Амрах агшин буюу ер бусын зурагнууд №4

Энэ зураг дээр хичнээн царай байна? Сайн тоолорой. Сайн бод. Айн?

Амрах агшин дээр ер бусын зурагнуудаас ойрд оруулаагүй болохоор шинийг оруулж байна. Ажиглаж суугаад стресс, элдэв бухимдлаасаа түр ч болов холдоно гэдэгт найдаж байна.

Хийморьтой амьтан гээд байдаг болохоор чононуудаас эхэллээ. Энэ зураг дээр 14 чоно байгаа юм байна. Анхааралтай хараад олоорой.

14 чоно байгаа шүү, олоорой

Харин энэ зураг дээр 13 адуу байгаа юм байна. Хараа сайтай гярхай нь хайгаад олоорой.

 

Энэ зураг дээр 14 адуу дүрслэгдсэн байгаа гэнэ.

 

За харин энэ зураг дээр баавгай бас л 14 ширхэг байгаа юм байна.

 

За энд болохоор алаг халим, алуурчин халим, касатк зэрэг олон нэртэй нэгэн төрлийн далайн гахай 13 байгаа.

 

Дандаа 13, эсвэл 14 гээд давтагдаад эхэллээ. Тэгэхээр энэ зураг дээр 16 шувуу байгаа шүү.

 

За энд болохоор 17 дельфин байгаа.

 

Дандаа нуугдсан амьтан хайсаар залхсан байж магадгүй. Өөр зүйл сонирхуулъя. Үүнийг Макколофын үзэгдэл гэж нэрлэдэг. Яах ёстой вэ гэхээр эхлээд өнгө нь өөрчлөгдөж байгаа энэ хүү дөрвөлжинг 4-5  минутын турш ширтэнэ.

 

Дараа нь энэ дөрвөлжин рүү харцаа шилжүүлээд үзээрэй.

Тэгэхээр хэвтээ шугамууд нь улаавтар өнгөтэй, харин  босоо шугамууд нь ногоовтор өнгөтэй болж харагдана. Энэ үзэгдэл нэлээд хэдэн минутын турш хадгалагдана.

 

Энэ зураг хөдлөж байна уу, хөдлөхгүй байна уу.

Уул шугамандаа бол энэ хөдөлгөөнгүй статик зураг юм. Хүний харааны онцлогоос болоод хөдөлж байгаа мэт харагдаж байгаа хэрэг. Яг л мансуурлын байдалд байгаа юм шиг хөдөлж байгаа мэт харагдана.

 

За харин энэ бол Венесуэлийн зураач Иусус Гонсалесийн бүтээлүүд. Энэ зураач нь “1/2”  гэсэн нэртэй хоёрдмол дүрслэл бүхий бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн. Тэрээр хэд хэдэн зургийг хажуу талаас нь харсан зүсэлтээр нэгтгэн тун ч сонин үзэгдэл бий болгож чадсан юм.

Энд байгаа зураг болгон нь урдаас авсан бас хажуугаас авсан зурагнаас бүрддэг бөгөөд нийлэхээрээ харааны төөрөгдөл үүсгэнэ. Улмаар зургийг эхлээд харахад хэвийн харагдаж болох ч анхааралтай ажиглаж байгаад өөр царайны төс олоод харчихвал зураг шууд л өөрөөр харагдаж эхэлнэ. Туршаад үзээрэй.

 

 

 

 

Харин энэ бол нэлээн толгой эргүүлж магадгүй зураг шүү. Шартсан, ханиад хүрээд толгой өвдсөн г.м. хүмүүс байгаа бол хараад хэрэггүй биз.

Энэ эрэглдэж байгаа спиралийг 30 секундын турш тасралтгүй ширтээд дараа нь өрөөнд байгаа өөр эд зүйл, эсвэл хүний царай руу хараад үзээрэй.

Аристотелийн үзэгдэл

Нэлээд сонин зүйл. Та долоовор ба дунд хуруугаа зөрүүлж байгаад нүдээ аниад зөрүүлсэн хоёр хурууныхаа өндгийг хамрандаа хүргээд үзээрэй. Ямаршуу мэдрэмж төрж байна?

 

За нэг иймэрхүү. Таныг хүндэтгэсэн www.103.mn

 

5 Comments

  1. tugsuu

    bayrlalaa goe sanagdlaa,dandaa nemj bgaarai bayrlana shu

  2. Sorry

    Yooo goe bna!

  3. tuuduu

    nice blaa gehdee hamgiin suuliin oguulberiig sn oilgosongui

  4. сабэыжбчёаөсхрос хабнрам рнхаөэнжчыө аачбжубжөас  ахёыччэөё ёжөбыхёчнннх  ахёхэаыжбчаөсхр ёчжбчёхөа ачбжы ёэжчаөморхөөчаё аёөбжэөрөёэөсх гншөшнэөса срнөэөажрнр мрхагнхлгө хөбчхэжжөашов.

Leave a Reply