгээний арга байдаг эсэх талаар хэлж өгөөч

  2. баярсайхан

    ìàíàé íºõºð ÿã èéì ºâ÷òºé þì àà îäîî íýëýýä áºõòºð áîëñîí îëîí ÷ ýìíýëýã õýñ÷ ýì÷èëãýý õèéëãýñýí áîëîâ÷ õýâýýðýý ë áàéõ þì îäîî öºõðººä áàéíà äàà ãàäààäàä ýíý òàëûí ýì÷èëãýý áàéäàã þì áîë óó ýíý òàëààð ìýäýõ ýì÷ ìýðãýæèëòýí áàéâàë òóñëàà÷

  3. tulgaa

    sain bna uu. minii nuruu tseejin talaaraa buyu nuruunii deed hesgeer nileen bogtor l doo.ogloo bosoh boplon untaj bhad nariin uutsaar ih hoshij obddog bolloo.ene talaar zobolgoo abmaar bna.yamar utasaar yaj holbogdohuu nadad tuslaach.

Leave a Reply