Эмэгтэй хүний бие махбодын бүтцийн онцлог

Эмэгтэй хүний аарцаг яс эрэгтэй хүнийхийг бодвол нимгэн, багтаамж сайтай байдаг. Хавчиг аарцагтай эмэгтэй төрөхөд өөрт нь бөгөөд хүүхдэд нь хүндрэл тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь эхийн биеийн ерөнхий өсөлт ялангуяа ясны хөгжилтэй холбоотой.

Манай орны хувьд бага насандаа сульдаа өвчнөөр өвдсөний улмаас үүссэн хавчиг аарцаг элбэг тохиолддог.

Эмэгтэй бэлэг эрхтнийг гадна, дотно гэж хоёр ангилна.

  • Гадна бэлэг эрхтэнд бэлгийн их бага уруул, үтрээний үүдэвч хамаарагдана.

  • Дотор бэлэг эрхтэнд үтрээ, умай, үр дамжуулах хоолой, өндгөвч орно.

Умай-бөөрөнхийдүү, лийр хэлбэртэй байдаг. Умай нь тэлж сунах хэд хэдэн булчингийн давхаргатай байх ба өнгөн хэсэг нь нимгэн гялтангар хучаастай байдаг.

Жирэмсэлж умайд үр хөврөл бүрэлдэх үед умайн булчингууд сунаж, хөндий тэлж томорно. Хүүхэд төрсний дараа эргэн хэвийн хэмжээндээ орно.

Умайн дээд хэсгийн хоёр хажуу талд үр дамжуулах хоолой байрлана.

Өндгөвч- дугуй хэлбэртэй, дотоод шүүрлийн булчирхайн шүүрэл ялгаруулдаг хос эрхтэн юм. Энэ шүүрлийн үр дүнд эмэгтэй хүнд сарын тэмдэг ирэх, хөхөнд сүү орох, охидод бэлгийн бойжлын өөрчлөлтүүд явагдана. Энд өндгөн эс бүрэлдэн үүсдэг.

Эмэгтэйн нөхөн үржихүйн нас нь сарын тэмдэг анх үзэгдсэн үеэс эхэлж түүнийг бүрмөсөн хаагдах үе хүртэл үргэлжилнэ. Энэ үед жирэмслэх, төрөх гэх мэт нөхөн үржихүй -н үйл ажиллагаа явагддаг.

Сарын тэмдэг

Нөхөн үржихүйн насны эмэгтэйн өндгөвч умайд сарын тэмдэгтэй холбоотойгоор мөчлөгт өөрчлөлт явагдана.Үүний үр дүнд биеийн халуун, үтрээний ялгадас өөрчлөгдөхөөс гадна сарын тэмдэг  үзэгдэнэ.

Өндгөвчинд дараах мөчлөгт өөрчлөлт явагдана. Үүнд:

  1. Өндгөн эс боловсрох- Сарын тэмдэг ирснээс эхлээд өндгөн эс боловсрох хүртэл үе 10-14 хоног үргэлжилнэ.

  2. Боловсорсон өндгөн эс гадагшлах- Сарын тэмдгийн дунд үе буюу түүнийг эхэлж үзэгдсэн өдрөөс хойш 10-16 дахь хоногуудад явагдана. Гадагшилсан өндгөн эс 24 цагийн дотор үр тогтох чадвартай. Энэ хугацаанд үр тогтоогүй бол өндгөн эс мөхнө.

  3. Шар бие хөгжих үе- Боловсорч гадагшилсан өндгөн эсийн суурин дээр шар бие хөгжинө. Өндгөн эс үр тогтсон үед үр хөврөлийн цаашдын хөгжлийг хангах үүрэгтэй.

Сарын тэмдгийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй бөгөөд дунджаар 21-35 хоног үргэлжилнэ. Сарын тэмдэг ирсэн анхны жилд голдуу тогтворгүй байдаг.

Сарын тэмдэг дунджаар 3-5 хоног ирнэ. Сарын тэмдэгт сэтгэл санааны огцом өөрчлөлт, хоол тэжээлийн дутагдал, хоол унд өөрчлөгдөх, жин хасах, өвдөх, хөхүүл, жирэмснээс хамгаалах болон  бусад эм тариа хэрэглэх, мөн хүнд хүчир ажил, дасгал сургууль хийх, аялж зугаалах зэрэг биеийн болон амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд нөлөөлнө.

Олонхи эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн эхний өдөрт цус их хэмжээтэй гарах бөгөөд сүүлийн өдрүүдэд багасна. Харин зарим эмэгтэйчүүдэд эхлээд бага байснаа сүүлээрээ ихсэх нь бий. Гарах  цусны нийт хэмжээ 120-125 мл ба 4-6 хоолны халбага, мөн салс, шингэн ялгадас багтана.

Энэ үед ажиглагддаг нэг зүйл бол эмзэглэл, тавгүй байдал илрэх явдал юм. Энэ нь простогландин хэмээх дааврын нөлөөгөөр умайн булчин хүчтэй агшиж, хүчилтөрөгчийн хомсдол үүснэ.Үүний  улмаас мэдрэлийн судас мэдрэмтгий болохтой холбоотой.

Биеийн дулаан сарын тэмдэг ирснээс хойш багасч өндгөн эс гадагшлах үед дээд хэмжээндээ хүрнэ. Биеийн дулааныг хэмжихийн тулд өглөө орноосоо босохоос өмнө тайван хэвтээд шулуун гэдсэндээ халуун хэмжигчийг 5 минут хийж шалгана. Гэнэт хэм нь өндөрсвөл үр тогтох боломжтой үе эхэлснийг гэрчилж байна. Биеийн хэм 36.5 байснаа 37- 37.5 болно. Харин хэмжилт хийхээс өмнө босож явах болон усанд орохгүй, аливаа хөдөлгөөн хийхгүй байх , ер нь дөнгөж сэрэнгүүт л үзэх нь зүйтэй.

Үтрээний ялгадасны хувьд сарын тэмдэг ирсний дараа хэмжээ бага, өтгөн, цагаавтар, өчүүхэн төдий наалдамхай байна. Энэ нь голдуу ажиглагдахгүй өнгөрдөг. Харин үр тогтох боломжтой цаг ирмэгц хэмжээ ихсэж, илүү наалдамхай болж, гарсан ялгадасыг хоёр хуруундаа наалдуулж сунгахад маш сунамхай болсон байх ба өнгө нь тунгалаг байдаг. Энэ үеийн ялгадасны өөрчлөлтийг тодорхой ажиглаж болдог.

9 Comments

  1. Та бүхэнд баярлалаа. Үнэхээр хэрэгтэй , юм бодогдуулсан сайхан сайт байна. Амжилт хүсье

  2. NG

    Bayarlalaa heregtei medeellee tanai site-s olj awch chddag shv

  3. solongo

    joohon ohidoos yum gardag uu.manai 2 nastai ohinoos garaad bgaa yum shig.zarimdaa ulaichihsan bh yum.

  4. Gegee

    Emegtei huniii beleg erhten zagatnahn yu yunaas boldog wee Medeelel ogooch

  5. magi

    sain baitsgaana uu?
    neg zuiliin talaar todruulmaar bn hariulj ogch tuslaach
    bi 23 nastai emegtei belgiin haritsaand bainga orood bdggui sar bolood l neg ordog
    sex hiihed beleg erhtnii amsar baga hemjeger uragdaad bh yum ene yunaas boldog yum boloo

  6. zochin

    Солонгос улсын үргүйдлийн эмчилгээний Миз Мэди эмнэлэг үр шилжүүлэн суулгалтыг 50-60%-н амжилттай хийж байна. Утас: +82-10-5510-4494 / http://www.mizmedi.com

  7. ganchimeg

    ohidiin torson emegtein ylgaa yu ym bol

Leave a Reply