Бодибилдинг ба сэргээш

20-р зуунд шинжлэх ухаан урд хожид байгаагүй асар эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үр дүнд орчин үеийн хүний өдөр тутмын хэрэглээ болсон РС, интернэт гээд олон зүйл гарч ирсэн. Гэвч юм болгон хоёр талтай байдаг болохоор анх гарч ирж байсан сайхан санаа нь танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, завхрах нь цөөнгүй. Ийм зүйлийн нэг жишээ нь сэргээш буюу допинг юм.

Анхандаа тестостерон дааврын синтетик дуураймал буюу стероидын төрлийн бэлдмэл нь тураал, хэвтэрт орсон, эсвэл хүнд хагалгаанд орсон хүний биеийг богино хугацаанд нөхөн сэргэхэд нь туслах зорилгоор бүтээгдсэн юм. Гэвч удалгүй эдгээр бэлдмэл нь өвчтэй хүнийг биеийг хурдан сэргээдэг төдийгүй эрүүл хүн хэрэглэвэл биеийн жин, булчингийн хүчийг богино хугацаанд огцом нэмэгдүүлэх чадвартай нь тодорхой болов. Ийнхүү сэргээшийн эрин үе эхэлсэн билээ. Анхандаа допинг хэрэглэхийг хориглодоггүй байсан болохоор тамирчид тив дэлхийн аварга, олимпийн тэмцээнд оролцохын өмнө чөлөөтэй хэрэглэдэг байв. Гэвч сэргээш нь тамирчны амжилтыг нэмэгдүүлдэг ч эрүүл мэндэд нь маш хортой нөлөө үзүүлдэг тодорхой болсноос хойш хориглосон билээ.

Гэвч сэргээшийг хэрэглэх нь багассангүй. Илүү хүчтэй, хор нөлөө нь арай бага, нарийн чиглэлтэй гэсэн тодотгол бүхий шинэ үеийн сэргээшүүд ар араасаа гарсаар байна. Эхэн үеийн сэргээшүүд болох алкоголь, кокаин, стрихнин зэрэг нь өвдөлт мэдрэгдэх заагыг бууруулах, өөх хайлуулах, тэмцээний өмнөх сэтгэлийн түгшүүрийг арилгах, кайфын мэдрэмж төрүүлэх нөлөөтэй байв. Сөрөг тал нь гэвэл элгийг нурааж, мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Хоёрдугаар үеийн сэргээшүүд болох амфетамин, карфедон, меданфинил зэрэг нь оуюн ухааны үйл ажиллагааг эрчимжүүлж, тархийг хүчил төрөгчийн дутагдал зэрэгт илүү тэсвэртэй болгодог ч дасал бий болгож, хөдөлгөөний эвсэл болон тэнцвэрийн мэдрэмжийг алдагдуулж, илүүтэй түрэмгий зантай болгон шалтгаангүй түгшүүр төрүүлдэг.

Пептидын сэргээш болон эритропоэтин, дарбепоэтин зэрэг нь тэсвэрийг нэмэгдүүлж, булчингийн масс, хүч ихэсгэн, бэлтгэлийн дараа хурдан сэргэхэд тусладаг ч судасны бөглөө үүсэх, зүрх гэнэт зогсох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Нанролон, станазол зэрэг анаболик стероидууд нь булчингийн масс, хүч, тэсвэрийн их нэмэгдүүлдэг ч эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийх шиг хөх ургах,  эмэгтэйчүүдэд нүүрээр нь үс ургах зэрэг сөрөг нөлөө үүсгэдгээс гадна удаан хугацаагаар хэрэглэвэл амин чухал эрхтэнүүд бүгд гэмтдэг. Энэ төрлийн сэргээшийг хэрэглэж байсны улмаас гэмтсэн элгээ А.Шварценеггер солиулах хагалгаа хийлгэж байсан юм. Хэрэв ингэж солиогүй бол Терминатор гуай өдийд ирээдүй рүүгээ явчихсан байх байсан.

Сэргээшийг хамгийн их хэрэглэдэг спорт нь бодибилдинг юм. Ялангуяа удаан хугацааны туршид тууштай бэлтгэл хийх сэтгэлийн хатгүй сонирхогчид богино хугацаанд сэтгүүлийн нүүрэн дээр гардаг аваргууд шиг биетэй болох гэсэндээ сэргээш хэрэглэх гэдэг. Мэргэжлийн бодибилдингчид ч тэмцээнд түрүүлэхийн тулд сэргээш хэрэглэдэг гэдэг ч эмч, дасгалжуулагчийн хяналтын дор тусгай аргачлалаар хэрэглэдэг болохоор барагтай бол баригддаггүй. Сэргээш нь эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийх шиг хөх ургах, нүүр, нуруугаар тууралт өгөх, бэлиг эрхтэн нь хөвчрөлтгүй болох гээд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн сэргээшийн нөлөөгөөр богино хугацаанд масс нэмж, хүчтэй болсон булчин нь хэт их ачаалласнаар задрах нь элбэг таардаг үзэгдэл юм. Харин булчин задарна гэдэг нь тахир дутуугийн группд оруулах нь гарцаагүй нь мэдээж.

Сэргээшийн гаж нөлөө нь хамгийн их нүдэнд тусдаг салбар нь эмэгтэйчүүдийн бодибилдинг юм. Та энэ эдгээр зургийг хараад өөрөө дүгнэлт хийгээрэй. Сэргээшийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн уруул, эрүү, гар, цээжин дээр үс ургаж эхэлдэг. Сэргээшийн гаж нөлөөний хамгийн тод “реклам” нь Германы хүнд атлетикч Хайди Кригерийн амьдрал юм. Энэ эмэгтэй нь зээрэнцэг түлхэлтээр дээд амжилт тогтоохын тулд сэргээшийг эрчимтэй хэрэглэж, 1986 онд Европын аварга болж байсан. Гэвч удалгүй сэргээшийн нөлөөгөөр биед нь буцаах боломжгүй өөрчлөлтүүд гарсан тулд хагалгаанд орж эрэгтэй хүн болсон юм. Ингээд Хайди Кригер гэдэг бүсгүй нь Андреас Кригер нэртэй булчинлаг залуу болон хувирсан байх юм.

Бодибилдингээр хичээллэж байгаа хүн эдгээр зураг дээрх шиг тэр гэхийн тэмдэггүй болмооргүй байгаа бол сэргээш хэрэглэхээс эрс татгалзсан нь өлзийтэй.

6 Comments

  1. eko

    zurag ni haana bgan be

  2. паул

    sian baina uu ene huuhded zaahaar bichlegeer ch yum uu baij bolohgui yu

  3. Sodoo

    Bi hicheellej bsan. odoo dahiad l hicheelleh gej bga. bi yamar negen sergeesh hereglej bgagvi. mass, hvch nemdeg gegchilen uurag gej nerleh zviliig manai club -d yawdag bsan zaluus hereglej bsan.Heregleheer yadrah ni bagasaad. hvch ordog ged l bdag . mass ch nemdeg gsn.
    103 -in hamt olond bayarlalaa.

  4. Даваацэрэн

    sainuu,bi amateur bodybuilder bna.uuragiig eronhiid ni 2 angilad.massnii huchnii gej.massnii uurag bol zgr l nemelt tejeel gsn ug.huchniih bol ene deer bichsen zuil taldaa lda

  5. Даваацэрэн

    ene sergeesh gej bga ni anabolic steroid yum,hunii bied mash muu nolootoi do

  6. bi mass nemdeg uurag uurag hereglej baisan ymar negen hinalt baigaagui ganstaaraa hergelj baisan iim ymnaas uudeltei uurchlultuudiig emchilj boldoguu jishee n minii uriin shingen utgun baihaa bolison shingehen neg stehiisen ym bolson nadad tuslaach guij baina

Leave a Reply