Охин, хүү хоёрын аль нэгнийг нь төрөөсэй хэмээн хүсэн хүлээх нь аль ч гэр бүлд тохиолддог зүйл. Ер нь охин эсвэл хүү төрөхийг зохицуулах боломж бий юу гэдгийг олөн үеийн эрдэмтэд судалж төрөл бүрийн онол, таамаглалыг дэвшүүлсээр иржээ.
1970-аад оны үед эмч Ландрум Шеттлес шинжлэх ухааны үндэстэй нилээд энгийн арга замыг олж дэвшүүлсэн нь таны хүссэн охин эсвэл хүү төрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа төдийгүй шинжлэх ухааны олон тооны судалгаагаар үндэслэлтэй байж болох нь тогтоогдож ихээхэн дэмжигдэж байгаа юм байна. Лабораторийн нөхцөлд үр тогтоход бэлэн болсон үеийн умайн хүзүүний салиатай ижил шүлтлэг орчинтой шилэн хоолойгоор эр бэлгийн эсийг уралдуулж туршилт хийхэд эр бэлгийн «У» хромосом агуулсан эр бэлгийн эс хурдан хөдөлж түрүүлж өндгөн эсэд хүрч байсныг нотолсон нь энэхүү таамаглалыг дэмжих үндэслэл болжээ. Ийнхүү эрдэмтэн Ландрум Шеттлес «Ирээдүйд төрөх хүүхдийн хүйсийг хэрхэн сонгох вэ? » гэдэг нэртэй ном хүртэл хэвлүүлсэн нь анагаах ухаан, олон нийт дотор ихээхэн шуугиан дэгдээж санал бодлоо уралдуулах үндэс суурийг тавьжээ.
Доктор Шеттлесийн дэвшүүлсэн арга замыг зөв хэрэглэхэд хүү төрөх магадлал 80-90%, охин төрөх магадлал 75-80% байдаг гэнэ. Эр эсвэл эм бэлгийн хромосомыг тээвэрлэсэн эр бэлгийн эсийг ялгах нь Шеттлесийн онолын гол зарчим юм. Эр бэлгийн «У» хромосомыг агуулсан бэлгийн эс нь хэмжээгээр жижиг бөгөөд хөнгөн, хөдөлгөөн нь хурдан, харин эм бэлгийн «X» хромосом агуулсан бэлгийн эс нь хүнд, хэмжээгээрээ том, хөдөлгөөн нь удаан бөгөөд эр эстэй харьцуулахад удаан амьдардаг байна.
Та хүүтэй болохыг хүсэж буй бол боловсорсон эм бэлгийн эс гадагшлах мөчид аль болохоор ойрхон бэлгийн хавьтал хийхийг хичээх хэрэгтэй. Энэ үед хөнгөн бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, эрхромосом агуулсан эс боловсорч үр тогтоход бэлэн болсон өндгөн эсэд түрүүлж хүрч үр тогтох болно. Харин охин хүүхэдтэй болохыг хүсэж буй бол та эм бэлгийн эс гадагшлах мөчөөс аль болохоор зайдуу хол бэлгийн хавьтал хийх хугацаагаа сонгох нь зүйтэй. Гэхдээ жирэмслэх боломжтой хугацааныхаа хүрээнд бэлгийн хавьтал хийх юм шүү гэдгийг анхаарвал зохино.
ashigtai medeelel yum
sariin temdeg togtborgui irdeg bol yah ve em belgiin es hezee gadagshlahaa yaj medeh ve
em belgiin es gadagshilna gedeg ni yu gesen ug ve? minii oilgoj baigaagaar dur tavihad garah shingen mun uu?
ene unen bl zugeer l yum mangaraa biyni yum irhees umnuh 12-16 honogig undgun es gadagshlah ue gdg yum za
odriin mend anh sariin yum ireh bolon ,tsewershil uid togtworgui irdeg ternees bish busad uid togtwortoi ireh estoi yumar neg emgeg bgaa bolood togtworgui irj bgaa ooroo uzuulsn ni deer bhaa
dur tawih uid er belgiin es ih gadagshilna.tegehdee belgiin ajiliin ued er belgiin es bainga gadagshidag emegtei hunii huwid em belgiin es ondgowchind bolowshorch bgaad bienii yum ireed baragtsaagaar 10 honogiin daraa gadagshilna ene uid huuhedtei bolno
Unetei medeelel bna. Bayrlalaa.
bishee bolormaa biynii um duusaad 10 honogiin daraa gadagshlah um bishuuu?
Turuugui huuhediin khuu okhiniig yaj uzdeg yum be
Huuhdiin huisiig medeh website magadal undur baisan. Turshaad uzeerei eejuudee
http://www.chinesefortunecalendar.com/PredictSex.htm
ene hayagaar orj uzsen chinshal hudlaa garaad bh yum time zone-oo yu gej hiihiin? oilgohgui yum china gej hiisen ch hudlaa garaad bna
Tegeed yum irsenii daraa esvel omno ni hediid ni huu oloh magadal ondor ve tuslaach busguichuud mini
hi,humuusee ene ypon arga ih zugeer sanagdsan shuu,bi ypon argaar ohintoi bolson,mini huvid yg taarsan shu kkk,harin china huanli gej bdag gesen ter n her taardag ym boloo,haana ymar saitand bdag ym boloo ter n ,medeh hun bval helj tuslaach,
ypon arga zugeer ym ba lee,teriig l har,
hotod huuhdiin huisiig songoj jiremseldeg arga zaaj ogdog emneleg bdag gej sonsson her naidvartai bol. haana ymar emneleg bdag ym bol … helj tuslana uu.
yu