7 тэрбум дахь хүнд 1 тонн жүрж бэлэглэжээ

Дэлхийн долоон тэрбум дахь хүн Петр ээжийн хамт

Дэлхий дээр долоо тэрбум дахь хүн мэндэлсэн дуулиан намжаагүй л байна. Филиппиний нислэл Манилагаас эхлээд Монгол Эрдэнэт хүртэл олон олон хотууд энэхүү долоон тэрбум дахь хүн төрсөн нутаг болохоор хэрүүл тэмцэл ихтэй л байна. Бүгд л цаг, өргөрөг уртаргийн нарийн тооцоо хийж яалт ч байхгүй манайх мөн гэсэн баталгаа харуулцгаасан.

Гэхдээ ямар ч байсан албан ёсоор бол ОХУ-ын Калининград хотод аравдугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө төрсөн Петр нэртэй хүүг дэлхийн долоон тэрбум дахь хүн гэж бүртгэжээ. Яагаад энэ олон “нэр дэвшигчид”-ийн дотроос энэ орос жаалыг сонгох болсон юм гэсэн асуулт гарах нь зүйх хэрэг. Тэгвэл хүүг төрсөн өдөр буюу 2011 оны 10-р сарын 31-ий өдөр Калининград хотод Дэлхийн хүн амын тухай дэлхийн илтгэлийн танилцуулга албан ёсоор явагдсан юм байна. Тийм ч болохоор албан ёсоор хүүг “өөд нь татсан” хэрэг.

Ийнхүү албан ёсоор хүлээн зөвшөөрсөн болохоор Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын фермерүүд долоон тэрбум дахь хүнд нэг тонн жүрж бэлэглэсэн байна. Петр хүүгийн эцэг эх нь Калининград хотын дэлгүүрийн нэгэн сүлжээнээс хүссэн үедээ тус бүр нь 15 кг жинтэй 70 хайрцаг жүржийг авч болох аж.

Дашрамд сонирхуулахад Петр хүү нь төрөхдөө 50 см өндөр, 3 кг 600 грамм жинтэй байжээ.

Leave a Reply