Жирэмсэн үеийн зарим буруу ойлголтууд

I. Жирэмсэн байхдаа тамхи татах нь эхийн эрүүл мэндэд муу болохоос хэвлий дэх хүүхдэд огт нөлөөгүй гэцгээдэг. Энэ бол худал. Жирэмсэн эх тамхи татах нь хүүхдийг бага жинтэй, дутуу, эрхтэн тогтолцооны  согогтой төрөх гол шалтгаан болдог.

II. Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө. Үнэн. Жирэмсэн эх ямарваа нэг зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход  түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээллэг бодисоор дутагдаж түүний өсөлт хөгжилтөнд саатах бөгөөд харин  стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

III. БЗХӨ буюу Бэлгийн замын халдварт өвчин үргүйдэлд хүргэнэ. Үнэн. Энэ нь эмэгтэй хүний умай, гуурсан хоолой, өндгөвчийг үрэвсүүлж шархлуулах агаад улмаар наалдаж эдгэнэ. Үүний дүнд эр бэлгийн эс гуурсан хоолойгоор дамжих боломжгүй болно. Уг өвчнөөр өвдсөн 5 эмэгтэй бүрийн нэг нь үргүй болж байна.

IV. Умайн гуурсан хоолойд үр тогтож жирэмслэх нь бага аарцгийн үрэвсэлээс үүдэлтэй. Үнэн. Хэрвээ гуурсан хоолой шархалсан авч бөглөрөөгүй байвал эр бэлгийн эс гуурсан хоолойд орж өндгөн  эстэй нэгдэж болно. Харин үр тогтсон өндгөн эс умайд ирж бэхлэгдэх ёстой атал үр дамжуулах хоолой үрэвслийн улмаас нарийсч мушгиран бөглөрсний улмаас өндгөвч, үр дамжуулах хоолойд  бэхлэгдэнэ.

V. Бэлгийн замын олонхи өвчин төрөөгүй хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй. Худал. Мөөгөнцөр нь нярай хүүхдийн төрөлхийн нүдний үрэвсэл, хатгаа өвчинг үүсгэх ба төрөнгүүт эндэж болзошгүй.  Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд зүрхний гажиг, ясны хэлбэр дүрс алдагдах, бусад эрхтэн тогтолцооны өвчнүүдтэй төрнө. Мөн бэлэг эрхтний хомхойтой эхээс төрсөн хүүхэд нэлээд хүндээр уг  өвчнийг тусдаг. Ер нь БЗХӨ -нөөс сэргийлснээр эмэгтэй та ирээдүйд төрөх бяцхан үрээ хамгаалж байна гэсэн үг юм.

VI. Хэд хэдэн төрлийн архи согтууруулах ундааг нэг мөсөн нэг удаа хэрэглэснээс байнга бага хэмжээгээр нэг төрлийнхийг ууж байх нь аюул багатай. Худал. Жирэмсэн байх хугацаандаа ямар нэг  архины төрлийн зүйл хэрэглэхийг эрс хориглодог. Нэг хоёр хундага ч хүүхдийг дутуу төрөх, жин багатай төрөхөд хүргэж болно гэж эрдэмтэд үздэг. Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун  ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэнэ.

VII. Хэрвээ жирэмсэн эх хар тамхи мансууруулах бодис хэрэглэвэл эхэс хорт бодисыг шүүж, ургийг түүнээс хамгаалдаг. Худал. Эхийн биед орж байгаа болгон хүйн судсаар дамжин урагт очиж байдаг. Эхэс нь ургийг гаднын халдвар, хорт бүтээгдэхүүнээс хамгаалж байдаг ч цусаар очих эм, хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Хар тамхи, зарим эмийн бодиснууд ялангуяа өвдөлт намдаах  бүлгийн эм, антибиотикууд нь хүүхдийг наад зах нь дутуу төрөхөд цаашилбал сэтгэц бие махбодын гажиг хөгжилтэй болоход хүргэнэ.

VIII. Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бүрэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй. Үнэн. Судалгаагаар кофеин бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тэгэхлээр  жирэмсэн байх үедээ дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх эсвэл бүрмөсөн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хэрэгцээтэй хоол хүнсээ идэхийн оронд  хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

IX. Хэрвээ эцэг хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л түүнд буруутгах хэрэгтэй. Үнэн. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид  тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөлж чадахгүй гэнэ.

X. Хэрвээ бүтэн гарсан сарыг удаан ажиглах юм бол ихэр хүүхэдтэй болно. Худал. Ихэр хүүхэд бүрэлдэх хоёрхон л зам бий. Нэг, өндгөвч хоёр өндгөн эсийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээр нь үр  тогтоно. Хоёр, үр тогтсон өндгөн эс адил тэнцүү хоёр хэсэгт хуваагдсанаар бүрэлдэх ажээ.

XI. Жирэмсэн үед бэлгийн харьцаа хийх нь бүрэлдэж буй урагт хортой нөлөө үзүүлнэ. Худал. Хэрвээ эхэд ямар нэг байдлаар эвгүй биш бол бэлгийн харьцаа хийх нь хэвийн зүйл. Аль болох  өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгох нь зүгээр.

XII. Жирэмсэн үед хүүхдийн өсөлт хөгжилтөнд эцэг ямар ч нөлөө байдаггүй. Худал. Хэд хэдэн замаар хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлж чадна. Нэг, эхнэр болон хүүхдээ бэлгийн замын  халдварт өвчнөөс хамгаалах, Хоёр, эхнэртээ тэжээллэг чанартай хүнсийг бэлдэж авч өгөх, архи тамхи, хорт зүйлсээс зайлсхийх, Гурав, эхийн сэтгэл санааг дэмжих, урам зориг өгөх, тайван амгалан  байлгах Дөрөв, хүүхдээ төрөх бэлтгэл хийхэд нь эхнэртээ туслах, ингэснээр түүний өөртөө даасан ачаалал нь багасна.

XIII. ДОХ-ын халдвар авсан эхчүүдийн 1/3 нь халдвартай хүүхэд төрүүлнэ. Үнэн. Шинжилгээгээр, халдвартай эхээс төрсөн хүүхдүүдийн 30% нь ДОХ-ын халдвар авсан байдаг. Эдгээр хүүхдүүд уг өвчний улмаас эсвэл хүндрэлээр нь энддэг.

XIV. Эрүүл саруул хүүхэд төрөх эсэх нь жирэмсэн үедээ эх хэр зэрэг хооллож байснаас ихээхэн хамааралтай. Үнэн. Ер нь жирэмсэн байх хугацаандаа тогтмол тэжээллэг хоол унд хэрэглэж байсан  эхчүүд аливаа зовуурь хэлэх нь бага байдаг. Тэгээд ч хүүхдүүд нь эрүүл төрдөг. Харин тааруу хангалтгүй хооллож байсан эхчүүд жин бага, төрөхийн гэмтэлтэй, дутуу тээсэн хүүхэд төрүүлнэ.  Эхийн хүнсэнд амин дэм, кальци, фосфор, уураг, илчлэг өндөр байх нь ургийн өсөлт хөгжилт ясны тогтолцоонд асар их үүрэгтэй.

XV. Хэрвээ өсвөр насны охин жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүй 6 сарын турш бэлгийн харьцаанд орсон атлаа жирэмслэхгүй бол үргүй байж болзошгүй тул эмчид үзүүлэх хэрэгтэй. Худал. 10  эмэгтэйн ес нь жилийн турш хамгаалалтгүй бэлгийн харьцаа хийхэд жирэмсэн болно. Харин нэг нь жирэмслэхгүй.

5 Comments

  1. цээмээ

    их хэрэгтэй мудээлэл байх юм хуулж авдаг бол хэрэгтэй байнаааа энэ талаар болцож үзээрэй

  2. enhrii

    jiremsen ved dur tavihad hevliigeer neg hesegtee hatuurch changarah ym ene heviin bish vv

  3. tseegii

    hi o.mend jiremsen hunii tsistiid hoodolhoor ymar arga hemjee awah we helj ogch tuslaach

  4. aagii

    hi.bi 7 sartai jiremsen oiriin ued airag uumaar sanagdaad boldgui ee.airag uuval huuhded maani muugaar noloolohgui bga.medeh hun bval helj ogooch

  5. aagii

    enhriid.harin tgdeg yun shg blee miniih c gsn tegdg.ayulgui bhaa

Leave a Reply