Илэрч болох бусад шинж тэмдгүүд

Эдгээр шинжийн илрэх эсэх нь таны бие махбодийн онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Зарим тохиолдолд аль ч шинж илрэхгүй байж болно.

Жирэмсэн болсон үед дааврын өөрчлөлтөөс хамааран дараах шинж тэмдэг илэрч болно.

– Өдрийн аль ч үед хамаагуй дотор муухайрах, бөөлжис цутгах

– Шорвог, давслаг, гашуун идээнд дуртай болох

– Аманд төмөр, эвгүй амт мэдрэгдэх

– Хөх хатуурч чинэрэх, томрох, эмзэглэлтэй болох

– Ойр, ойрхон шээс хүрэх

– Гэнэт маш ихээр ядарч сульдах

– Үтрээнээс гарах ялгадас ихсэх

– Зан ааш тогжворгүй болох

– Ядарч, нойр хүрэх

– Зарим төрлийн хоолонд дургүй болох, хоолны үнэр эвгүй санагдах

– Сэтгэл санаа тайван бит, уцаарламтгай болох зэрэг.

Эдгээр шинжийн илрэх эсэх нь таны бие махбодийн онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Зарим тохиолдолд аль ч шинж илрэхгүй байж болно. Мөн дээрх шинж тэмдгийн нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрч болох юм. Ядарч сульдах нь жирэмслээгүй байх үеийнхээс нилээд өвөрмөц байдаг. Жирэмсэн үед нойрмоглох, ялангуяа оройн цагаар маш их сульдах нь ажиглагдана. Энэ үед заавал унтаж амрах хэрэгтэй. Үүний шалтгаан нь жирэмсэн үед биед боловсрогдох (прогестрон) даавартай шууд хамааралтай байх талтай. Учир нь энэ даавар нь тайвшруулах, нойрсуулах,тайван, амгалан, тогтуун болгох үйлчилгээтэй.

3 Comments

  1. uuji

    sain bnu oirdo minii noir hureed oir oirhon sheej bga mon jaahan yadraad bga sawni zowhon neg talda l ih huchtei owdood bh yum onoodor bienii yum maani halit jaahan ireed dahij ireegui ta nadad helj ogch tuslaach

  2. hi

    sain bnuu bi oird baij bgaad hii ogiulaad dotor muuhai orgiod bhen jiremsenees oor ymar owchind ene shinj temdeg ilerdeg we bolomjtoi bol mail-r hariu ilgeegeej

Leave a Reply