Мэдрэлийн өвдөлт буюу невралги

Мэдрэлийн өвдөлт буюу невралги нь хүчтэй өвдөлт дагалдаж байдаги захын мэдрэлийн өвчин юм.  Мэдрэлийн системийн аль хэсэгт үүссэнээс хамаарч мэдрэлийн өвдөлт бую невралги янз бүрийн хэлбэртэй байна. Эдгээрийн дотроос хамгийн их тархсан нь гурвалсан мэдрэлийн өвдөлт юм. Гурвалсан мэдрэл нь хуйх, нүүрний арьсны мэдрэмтгий байдлыг хариуцсан нерв юм.

Ерөнхий

Энэ төрлийн невралгигээр 10000 хүний 50 нь өвддөгөөс, дийлэнх нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүд байдаг.

Анагаах ухааны түүхэнд энэ өвчний тухай мэдээллийг манай эриний өмнөх үед амьдарч байсан Хятадын алдарт эмч Хуа-То бичсэн байдаг. Европт гурвалсан мэдрэл -ийн өвдөлтийг анх удаа Английн эмч Д. Фотергилл “ Нүүрний өвдөлттэй эмгэгүүд” гэсэн нэгэн сэдэвт бүтээлдээ 1781 онд бичсэн байдаг.

Шалтгаан

Гэмтэл, халдвар, халдварт өвчин, хүн хэлбэрийн ханиад, даарах зэрэг нь мэдрэлийн өвдөлт буюу невралги үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Гурвалсан мэдрэлийн невралги нь нүүрний гэмтэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл,  шүдний өвчин (шүдний зөөлөн эдийн үрэвсэл), буруу зуулт -ын үр дүнд үүснэ. Гурвалсан мэдрэлийн невралги үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс бүрдсэн үед хэт халуун, эсвэл хүйтэн хоол, чанга дуу, хурц гэрэл зэрэг ялихгүй зүйлийн хариуд огцом хүчтэй өвдөх байдлаар өвчин эхэлнэ.

Үүнээс гадна хамрын самсаа болон үзүүр, буйл, дээд уруул орчмын “гох” гэгддэг бүс байдаг. Эдгээр бүсд үл ялих хүрэхэд л невралгийн өвдөлт хүчтэй хөдөлнө. Өвдөлтийн өмнө нүүрний арьс загатнах, арьс эрвэгнэх мэдрэмж төрж байснаа гэнэт маш хүчтэй, буудаж байгаа мэт огцом өвдөлт үүсэн хоёр минут орчим үргэлжилнэ. Өвдөлтийг тэсвэрлэх гэсэндээ хүн өөрийн мэдэлгүй хөшчихдөг.

Харин хавиргаар үе үе хатгуулж өвдөх нь хавирга хооронды мэдрэлийн өвдөлт байж болзошгүй. Ийм төрлийн невралги нь цээжний хэсгийн нугаламны зөөлөн эдийн гэмтэл, бүсэлдэг ярын үед үүсдэг.

Гуяны гадны талын мэдрэлийн невралги үүсэхэд гуяны гадна талаар няслаж байгаа мэт хүчтэй хатгуулж өвддөг. Явахад өвдөлт хүчтэй болж, арьс халуу шатаж, мэдээгүй болно.

Хамар тагнайн зангилааны невралгийн явц маш хүнд байдаг. Гэнэт шөнөөр эхлээд хэдэн цаг, эсвэл хоёр өдөр хүртэл үргэлжилдэг. Энэ үед тагнай, чамархай, нүдний эргэн тойрон, хүзүүгээр халуун юмаар төөнөж байгаа мэт өвдөж эхлээд цаашлан гарын сарвуу руу давалгаалан өвдөнө.

Хэл багалзуурын невралги нь цөөн тохиолдоно. Өвдөлт нь багалзуураар өвдөж эхлээд чих, доод эрүү рүү тархадаг. Энэ невралгийн үед хэлний уг, буйлс /манайхан хоолойны мах гэж ярьдаг/, тагнайн уг нь өвдөлт эхлүүлэгч “гох”-ны үүрэг гүйцэтгэж байдаг.

Дагзны мэдрэлийн невралгийн үед дээрхтэй төстэй өвдөлт өгнө. Гэхдээ хүчтэй өвдөлт нь дагзнаас чамархай, нүдний чигт давалгаалан шилжихдээ улам хүчтэй болж, дотор муухайруулж, бөөлжүүлдэг.

Оношлогоо

Өвдсөн шүдийг эмчлэх зэргээр невралги үүсэхэд хүргэхэсэн шалтгааныг тогтооно, арилгах нь эмчилгээний эхний шат юм. Түүнчлэн невралгийн үед дан ганц өвчин намдаах эм хэрэглэснээр илааршна гэж байдаггүй тул мэдрэлийн эмчид заавал үзүүлэх ёстой. Үгүй бол өвчин намдаагч  эмэнд дасч, үйлчлэл нь сулрахад өвчин бүр хүнд хэлбэртээ ордог.

Гэхдээ невралгийн шинж тэмдгийг ард өөр ноцтой өвчин нуугдаж байж болзошгүй тул өвдөлт үүссэн хэсгээс хамаараад соронзон резонанаст томографи, зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг авахуулах зэрэг шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Мэдрэлийн өвдөлтийг дарахын тудп “блокад” буюу боолт, бүслэлт, хориг гэсэн нэртэй, манайхны “палкат” гэж ярьдаг өөрөөр эмчилгээг хийдэг. Энэ анальгин  ба амидопирин, эсвэл новокаины блокад буюу хоригийг хийдэг. Ийм хоригийг зөвхөн мэргэжлийн эмч л хийх ёстойг анхаарах хэрэгтэй.

Невралгийг физик эмчилгээнээс эхлээд мэс ажилбар хүртэл олон аргаар эмчилдэг. Зүү, төөнүүр, цахилгаан эмчилгээ, хэт яагаан ба хэт улаан туяа, цахилгаан соронзон ба соронзон орон, хэт авиа зэргийг ашиглах нь сайн үр дүн өгдөг.

8 thoughts on “Мэдрэлийн өвдөлт буюу невралги”

  1. manaid emchilj er ni chaddag yum uu ?
    shuud l medrel taslaad oor arga hemjee avahgui .. gadagshaa yavahaar denduu unetei .. tegeed ch ene ovchin emchlehed neleen unetei yum bn lee. tiim apparat ni bhgui bolohoor yaltai ch bilee de ..aimaar ovchin shuu

  2. minii eej bs iim ovchtei yumaa odoo eejid mini mash hetsuu bga ene ovchniig yaj hurdan emchilj bloh ve ta buhen nadad helj ogch tuslaach guij bn shine_8848@yahoo.com ene minii hayag ta buhen meddeg buhnee helj ogch tuslaarai guij bn guij bn

  3. Миний дүү шүдээ авхуулаад мэдрэлийн гурван холбоо “невралги” гэсэн өвчтэй болчлоо. Манайд ер нь эмчилдэг газар байна уу? Яаралтай мэдмээр байна. Байвал яаж холбоо барих, хэнтэй уулзахыг хэлж туслаач.

  4. Gadaadad edgedeg yum uu ali orond ve. Ene talaar madeh hun baival / eneruu bichij tuslaach.

  5. Би саяханаас энэ өвчинтөөө тэмцэж бн.
    Шүд гэж бодоод 2 араагаа авхуулсан чинь үгүй бж.
    3сан мэдрэл гэнэ.
    Хаана ямар эмчдээр очвол эмчилж чадах бол туслаач. Үнэхээр хэцүү өвчин юм бн.

  6. Солонгост эмчилдэг юм шиг байна. Монголд мэс ажилбар хийдэг 2 л эмч байдаг гэнэ. Зөгийн хатгуур үр дүнтэй гэсэн хийлгэж үзсэн хүн байна уу?

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.