Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд

Анх жирэмсэлснээ мэдмэгц надад урьд өмнө нь тохиолдож байгаагүй ер бусын уйл явдал болж байна гэж бодож билээ. Бусад хүмүүс, гэрийнхэн маань өдөр бүр тохиолддог ердийн зүйл мэт хулээж авсан ч миний хувьд үнэхээр том гайхамшиг байлаа.

Бид хүүхэдтэй болох гэж хичнээн удаан хүлээж, хичнээн их хүссэн билээ. Ингээд би жирэмсэллээ. Гэтэл би үүнийг хүсээгүй мэт, харин ч сэтгэл түгшиж, юу болох бол гэж бодох юм.

Жиримсэн үед гарах сэтгэл зүйн өөрчлөлтүүд:

Хэвлийдээ   хүүхэд тээж   яваагаа   мэдсэн   тэр   цаг   мөчөөс   эхлэн   олон эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөх үеэсээ өөрчлөгддөг.  Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж, гэр бүлийн харилцааны олон шинэлэг,   заримдаа  шийдвэрлэхэд  төвөгтэй  асуудлууд  урган  гарч  ирнэ.

Хүүхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар гуниг, ганцаардлыг арилгах зүйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлрөх, эсвэл нөсөөжих, хөхний хэмжээ томорч чангарах, бэлхүүсээрээ өдөр ирэх тутам бүдүүрэх, зан харьцаа өөрчлөгдөн эелдэг, дөлгөөн, тайван болж, хөдөлгөөн эвлэг тогтуун болох гэх мэт олон өөрчлөлт гарна.  Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй бүрд харилцан адилгүй байна.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал нь бие махбодид боловсорч байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг, уйламхай болох, мэн сэтгэл санаагаар унах, айдас   түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдээ төрүүлэхээр л шийдсэн бол эдгээр айдас,  сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бүлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.

Та жирэмслэхийг хүсч байсан бол энэ нь баярт үйл явдал болно. Харин та жирэмслэлтийг    хүсээгүй    байгаад    жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах нь дамжиггүй. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсондоо дасаж, цаашид    хэрхэх, жирэмсэний хяналтанд хаана  очих, хаана төрөх,  юу бэлтгэх, ажил амьдралаа хэрхэн зохицуулах тухайгаа гэр   бүлийнхэнтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.

Эхнэрээ жирэмсэн болоход эрчүүдийн үүрэг, хариуцлага ч улам нэмэгдэх болно. Хамгийн чухал  нь  эхнэрийнхээ  юу  хүсч байгааг ойлгож, олж харж чаддаг, хайр халамжаар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, бүх асуудлыг хамтдаа шийдэж, илэн далангүй ярилцдаг байхыг зөвлөж байна.

Хэвлий дэх ургийн амьдрал

Хүний нөхөн үржихүй бол амьд биетэн үүсэн хөгжсөн түүхийн хамгийн дээд гайхамшиг билээ. Хүн төрөлхтөн ч өөрсдөө үүнийг маш их сонирхон хэдэн мянган жилийн туршид бурхадыг бүтээн, гайхамшгийг дээдэлсээр ирсэн түүхтэй. Далай тэнгист амьд бүхний эхлэл тавигдсан шиг, бидний амьдрал ч түүнээс үүсэлтэй гэдгийг өнөөдөр бид хэдийн мэддэг болжээ. Харин биологийн хувьд хүн хэрхэн биелэлээ олдог вэ? гэдэг асуудал одоо ч амьдралын нэгэн нууц байсаар байгаа юм.

Би хэзээнээс хүн болсон бэ ?

Хүний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш, мэн мэдрэлийн төв систем бий болж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулахыг оролддог. Хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултанд ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинэ чанарууд нь бий болж, зүүний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг. Эхийн хэвлийд байгаа үр тогтсон ураг нь ямар нэгэн зохиомол юм биш, ургийн амьдрал бол ямар ч гайхамшиг техникийн хөгжил компьютерийн программтай харьцуулашгүй жинхэнэ шидэт үйл явц юм.

Хүний  амьдралын  эхний  долоо  хоногт  олон  сая эсүүд    шинээр    бий    болж,      гайхамшигтайгаар хуваарилагдсаны    эцэст    хүн    гэсэн    махбодийг бүрэлдүүлнэ  4 долоо  хоногийн дараа нурууны ясны суурь    тавигдсан    нь    харагдана.    Зүрхний    үйл ажиллагаа    эхэлж,   элэг   болон   гол   эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх ба гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн  цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин дотор талын эсүүд    нь    хоёр,    гурван    давхаргад    хуваагдана. Давхарга   бүрээс  янз   бүрийн   эрхтнүүд   бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи,  мэдрэлийн тогтолцоо, арьс, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушги,  ходоод,  гэдэс мэт дотор  эрхтэн бүрэлдэнэ.  Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсэх нь гайхалтай.

5 дахь долоо хоног. Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ хөгжиж эхэлсэн байх ба түүний эсүүд нь мэдрэлийн хэмээх сувганцарыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь «толгой» ба «сүүлний » төгсгөлтэй. Энэ үед зүрх улам бүр бүрэлдэн тогтож, судаснууд үүснэ. Эх, хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм.

Хүй

Хүй нь ураг, эхийг холбодог. Хүйн судсаар хүчилтөрөгч ураг рүү зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн Эргэж эх рүү зөөгдөнө.

Эхэс

Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бүрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Түүгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг бие ч эхээс ураг руу дамждаг.

Усны бҮрхҮҮл хальс буюу ураг орчмын шингэн

Умайн дотор уены хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Түүн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.

6 долоо хоногтой ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутанд 140-150 удаа цохилно. 7 долоо хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутанд ойролцоогоор 100000 мэдрэлийн эс шинээр үүсэж, төрөх үед хэдэн тэр бум болон өcсөн байдаг. Толгойн хажуу дээр буй хонхорхой нь чих, мөн тэнд байгаа зузаан хэсэг нь нүд болон хувирна. 6 долоо хоногоос хойш ургийн нүдний цөцгий хэлбэрээ олно. Гавлын ясууд судсаар баялаг заадсын дагуу хөгжинө. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хэл, гар урган гарна.

8 долоо хоногтой ургийн тархи эрчимтэй хөгжиж эхэлдэг ба үнэрлэх, амтлах эрхтний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. 8 долоо хоногтой ураг нь уртаашаа 3-4 см болсон бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Энэ хугацаанд гаднаас нь харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг ба зарим нэгнийх нь үйл ажиллагаа эхэлеэн байдаг. Жишээ нь хүүхэд гар хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэгэн нүүрний хөдөлгөөнийг хийж эхэлнэ.

3 сартайдаа элэг, дэлүү, ясны чөмөг нь ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Дээрх хөдөлгөөнүүдийн ачаар ураг ургийн шингэн дотор сансарын нисгэгч мэт жингүүдэн байдаг бөгөөд 3 сартайгаасаа тэнцвэрийн эрхтнүүд үүсэж эхэлдэг. Энэ үед хэт авианы буюу эхо аппаратын тусламжтайгаар хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдал харагдаж болно.

12 долоо хоног болоход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө. 14 долоо хоногтой ургийн зүрхний цохилтын тоо, нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос 2 дахин их байдаг.

4 сартай болоход хүүхдийн бараг бүх эд эрхтэн систем бүрэлдэн тогтож, эрхтнүүдийн бүрэн үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч, толгой томордог. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна,

хөмсөг, сормуус ургадаг. Зовхи аниастай байна. Хуруу, хумс ургаж гараа атгасан байх ба хурууны хээ хүртэл бий болсон байдаг.

22 долоо хоногтой: Ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх ба ургийн шар үс нь төрөхийн өмнөхөн арилдаг. 18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.

23-30 долоо хоног. Энэ хугацаанд ураг хүчтэй хөдөлж, гадны дуу чимээг сайн мэдэрч, хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчигнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна. Заримдаа зогисдог. Энэ нь ээжид нь мэдрэгдэх нь бий. Ураг эхийнхээ унтах үед унтах, сэрэх үед нь сэрэх зэргээр дууриана.

31-40 долоо хоног: Ураг бүдүүрсэнээс үрчгэр байсан арьс тэнийж толигор болно. Шар үс, тослог өнгөр багасч арилна. Харин 32 долоо хоногтойгоос хойш ураг толгойгоороо доошоо харж байрлах бөгөөд цаашдаа уг байрлалд тогтвортой байна. Төрөхийн өмнөхөн ургийн толгой эхийн аарцгийн орох хэсэгт тавигдаж суудаг.

7 сартай ураг хоногт нэг литр уе уудаг бөгөөд энэ үеэс биеийн ясин эрчимтэй өсдөг. 24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтйийг бодвол хамгийн хожуу үүсдэг эрхтэн. 26 долоо хоногтойдоо ураг анх удаа нүдээ нээнэ. Нүдний өнгө бараг цэнхэрдүү эсвэл, хар хөх байдаг аж. 28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө уушги болон бусад амьдралын чухал эрхтний хөгжил гүйцээгүй байдаг.

Хүүхэд төрснөөр хүний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хүйтэн, дуу чимээтэй, гэрэл гэгээтэй орчинд гарч ирнэ. Одоо хүүхэд өөрөө амьсгалах, хооллох үйлдлийг хийх ёстой болж байна. Бүр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зүйлийг амьдралынхаа туршид суралцах болно…

Бидний өгүүлж эхэлсэн амьдралын тухай түүх ганцхан эсээс эхлэн одоо зургаан тэр бум болтлоо өсжээ. Харин одоо шинэ хүний амьдрал, шинэ түүх эхэллээ…

22 Comments

  1. tuul

    Ene sedviig beltgesen ta buhend bayarlalaa.Meduushtei heregtei yum bna

  2. agi

    hey ene odriin mend. minii yum 2 sard ireegui ee jiremsnii test avah zav garahgui bg bi tomiloltoor hodoo ajillaj bgaa bolohoor avch uzeh bolomj gardagui e.
    minii hoh honduurleed jahan tomorchihsn yum shig sanagdaad bhiin mon dotor evgui orgiad tomorlog zuil amtagtaad bhiin minii bodoloor jiremsen bolchihsn yum shig bn
    anh udaa l iim bolj bnaa

  3. uyanga

    yamar huurhun yum bichsen yum be huuhdee iim yum damjij ted dahi 7 honogt ni iim yum ni hugjij bga ingej bga geed l emchees dutahkuu medej baih saihan medeelel bn shuu mash ih bayrlaa bi odoo 2 sartai .

  4. bb

    ªÑªËÒÃ¯É ÆÈÐÝÌÑÍÈÉ ÒÀËÀÀÐ ÌÝÄÝÝËÝË ªÃªª×

  5. hi

    hi ene udriin mend medee medeelel bna hewliid bgaa uree yamar bgaag medeh bolloo. Bayarlalaa

  6. hi

    hi ene udriin mend saihan
    medee medeelel bna hewliid bgaa uree yamar bgaag medeh bolloo. Bayarlalaa

  7. hi

    hi ene udriin mend saihan
    medee medeelel bna hewliid mini bgaa uree yamar bgaag medeh bolloo. Bayarlalaa

  8. saihan

    bayrlalaa bi odoo 6 sartai anhnii maani hvvhed udahgvi horwood mendleh gj bgaa blohoor hurdan l hvvhdee harahiig hvsjiina . hvn eej bolohooroo ih uyhan, ih aminda hairtai bldogiin bn. monogliin vrs mash olon boloh boltugai.

  9. chima

    bi odoo 7 doloo honogtoi. gadaadad bgaa. getel dooshoogoo tsus bish hurenduu ungutui um garaad bhiin…ene ni heviin uu ali esvel ….. tuslaach yaraltai hariu ugch oird mash ih achaalaltai bsn ih yadarsan um.

  10. nuka

    chima naadah chini zvgeer bisheee vzvvleh heregtei
    bi turuud 7 sar bolj bn nadad tiim ym ajiglagdaj bgaagui bie sul bas achaalaltai bhad hvvhed garchih geed bdg gesen ydaj vitamin sain uuj bgaa bzdee

  11. Chimad

    Sain bnuu bi bas gadaadad amidardag odoo 12 doloo honogtoi bi bas yg chamshig 6 7 doloo honogtoi bhad tsus gehed tsus bish tiim yum bienii yum irdeg bsan uyer gardag bsan emchid uzuuleed zugeer gsen buur huuhdee ehogoor harsan
    yg yunaas boldogiig ni medej chadaaguiee odoo ymarch tiim zuil garahaa bolison niih ih aih zuil bish bhaa ghdee emchid vzvvleed sain asuuhad iluudehgui bhaa amjilt

  12. hulan

    hi neg yum asuuh gesiin. huuhedtei bolood yag hed honood medegddeg yum bol. ene talaar medeh hun bna uu. 1 doloo honood medegdeh bolov uu.

  13. zaya

    sn bnu? bi neg zuil asuuh gesiin minii sarii temdeg irelgui 20-iod honoj bn tgd jiremsen bolson ym bolvuu? gd testeer uzheer 1 zuraas garaad bhiin. tegeed yagaad saii temdeg maani irku bgaan bol… nadad hariult ogch tus bolooch

  14. aaa

    jiremsen bolson bol dooshoo huren ungutei yum garah muu shuu zulbah magadlaltai bolhoor tegj bgaa yum emchid uzuulbel emch zulbalt togtooh taria hiij ugnuu tegeed saitar hevtriin deglem bariad bhaar ayandaa gaigui bolchdog yum bilee biye gamnaad sain turuud huurhun urtei bolooroi amjilt husie

  15. suren

    hi ta buhend ene odriin mend hurgey bi omno ni userch haraigaad l hodolgoontei bdag bsan getel jiremsen bolsonoosoo hoish huuhdee bodood ih udaan hodolgoontei bolson gaihaltai yumaa udahgui eej bno gej bodohoor gaihaltai bas jargaltai bna. Hewliid bga huuheddee eej aaw ni mash ih hairtai shu

  16. Yaah be.

    Bi odoo 1 sar garantai jiremsen teriigee sayhan medlee.Ene hugatsaandaa medkui hvmvvstei hool idej baigaad 50 gram arhi,daran bas neg udaa bas jokon arhi uuchihsan yaanaa,en hvvheded maani ali her nolooloh bolooo. hamag aidas hvrchihleee…ene hvvhedee gargamaar baidag…yaah bee.ali her nuluuldug bolooo hvvheded min

  17. svet

    sainuu. ta bvhend ene udriin mendiig hvrgie. ene sedviig beltgesen ta bvhend bayarllaa.

  18. BALJINNYM

    manai nz ohin neg sarta jiremsen emched uzuulhed zulbah joohon shinjte bn gsnldee haluuraad booljood bhiin jhn yum idheer booljood gargachaad bn odoo ywl zgr bolohu ? gyls gariu

  19. bayrlalaa goy medeelel bn ahiad iim hoorhon yum bicheerei za eej ni chamdaa hyzgaargvi hairtai 

  20. lhagvasuren

    bayarlallaa heregtei bedeelel bn

  21. mart

    mash goe medeelel bn.jisemsleegvi ch gsn medhed ilvvdeheergvi. bayrllaa

  22. Erke

    Eejuudee gedsee yalzrahaas yaval deer ve

Leave a Reply