Бие бялдар ба оюун ухаан

Суралцах, хичээл хийх дургүй хүмүүсийн хувьд мөрөөдөл нь бараг биелэл болж байна гэсэн үг. Долоо хоногт гурван удаа яаралгүй нэг цаг гучин минут орчим хугацаагаар алхаж байвал аливааг суралцах, анхаарал төвлөрөх болон хийсвэр шалтгааныг олох чадвар 15 орчим хувиар нэмэгдэнэ.

Биеийн тамирын дасгал нь булчинг хөгжүүлэхийн адилаар тархийг ч бас хөгжүүлдэг

Yүний үр дүн нь ялангуяа нас ахиж яваа хүмүүст илүү мэдэгддэг.

Тогтмол явган явж дасгал хийдэг ахмад хүмүүс ой тогтоолтын шалгалтанд бусад хүмүүсээс илүү чадварлаг байдаг. Түүнээс гадна, хэдэн жилийн дараа танин мэдэхүйн янз бүрийн тестэнд авах тэдний оноо нь явган явдаггүй хүмүүстэй харьцуулахад буурах нь хавьгүй бага байдаг. Гэхдээ зөвхөн хөгшчүүлд ч тустай юм биш. Английн Эксетерийн их сургуулийн Анжела Балдинг “долоо хоногт гурваас дөрвөн удаа биеийн тамирын дасгал хийдэг сургуулийн сурагчдын шалгалт өгөх дундаж оноо нь тодорхой хэмжээгээр ихэсдэг” хэмээн дүгнэж байна. Ялангуяа хөвгүүдэд илүү үр дүн гардаг бөгөөд энэ холбоо нь тохиолдлын биш байж магадгүй гэдгийг Балдинг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд аэробик дасгалууд нь тархинд нэмэлт хүчилтөрөгч хүргэдэг учраас оюуны чадварыг нэмэгдүүлдэг гэж үзэж байгаа юм. Таны уураг тархи яагаад биеийн тамирын дасгалд дуртай байдгийн өөр нэгэн шалтгаан нь тархины шинэ эсүүдийг нэмэгдүүлдэг явдал юм.

Саяхан болтол, хүмүүс бид нейронуудын бүрэн багцтай төрж, амьдралын туршдаа шинээр нейрон үүсгэдэггүй хэмээн үздэг байв. Харин Калифорнийн Ла Жоллагийн Салк хүрээлэнгийн Фрейд Гейж насанд хүрсэн хүмүүс ч тархины шинэ эсүүдээ ургуулан нэмэгдүүлэх боломжтойг харуулсан юм. Yүнд хүргэх сайн арга замуудын нэг нь биеийн тамирын дасгал гэдгийг тэр бас тогтоожээ. Тухайлбал, нааш цааш хурдан гүйж, дасгал хийсэн хулгануудын тархины эсүүд бас нэмэгддэг байна. Мөн стресс хямралын дааврын кортизолын түвшин нэмэгдсэнээс болж, гэмтсэн тархины хэсгүүдэд энэ нь бас нөлөөлдөг. Иймээс хэрэв та ядарч сульдаж, сэтгэл хямарч байвал тархиндаа туслахын тулд гүйх хэрэгтэй. Тэр ч байтугай, гүйлтээс хавьгүй зөөлөн дасгал гэгддэг йогийн дасгал хүртэл таны тархинд гайхмаар нөлөөтэй.

Өнгөрсөн жил, Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн судлаачид йогийн дасгалын янз бүрийн байрлал нь хүний сэтгэл санааны байдлыг өөрчлөн сайжруулах чадвартайг онгоцны нисэгч нар дээр судлан харуулсан юм. Арагш гэдийх, урагш тонгойх, зогсох зэрэг байрлалуудыг харьцуулсны дараа оюуны чадварыг дээшлүүлэхэд хамгийн сайн байрлал бол арагш сайтар гэдийх юм хэмээн тэд дүгнэжээ. Энэ үр нөлөө хоёр арга замаар илэрч байна. Биеийн тамирын дасгал нь тархинд сайнаар нөлөөлж чаддаг бол оюуны дасгал нь эргээд бие бялдарт сайнаар нөлөөлдөг. Охио дахь Кливлендийн клиник эмнэлгийн сангийн судлаач нар 2001 онд сайн дурын хүмүүст хандаж, биеийн тамир -аар өдөрт 15 минут хийж байхыг хүсчээ. Ингэхэд 12 долоо хоногийн дараа тэдгээрийн гарын бяр 13 хувиар нэмэгдсэн байв.

5 Comments

  1. battsetseg

    sain bn uu ene sait ni heretei chuhal zowolgoo goe sait bn emnelgiin ajilchdiin talaar medee medeelel tawij bolohuu bi suwilagchiin tsalingiin talaar 1995 onoos hoish awch bsan hezee hezee oorchlogdson hed bolj bsan tuhai medeh gsn ym haanaas olj bolohuu ene talaar heleed ogooch bayrlalaa.

  2. mumu

    goy zurag tave l da

  3. zul

    medeellee tataj avch chadq bnshdeee

  4. a

    kkkkkk mal zowolgoo gj bhad chine bi bainga alhdag sh de tehed yasan mmn onts surahgyuil bna kk

  5. a

    uneheer sda ymaa zail2

Leave a Reply