Мэдрэл судасны тэнцвэргүйдэл гэдэг /оросоор вегето-сосудистая дистония/ нь эд, эрхтэнд хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг судасны системийн үйл ажиллагааны доголдол юм. Энэ өвчнийг мэдрэлийн эргэлтийн тэнцвэргүйдэл, эсвэл зүрхний мэдрэл сульдал гэж нэрлэдэг.
Мэдрэл судасны тэнцвэргүйдэл
Ерөнхий
Мэдрэл-судасны тэнцвэргүйдэл нь хүүхдэд (12-25%), мөн насанд хүрэгчдэд (70%) тохиолдоно. Энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа ажил, сурлаг нь хүнээс бүх л нөөц бололцоогоо шавхан ажиллахыг шаардах болсны үр дагавар юм.
Шалтгаан
Мэдрэл судасны тэнцвэргүйдэл нь хурц ба архаг өвчний үр дүнд, нойр дутуу байх, ажилдаа ядрах, хооллолтын буруу дэглэм зэрэг өвчний улмаас үүсч болдог ч үндсэн шалтгаан нь стресс юм.
Дааврын түвшний өсөлт, сургуулийн хүүхдийн сэтгэн бодох ба зүрх судасны системийн хөгжил хоорондын тэнцвэргүйдэл нь шалгалт шүүлгийн үеэр маш хурцаар илэрдэг. Улмаар ийм байдалд орсон хүүхдийн толгой эргэх, дотор муухайрах, толгой өвдөх зэргээр зовиурлана.
Харин дийлэнх насанд хүрэгчдийн хувьд мэдрэл судасны тэнцвэргүйдэл нь хавар, намрын улирал, сэтгэл санаа, эсвэл биеийн өндөр ачаалал, бие сульдах үеэр хурцадахыг эс тооцвол хүчтэй шинж тэмдэг илрүүлэлгүйгээр, зөөлнөөр явагддаг. Гэтэл мэдрэл судасны тэнвэргүйдэл тун удалгүй тархины цусан хангамжийн дутагдлыг бий болгосноор тархинд цус харвах эрсдэл 2-3 дахин нэмэгддэг.
Оношлогоо
Толгой өвдөх, бие сулрах, толгой эргэх, чих жингэнэх, ухаан балартах, нойргүйдэх, өдрөөр үүрэглэх нь мэдрэл судасны тэнцвэргүйдлийн шинж тэмдгүүд юм. Илүү нарийн оношлох үед 3 төрлийн мэдрэл-судасны тэнцвэргүйдлийг ялгадаг:
• Хэрэв ерөнхий ядрах шинжийн үед агаар дутагдах, зүрх дэлсэх, доголдох зовиур илэрдэг бол мэдрэл судасны тэнцвэргүйдлийн зүрхний хэлбэр юм.
• Даралт багасах хэлбэрийн үед онцлог шинж нь артерийн даралт багасах, ерөнхий сульдалт, толгойн өвдөлт, гар ба хөлийн хуруу хүйтэн, ухаан балартах хандлагатай байна.
• Үе үе артерийн даралтын ихсэлт ажиглагдвал мэдрэл-судасны тэнцвэргүйдлийн даралт ихсэх хэлбэр болно.
Эмчилгээ
Хэрэв дээр дурдсан шинжүүд илрэвэл юуны өмнө ажлын ачаалал, амралт хоёрыг сайтар зохицуулах өөрчилж, мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдрэл судасны тэнцвэргүйдэл нь судасны байдалтай шууд холбоотой байх тул тархины судасны доплерографи хийх гарч магадгүй.
Мэдрэл-судасны тэнцвэргүйдлийн эмчилгээнд нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг ашигладаг. Энэ нь усан иллэг, эмчилгээний биеийн тамир байж болно. Сэтгэл зүйн ауто тренингүүдэд суралцаж, сэтгэл засалын курс эмчилгээнд явсан ч болно. Мэдрэл-судасны тэнцвэргүйдлийн ноцтой шинжүүдийн илрэлийн үед зүү эмчилгээ, бариа засал, ургамал эмчилгээ сайн үр дүнтэй байдаг.
Хамгийн гол нь сэтгэл санааны хэт дарамт, биеийн хэт ачааллал, хэт сэтгэл хөөрөл, зэрэг хэтэрсэн болгоноос зайлсхийж, боломж гарвал хүссэн газраа алжаалаа тайлан сайтар амарч байвал мэдрэл судасны тэнцвэргүйдэл гэсэн онош тавиулан эмнэлгийн босгыг элээх хэрэггүй болно.
MINII TOLGOI IH CHIH SHUUGIDAG
BI HAANA HANDAH BE TENTSER ALDSAN
Би ч бас дээрхтэй адил шинж үе үе тохиолддог. Энэ яг яавал засрах вэ? Хэдэн зөвлөгөө өгч тусална уу?