Экстракорпораль үр тогтоолт. Хуруу шилэнд үр тогтоох

Хүн яаж ч зовж, яаж ч шаналж байсан үр удмаа үлдээх гэдэг төрөлхийн араншинтай. Хэрэв байгаль дэлхий ингэж зохицуулаагүйсэн бол хүн төрөлхтөн аль хэдийн устаж үгүй болох байсан биз. Гэвч орчин үед экологи, өвчин эмгэг, нийгмийн байдал г.м. олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү төрөлхийн араншингаа хэрэгжүүлэх боломжгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Ерөнхий

Харин анагаах ухаан нь зохиомлоо үр тогтоох аргыг боловсруулан амьдралд амжилттайгаар хэрэгжүүлснээр эцэг, эхчүүд нь үргүйдэл гэсэн тун ч таагүй саадыг давж гарах боломжтой болсон билээ. Эдгээрийн дотроос экстракорпораль /англиар IVF – In Vitro Fertilization, хуруу шилний үр тогтоолт ХШҮТ/ үр тогтоолт нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог.

Тодорхойлолт

Энэ аргыг анх 1978 онд Англид хэрэглэж байсан болохоор харьцангуй залуу арга гэж болно. Одоогоор энэ аргаар жилдээ 700 мянга гаруй хосууд эмчилгээ хийлгэдэг. Улмаар жил болгон дунджаар 30 мянган “хуруу шил”-ний хүүхэд төрдөг. 2002 онд хуруу шилэнд үр тогтоох аргаар бий болсон 1 сая дахь хүүхэд төрсөн байдаг.

Энэ арга нь хуруу шилэн дотор эр бэлгийн эс, өндөгөн эс хоёрыг “учруулан” үр тогтоолгоод эмэгтэйн өөрийнх нь, эсвэл өөр эмэгтэйн саванд шилжүүлэн суулгадаг. Үр хөврөл нь умайн хананд амжилттай бэхлэгдэснээр эмэгтэй нь жирэмслэнэ. Энэ аргын магадлал нь ойролцоогоор 30-35% байдаг.

Заалт

Үр тогтоолтонд саад болж байгаа шалтгааныг арилгах боломжгүй үргүйдлийн гурван хэлбэрт энэ аргыг ашиглах нь үр дүнтэй байдаг. Жишээлэхэд, савны гадуурх жирэмслэлтийн улмаас савны гуурсаа авахуулсан, үрэвслийн улмаас савны гуурсан хоолойн нэвтэршил нөхөн сэргээх боломжгүйгээр алдагдсан.

Үрийн шингэн -ий хэмжээ хангалтгүй, эсвэл үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөн үед андрологич эмч /эрэгтэйчүүдийн эмч/ нар тусгай хагалгаа, эсвэл пункц /хатгах/ аргаар үрийн шингэнийг зохиомлоор авах аргыг боловсруулсан байдаг. Эрэгтэйчүүдийн үргүйдэл -ийн үед заавал ХШҮТ аргыг ашиглах шаардлагагүй бөгөөд зохиомол аргаар гаргаж авсан үрийн шингэнийг савны хөндийд оруулж бас болдог аж.

Шинжилгээ

ХШҮТ аргыг хэрэглэхийн өмнө хосууд дараах шинжилгээнүүдийг өгдөг, үүнд:

– эхо

– цусан дахь дааврын шинжилгээ

– ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ

– Эрэгтэйчүүд нь үрийн шингэний шинжилгээ- спермограмм /манай сайт дээр энэ шинжилгээний тухай материал бий/.

– Шаардлагатай гэж үзвэл удамшил зүйн шинжилгээ өгнө

Эдгээрээс гадна эмч шаардлагатай гэж үзвэл бусад нарийн шинжилгээг өгдөг.

Энэ бүхэн нь дунджаар 2 долоо хоногт багтдаг. Үүний дараагаар үргүйдлийг эмчлэх ямар эмчилгээ хийхийг тухайн хос бүр дээр тусад нь гаргадаг.

Дааврын бэлдмэлүүд

ХШҮТ явуулахын өмнө өндгөвчний нэг бус харин хэд хэдэн фолликул үүсч боловсроход чигэлсэн дааврыг тусгай бэлдмэлүүдийг эмчийн заалтаар хэрэглэдэг. Учир нь ХШҮТ аргыг хэрэглэхэд үр хөврөлийн тодорхой нөөцтэй байх шаардлагатай байдаг. Энэ эмчилгээ нь дунджаар 2 долоо хоног орчим үргэлжилнэ.

Үүний дараагаар эмэгтэй фолликулыг пункц /хатгаж/ хийж авна. ЭХО-оор хянан үтрээгээр зүү оруулан боловсорсон фолликулыг өндгөвчнөөс авна. Ийм аргаар хэд хэдэн өндгөн эсийг авна. Энэ ажилбар нь гэмтэл, хүндрэл өгөх магадлал багатай.

Эрэгтэй нь эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудалгүй үед хангалттай хэмжээний үрийн шингэн авахтай холбоотой бэрхшээл гардаггүй. Харин үрийн шингэний боловсруулалтанд согог гарсан бол тусгай эмчилгээ хийх шаардлагатай.

Үрийн шингэн ялгарч байв ч ердийн аргаар авах боломжгүй тохиолдлууд байдаг. Ийм үед эмч пункц хийнэ. Энэ ажилбарыг мэдээ алдуулалттайгаар хийдэг. Өндөгөн эсэнд цорын ганц эр бэлгийн эсээр үр тогтоох боломж байдаг.

ХШҮТ

Энэ ажилбарыг үр хөврөл судлаач эмч нар үр хөврөл судлалын лабораторийн нөхцөлд гүйцэтгэдэг. Орчин үеийн багаж төхөөрөмжийг ашиглан тусгай уумалд эр бэлгийн ба эс өндөгөн эсийг нийлүүлдэг. Үүнээс 2-4 өдрийн дараа үр хөврөл нь дараагийн шатны ажилбарт бэлэн болно.

Үр хөврөлийг шилжүүлэн суулгахын өмнө оношлогоо

Шилжүүлэн суулгахын өмнө оношлогоо гэдэг нь ХШҮТ аргаар гаргаж авсан үр хөврөл -ийг саван шилжүүлэхийн өмнө судлах арга юм. Орчин үеийн генетикийн технологийн тусламжтайгаар ердөө 4-8 эстэй үр хөврөлийг шинжлэн судлах боломжтой. Энэ судалгаагаар үр хөврөлийн хөгжлийн согог, Дауны өвчин, гемофили г.м. удамшлын болон хромосомын гаралтай эмгэгүүдийг илрүүлдэг. Үүнээс гадна шилжүүлэн суулгахын өмнө оношлогооны тусламжтайгаар ирээдүйн хүүхдийн хүйсийг нь тогтоох боломжтой.

Үр хөврөлийг саванд шилжүүлэн суулгах

Ингэж шилжүүлэн суулгах ажилбар нь энэ аргачлалын хамгийн хялбар шат нь юм. Тусгай уян хатан катетерийн тусламжтайгаар 2-3 ширхэг үр тогтсон өндөгөн эсүүдийг савны хөндийд шилжүүлдэг. Ингэхэд мэдээ алдуулалт хийх шаардлагагүй.

Үүний дараа эмэгтэй хүн өдөр тутмынхаа ажилд эргэн орж болно. Ямар нэгэн тусгай дэглэм баритмлах шаардлагагүй гэж үздэг ч сэтгэл санаа болон биеийн хүнд ачааллаас зайлсхийх нь зүйтэй нь мэдээж.

Жирэмслэлт

ХШҮТ аргыг хэрэглэсэн үед нийт тохиолдлын 30-35% нь жирэмслэдэг. Бүтэлтэй болсон 20 жирэмслэлтээс дунджаар 18 нь хэвийн төрдөг. Үр хөврөлийг суулгасны дараагаар гурав хоногт нэг удаа цусан дахь дааврын хэмжээг тодорхойлох шаардлагатай. 12 хоногийн дараа жирэмслэлтийг тестээр шалгана. Олон урагт жирэмслэлтийн үед эмэгтэйн хүсэлтээр “илүү” үр хөврөлийг зайлуулж болно.

Төрөлт

ХШҮТ аргаар жирэмслэсэн үед төрөлт ердийнхөөс ямар ч ялгаагүй явагдана. Үргүйдлийн шалтгаан нь эмэгтэйнх нь ямар нэг эмгэгтэй холбоотой бол төрөлтийг тухайн өвчнөөс хамааран явуулдаг. Энэ нь ХШҮТ аргатай ямар ч хамаагүй юм.

Хүүхэд

“Хуруу шил”-ий хүүхдүүд нь бусад хүүхдүүдээс ямар ч ялгаагүй. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эцэг, эхчүүд хүсэн хүлээсэн хүүхдээ хэт их бөөцийлснөөр өвчин тусах нь олон байдаг ч сурлагадаа илүү байдаг ажээ.

Оролдлогын тоо

Дээр хэлсэнчлэн энэ аргаар үр тогтоох үед 30-35% нь амжилттай болдог. Жирэмслээгүй бол тухайн хүний онцлогоос хамаараад хэдэн удаа дахин оролдлого хийж болохыг эмч тодорхойлно. ХШҮТ арга нь хангалттай аюулгүй тул олон удаа давтах боломжтой. Зарим хосууд 8-10 дахь оролдлогоосоо жирэмслэдэг.

Донорын өндөгөн эс

Фолликулын пункц хийх үед шаардлагатайгаас илүү олон тооны өндөгөн эс авах боломжтой. Ийм үед эрүүл эмэгтэйчүүдэд өндөгөн эсийн донор болгохыг санал болгодог. Тэдний өндгөн эсийг өндгөвчөө авахуулсан, өндгөвчинд өөрчлөлт гарсан г.м. шалтгааны улмаас өөрөө өндгөн эс боловсруулах боломжгүй болсон эмэгтэйчүүдэд ашиглаж болдог. Ийм тохиолдолд эмэгтэйн нөхрийнх нь үрийн шингэнийг ашигладаг.Үр тогтсон, эсвэл үр тогтоогүй хөврөлүүдийг хөлдөөн 55 жилийн турш дахин хэрэглэх боломжтойгоор хадгалж болдог.

Өндгөвчөө авахуулсан болон биеийн юм татарсан эмэгтэйчүүд

Сав нь хадгалдсан л бол бусад бараг бүх тохиолдолд энэ аргыг ашиглан жирэмслэж, хэвийн тээх боломжтой байдаг.

40-50 настай эмэгтэйчүүд ч жирэмсний эсрэг ямар нэг заалт байхгүй бол энэ аргыг ашиглан жирэмслэх боломжтой.

Ийм үед эхний арав хоногт дааврын нөхөн орлуулах эмчилгээ хийгээд зогсоож, жирэмслэлт цааш бие даан явна.

Хүндрэл

Энэ аргыг хэрэглэсэн үед хамгийн их тохиолддог хүндрэл нь олон урагт жирэмслэлт. Үүнээс гадна заримдаа илүү хөврөлийг авсны дараагаар зулбаж болзошгүй байдаг. ХШҮТ үед хийдэг дааврын эмчилгээний үед өндгөвчний хэт өдөөлтийн хам шинж илэрч магадагүй. Энэ нь гэдсээр өвдөх, гэдэс хөөх шинжээр илэрдэг. Энэ байдлыг цаг тухайд нь оношилсон үед тохиргоо, засал хийх боломжтой. Иймд дааврын эмчилгээ хийлгэж байхдаа ямар нэг таагүй мэдрэмж төрвөл цаг алдалгүй эмчид хандаж үзүүлэх хэрэгэтэй. Энэ аргыг хэрэглэсэн үед савны гадуурх жирэмслэлт ховор тохиолддог.

ХШҮТ арга нь олон шаттай нарийн ажилбар тул өвчтөнөөс ихээхэн тэвчээр, сахилга бат, эмчийн бүх зааврыг ягштал дагахыг шаарддаг.

Үнэ

ХШҮТ аргын үнэ нь улс болгонд янз бүр байдаг. Европт 3-5 мянган долллар байхад АНУ-д 10 мянган доллар орчим, ОХУ-д 15 мянган рубль байдаг.

57 thoughts on “Экстракорпораль үр тогтоолт. Хуруу шилэнд үр тогтоох”

  1. Эрхэм үйлчлүүлэгч нарт зориулан Солонгосын Мирэ Ва Хэйманг эмнэлгийн ур туршлагатай, өвчтөний төлөө бүхий л хүч оюунаа зарцуулан ажилладаг эмч нар үргүйдлийн эмчилгээг(IVF-ET)Солонгост байхгүй хямд үнээр хийж өгч байна.
    Солонгосдоо үр суулгалтын эмчилгээг амжилттайгаар хэрэгжүүлсэн хоёрдох хүн нь болох И Сүнг Жэ(Lea Suung Jea-тухайн үед Чэйл эмнэлэгт ажилласан болно) эмчийн ажлын багийнхан нь үргүйлдийн эмчилгээ болон үр суулгалт, жирэмслэлтийн тооны хувьд хамгийн амжилттай ажиллаж буй тэргүүлэх эмнэлэг хамт олны тоонд багтдаг болно.
    Тус эмнэлэг нь ур чадвартай боловсон хүчин, цэвэрхэн байр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гадаад орчинд генийн ба үр тогтоон суулгах эмчилгээний талаархи тусгай лабораториуд тус бүр 8ажилтаны бүрэлдэхүүнтэй баг эмчилгээний үр дүнтэй аргыг нээхийн төлөө идэвхтэй ажиллаж байна.

    Америкийн үргүйдлийн шалтгааныг илрүүлж эмчлэх судалгааны хүрээлэнгийн гранпри шагналт, Ёвропын үргүйдлийг судалгааны хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн тэргүүн шагналт, мөн тухайн нийгэмлэгийн нэрэмжит үргүйдлийг эмчлэх шалгарсан аргуудын онолын уралдаанаас удаа дараалан шагнагдсан, олон улсын түвшинд нэр бүхий эмнэлгүүдийн мэргэжлийн уралдааны шагналт тэргүүний эмч зэрэг нийт 12 тэргүүлэх эмч нар эмчилгээг гардан хийж байгаа.

    Өнөөг хүртэл зөвхөн дотоодын үйлчлүүлэгч нарт үр суулгалтыг 100хувь амжилттай хэрэгжүүлэн ирсэн бөгөөд цаашид гадаадын өвчтнийг хүлээн авч өвчтөний ая тухтай эмчлүүлэх орчин ба нөхцөлийн бүрдүүлэхийн тулд эмчилгээний зардал, орчуулга байр сууцны асуудлыг хамтад нь шийдвэрлэн хямд өртгөөр найдвартай, олон зүйлд санаа сэтгэл зовних асуудалгүй эмчлүүлэхэд нь зориулж эмчилгээний IVF-EТ багц хөтөлбөрийг санал болгож байна.
    Багцийн нийт үнэ 3,900,000вон /USD-3,300-3500$/
    Бусад томоохон эмнэлгүүдтэй харьцуулахад маш боломжийн үнэ бөгөөд хямд гэлээ гээд хариуцлагагүй хандах юмуу эмчилгээ оношлогоог муу хийдэг гэсэн үг биш юм.
    Бид та бүхэнд чин сэтгэлээсэ хандан үйлчлэх болно.

    Манай байгууллагийн үйлчилгээний онцлог ба давуу тал
    – Хүсвэл визийн асуудлаар зөвлөж туслах /урилга+ батлан даалт гаргаж өгөх/
    – Туршлагатай эмч сувилагч нарын гарын дор цэвэр орчинд тухтай үйлчлүүлэх
    – Мэргэжлийн орчуулгын үйлчилгээ (эмэгтэй орчуулагч)
    – Эмнэлгийн төрөл бүрийн орчуулгыг тодорхой хугацааны турш хийсэн орчуулагчид анагаахын үг хэллэгийг эх хэлнээс солонгос хэл рүү мэргэжлийн түвшинд орчуулж байна.
    – Солонгосын өдөр тутмын амьдралын талаарх ерөнхий мэдээлэл /зам тээвэр ашиглалт гэх мэт/
    Өвчтөний ая тух, санаа сэтгэл тайван, стрессгүй байх нь эмчилгээний үр дүнд байнга эергээр нөлөөлж байдаг тул үйлчлүүлэгчдэд зориулсан дээрхи үйлчилгээг голчлон үзэж буй билээ.

    Жич:
    *Буудал хаус байрны хямдралтай түрээс/хэрэгцээт ахуйн бүхий л зүйл тавигдсан байгаа 1өдөр-50,000вон/30өдрийн 1200,000вон- Энэ нь хөнгөлөлттэй үнэ бөгөөд Солонгост үүнтэй дүйцэхүйц үнээр жирийн буудалд 10 өдөр л байрлах боломжой байдаг.
    * Солонгост анхлан хөл тавьж буй зочдыг тосох үйлчилгээ / Энэхүү үйлчилгээг авах тохиодолд бага зэргийн нэмэлт хөлс тооцогдоно-100,000вон/

    Багц (IVF-PE package programm 3900.000won KRW)

    Үүнд:
     Багц эмчилгээ/тухайн багцад хамаарах категорийг доор дахин сийрүүлсэн болно/
     Эмэгтэйчүүд урологийн талаархи мэргэжлийн орчуулга
     Эмнэлэг болон Солонгосын өдөр тутмын амьдралын талаархи мэдээлэл
     Сөүл хотоорхи аялал – 1өдрийн турших 6цагийн хөтөлбөр зэрэг багтсан

    1. Хагалгааны өмнөх шинжилгээнүүд pre –OP lab
    2. Үргүйдлийн суурь шинжилгээнүүд-Basic Infertility evatuation, эхо-ultra sono, цусан дахь бөөмийн бө гармоны шинжилгээ -serum hormone,биеийн эсэргүүцлийг шалгах шинжилгээ, үр шингэний эсрэг биетийн шинжилгээ- IBT, бэлгийн харьцааны дараах эмэгтэйн умайн хүзүүний салстын шинжилгээ -PCT
    3. Үрийн шингэний шинжилгээ-S/A, умайг дурандах- HSG
    4. Өндгөвчний үйл ажиллагааг сөдөөх оролдлого-COH
    5. Антигонист эмчилгээ-Antagonist protocol
    6. Түргэвчилсэн хугацаат эмчилгээ protocol
    7. Өндгөн эсийг хамгийн бага зохимжит хэмжээнд өдөөх- Minimal stimulation protocol
    8. Эр эм эсийг дээжлэн авахOPU, эр эсийг өндгөвчинд оруулах-ICSI, эсийг засаж нэмэлт үйлчилгээ-Assisted hatching
    9. Тогтоосон үрийг эхийн хэвлийд шилжүүлэн суулгах-ET
    10. Эм бэлдмэлээр хангах-Luteal support : Crinone gel, Progest IM, Utrogestan, Yenatron, -дархлааг саармагжуулах эм бэлдмэл:Pd, BASA, fragmin, intralipid
    11. . 1st beta-hCG
    12. Эмчилгээний явцад үүсэж магадгүй өвчин зовиур/цус алдалт, халдвар/-аас бүрэн хамгаалах-side effects & complications :(bleeding, infection
    13. Дээжилсэн үрийг хөлдөөн хадгалах- embryo cryopreservation

    Багцийн үнэд хамаарахгүй категориуд
    1. Өндгөвч хэт өдөөгдөн боловсрохтой хамаарах илэрдэг синдромын эсрэг эмчилгээ OHSS- *тухайн хүний бие мах бодийн онцлогоос шалтгаалан нийт өвчтний 10-20хувьд илэрдэг
    *цусны шинжилгээ CBC, LFT, electro. Дусал залгуулах:fluid therapy, гэдэсний ус авах юмуу шимэгдүүлэх эмчилгээ:paracentesis,
    2. Эмнэлэгт хэвтэх тохиолдолд ор хоногийн мөнгөAdmission at hospital
    Савны хоолойн мэс засал Hysteroscipic surgery
    Эндометросис, Миомагийн хагалгаа/endometrial polyp, submucosal myoma/
    3. Хэвлийндурангийн хагалгаанууд-/дараах тохиолдолд хийгдэж болно / Laparoscopic surgery: endometriosis, teratoma,
    other tuboovarian tumors, uterine myoma
    4. Хэвлийг хагалж нээн хийн мэс заслууд: Explored laparotomic surgery: endometriosis, teratoma, other tuboovarian tumors, uterine myoma, adenomyosis

    medicalseoulmgl@yahoo.com

  2. би өнчин тархины хоргүй хавдартай /0,4см/ үр суулгуулж болох уу хариу заавал бичээрэй

  3. Aminmargad emnelegiin Altan gerel emch ih sain emch. Emnelgiin uilchilgee ni ch ih sain, zohion baiguulalt saitai sanagdsan. Mash ih humuus ochij uilchluuldeg yum bna l ee. Anuuhai, bayangol meneleguud deer ochood bolomjgui gesen hariu avsan baisan harin aminmargad emnelegt handahad shinjelgee og gesen, Sinjilgeenuud ogch duussanii daraa yamarch asuudalgui bolomjtoi gesen hariu ogson .Ingeed 3 sar emchilgee hiilgesen. Odoo bid huuhdee huleej bn

  4. Үргүйдэл асуудал биш болжээ… 

    Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ.  
    Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү?  Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж ярьдаг.
    Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьгалыг төрүүлж асар том орон зайг эзлэж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхнаас бидэнд өгсөн бэлэг билээ.  
    Гэтэл бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс бас байдаг аж. Өнөөгийн нийгэмд  олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж хардалт, салалт, үл итгэлцэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл, хамаатан садны харилцаа холбоог эвдсээр байна.
    Сурв: Үргүйдлийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмслэлээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэхгүйгээр байнгын бэлгийн харьцаатай нэг жилээс дээш хугацаанд хамт амьдраад хүүхэд олохгүй байвал тэр хосыг үргүйдлийн шалтгаантай гэж үзсэн байдаг. 
    Нөхөн үржихүйн насны хүн амын дунд элбэг тохиолддог хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нийгэм, анагаах ухааны нэг чухал асуудал бол яах аргагүй үргүйдэл юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйчүүдээс, 40 хувь нь эрчүүдээс 10 орчим  хувь нь хоёулангаас нь үүдэлтэй байдаг нь тогтоогдсон. Үргүйдлийн анхдагч шалтгаан нь олон янз. Тухайлбал: төрмөл, удамшлын байдаг. Дааварын болон бэлгийн замын эрхтэн тогтолцооны төрөлхийн гажиг анхдагч үргүйдлийн нэг шалтгаан байдаг.  Гэхдээ энэ нь нийт үргүйдлийн дотор багахан хувийг эзэлдэг. Хамгийн их хувь эзлэж байгаа нь үргүйдлийн хоёрдогч шалтгаан буюу олдмол үргүйдэл юм. Үүн дотроо үргүйдэлд хүргэж буй хамгийн гол хүчин зүйл нь бэлгийн замын халдварууд байдаг . Мөн үр хөндөлт, умайн гадуур жирэмслэлт хоёрдогч үргүйдэлд хүргэх бас  нэг гол шалтгаан болдог. 
    Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд, гэр бүлийн тогтвортой байдалд, сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд сөрөг үр дагавар ихтэй нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал юм. ДЭМБ –ын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12%-д амьдралын аль нэгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог, эдүгээ дэлхийд ойролцоогоор 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн тооцоо байдаг  Манай оронд хийгдсэн зарим судалгаануудаас үргүйдлийн тархалт 1996 онд 6.5% байсан бол 2003 оны НҮЭМ-ийн суурь судалгаагаар 8.7 хувь -2008 онд 14 хувь болж өссөн байна.  Ингэж нэмэгдэхэд эдийн засаг , байгаль, нийгэмийн шалтгаанууд ч бас нөлөөлсөн байж болох юм. 
    Үнэхээр үргүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд  сэтгэл санаагаар унаж одоогийн энэ амьдрал хувь заяандаа гомдох бус дараагийн шатны арга хэмжээгээ авах хэрэгтэй. Үргүй гээд бүх юм дуусчихгүй. Үргүйдлээс үүдэлтэй сэтгэлзүйн хямрал, үл итгэлцлийг давж хамтын амьдралаа хамтдаа бүтээх, аз жаргал гэрэл гэгээ авч ирэх үрийн заягаа хамтдаа хайгаарай. Энэ чиглэлээр өндөр хөгжсөн орнуудад очиж  эмчлүүлэх,үр шилжүүлэн суулгах, хүүхэд үрчилж авах гээд олон аргууд байгаагийн дээр эрүүл мэндийн салбар глобальчлагдаж  буй өнөө үед технологийн дэвшил практикт нэвтэрсээр байгааг санууштай.  
    Сурв. Эрүүл мэндийн салбарт үргүйдлийг эмчлэх талаар нэвтэрч байгаа орчин үеийн ямар арга технологи байна вэ 
    Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудын  хувьд экстракорпораль үр тогтоолтын арга жинхэнэ авралыг авчирдаг. Сарын мөчлөгийн тодорхой үед өндгөвчнөөс өндгөн эсийг авч тусгай саванд эр бэлгийн эстэй үр тогтоож, инкубаторт хийнэ. 48-50 цагийн дараа эдгээр эсийг эхийн умайд суулгана. Үүний зэрэгцээ эхэд давхар дааврын эмчилгээ хийдэг.  Мөн эр бэлгийн эсийн хөдөлгөөн хангалтгүй тохиолдолд тэдгээрийг өндгөн эс рүү нэвтрэн орох явцыг хөнгөвчлөхийн тулд өндгөн эсийн гадаргуу дээр зүслэг хийдэг арга ч бий. Үрийн шингэндээ ганцхан эр бэлгийн эстэй эрчүүдэд хүртэл үр тогтоох боломж бий. Энэ үед бэлгийн эсийг баръж авч тусгай аппаратаар өндгөн эсэнд суулгана. Үр тогтолтыг илүү батжилттай болгох зорилгоор умайд 4-8 эмбрион суулгадаг.  Хосуудын нөхөн үржихүйн тогтолцоо, дотоод шүүрэлийн тогтолцооны онцлогоос  шалтгаалаад боловсорсон болон боловсроогүй өндгөн эсийг шилжүүлэн суулгах аргууд ч нэгэнт нээгджээ. Түүнчлэн үргүй гэсэн оноштой зарим эрчүүд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эс илэрдэггүй ч дааврын шинжилгээгээр эр бэлгийн эстэй болох нь нотлогдож байдаг тал бий. Энэ тохиолдолд төмсөгний эд авах болон эр эсийг шууд соруулан авах арга байдаг.
     ”Хуруу шилэнд бойжсон” хүүхдүүд маш хатуу сонголтыг давсан эсүүдээс бий болдог тул, ердийн аргаар бүрэлдсэн хүүхдүүдээс эрүүл мэндийн хувьд илүү байх нь бий. Үр тогтсон эсийг эхийн умайд суулгахаас өмнө эмч нар нарийн оношлогоо явуулж, ямар нэгэн удамшлын гаралтай эмгэг болон гажиг байгаа эсэхийг тогтоохоос гадна хүйсийг нь хүртэл хэлдэг гэнэ. Тэрчлэн дараагийн хүүхдээ төлөвлөж хосууд хүсвэл хүүхдийнхээ “хөлдөөсөн ихэр” буюу  эмбрионыг хуруу шилэнд тусгай байдлаар хадгалуулж болдог байна.
    Сурв. Танай компанийг БНСУ-ын Мариа Бэби нөхөн үржихүй үргүйдлийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг гэж сонссон. Энэ талаар?
    Тиймээ манай компани эмчилгээний аялал жуулчлалын чиглэлээр Монголдоо анхдагч компани. Үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээний тал дээр Монголын хосуудад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор үр шилжүүлэн суулгах эмчилгээнд тус эмнэлэгт явуулдаг.
    Үргүйдэл, нөхөн үржихүйн олон улсын зэрэглэлтэй БНСУ-ын Мариа Бэби сүлжээ эмнэлэг жилдээ 10.000 орчим хүүхдийг энэ аргуудаар тогтоож хүүхэдгүй гэр бүлийн найдвар болон олон хосуудад хамтын амьдралынх нь гэрэл гэгээг бэлэглэсээр байна. 
    Энэхүү эмнэлэг нь үргүйдлийн салбартаа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж  олон улсын хэмжээний аттестатчлалын байгууллагууд тухайлбал  ICQ  чанарын байгууллагын гишүүн байгууллагууд болох JCI, CCH, QIC, TCH, IHC зэрэг аттестатчлалын байгууллагуудаар зэрэглэл тогтоогдож олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулахаар аттестатчлагдан амжилттай жирэмслэлтийг нэмэгдүүлэхээр судалгаа шинжилгээний өргөн хүрээний хөтөлбөр, өвчтөн төвтэй эмчилгээ үйлчилгээг хүргэж байна.   Дэлхийд цөөнд тооцогдох үргүйдлийн эмчилгээ, судалгаагаар мэргэшсэн энэхүү эмнэлэг нь зохиомлоор үр тогтоох IVI, эсийн хуваагдлаар үр тогтоох, боловсроогүй өндгөн эсийг хуруу шилэнд шилжүүлэх, үр хөврөл шилжүүлэн суулгах IVF, өндгөн эсэд эр бэлгийн эсийг шууд суулгах  ICSI, дааварын тогтолцооны менежментийн аргаар үр тогтоох гэсэн анагаах ухааны салбарын шилдэг технологиудыг нэвтрүүлжээ. Мөн эмэгтэй тодорхой шалгааны улмаас умайгаа тайруулсан боловч өнгөвчийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тохиолдолд хуруу шилний аргаар үр тогтоолгон тээгч эхэд шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болох ч боломжтой юм. Үр тогтсон өндгөн эсийн хуваагдал бластоцистыг удирдах буюу “ихэрлүүлэх” сонголтыг ч хосуудад өгдөг байна. 
    Сурв. Танай компаниар дамжуулан хичнээн хос үр шилжүүлэн суулгуулсан бэ
    Бид өнгөрсөн оноос эхлэн эмчилгээний аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулж тэр дотроо үргүйдлийн чиглэлээр одоогоор 45 хосод 64 хүүхэд бэлэглэсэн. Хосууд ихэрлүүлж авах сонирхолтой байдаг.  Манай анхны үйлчлүүлэгчийн ихэр хүүхэд АНУ-д очиж төрсөн байгаа. Өнөөдөр хүсээгүй хүүхэд, бэлгийн буруу зуршил, гадаад орчин, сэтгэл санааны нөлөөллөөс болоод хүмүүс үргүйдэлд маш их орж байна. Бид хоёрдогч үргүйдлээр зогсохгүй анхдагу үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд тус эмнэлэгт эмчилгээнд явуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн практикт нэвтрээд байгаа орчин үеийн өндөр технологиос бид бүхэнд ч бас боломж бий. Эмчилгээний аялал жуулчлалын мэргэшсэн оператор Юнайтед Экспресс компани монголын үргүйдэлтэй хосуудад дэлхийн технологийн дэвшлээс хоцрохгүй байх боломжийг олгож байна.  Тус компани БНСУ, БНЭУ, Тайвань улсын эмчилгээний аялал жуулчлалын оператор компаниудтай хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт хувь нэмэрээ оруулж байгааг дуулгахад таатай байна.  Энэхүү компанийн гадаадад эмчлүүлэгсдэд үйлчлэх төв нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талд орших Од хийморь эмнэлэгийн 3 давхарт байрлаж дээрх орнуудын эмнэлэг үйлчилгээний байгууллагын мэдээллээр хангах, тийз буудал захиалга, даатгал, виз баримт бичгийн үйлчилгээг нэг цэгээс хүргэхийн зэрэгцээ эмчилгээнд очихыг хүссэн оронд эмнэлэгийн цаг товлож өгөх, онош батлуулах, онгоц буудлаас угтах тосох, монгол хэлтэй анагаах ухааны хөтөч орчуулагчаар үйлчлэхийн зэрэгцээ хотоор аялах аялалыг төлөвлөж өгдөг байна.  Тус компани өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр Чингис зочид буудалд Солонгосын үргүйдлийн эмчилгээний танилцуулах семинари хийхийн зэрэгцээ Мариа бэби эмнэлэгээс эмч нарын баг урин үргүйдлийн шалтгаантай хосуудад анхан шатны үзлэг, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж хүүхэдгүй олон гэр бүлд найдвар авч иржээ. 
    Монголын үрс маш олон болох болтугай.

    Юнайтед Экспресс ХХК-ний эмчилгээний аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээний төв
    Нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талд Од Хийморь эмнэлэг 3 давхарт
    Утас /  факс _70186353, 99982805, 99990941

  5. би нэг өндгөвчөө авахуулсан үр суулгуулж болох болов уу үр суулгахад хэдэн төгрөг байдаг бол хүүхэдтэй болмоор байна ямар арга байна вэ хэлж өгөөч

  6. БАЯНГОЛ ЭМНЭЛЭГТ ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ, ҮНЭ 6-8 САЯ ТӨГРӨГ БАЙДАГ, ЭХЛЭЭД ҮРГҮЙДЛИЙН ОНОШЛОГОО БАЯНГОЛ ЭМНЭЛГИЙН ХАДБААТАР ЭМЧИД ҮЗҮҮЛЖ ТОДРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ,

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.