Нойргүйдэл

Нойр нь бие махбодь, тархийг амрааж, хүч сэлгэх, өдрийн турш гаднаас авсан мэдээллийг дахин боловсруулж хадгалах, дархлаа сэргээх гээд хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм ч болохоор хүн эрүүл саруул явахын тулд хоногт 7 цаг унтдаг байх хэрэгтэй гэдэг. Гэтэл ийм чухал үүрэгтэй зүйл доголдол үүсэх эрүүл мэнд, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Ерөнхий

Чухал уулзалт, шалгалт болохын урьд орой нь яах бол, ийм бол гэж сэтгэл догдолсоор нойргүй хонож үзээгүй хүн цөөн биз. Гэтэл маш их ядарч, бараг явуут дундаа унтсан хүн орондоо хэвттэл дэр ч нухаад, энд юм тачигнаад нойр хүрэхийг болиулчихдаг тал бий. Ийм төрлийн нойргүйдэл нь насанд хүрсэн хүмүүсийн 30-45% нь тогтмол ажиглагддаг бөгөөд архаг хэлбэртэй болдог.

Шалтгаан

Нойргүйдэл нь өвчин биш харин өвчний шинж тэмдэг байдаг. Иймд нойргүйдлийг эмчилнэ гэдэг түүнийг үүсгэсэн өвчнийг арилгахыг хэлдэг.

Эрүүл саруул хүний өдөр тутмын амьдралд заримдаа тохиолддог нойргүйдлийг шалтгааг нь ажлын ачааллаас шалтгаалан байнга дутуу нойртой байх, ээлжээр ажиллах, байнгын стресст орох, цагийн бүс солигдох гээд янз бүр байж болно. Мөн хүн заавал авах ёстой хамгийн бага нойр буюу 5 цагтаа хүрэлгүй гурван өдөр дутуу нойртой явахад бие махбод нь бүтэн өдөр нойргүй явсантай адил өөрчлөлтөн ордог гэж эмч нар үздэг.

Нойргүйдэхэд хүргэдэг бусад шалтгаан нь мэдрэлийн өвчин, сэтгэл гутрал, бодисын солилцооны алдагдал гэх мэт янз бүрийн өвчинтэй холбоотой.

Ахимаг насны хүмүүс хөгшрөх үйл явцын улмаас нойргүйдэх цөөнгүй.

Явц

Нойргүйдлийг дотор нь гурван төрөлд хуваадаг. Үүнд:

  • Нэгдүгээр төрөл нь зүйрмэглэх буюу унтаж эхлэх үеийн хямрал. Энэ үеийг шинжлэх ухаанд пресомник хямрал гэнэ. Энэ үед хүн нойр нь хүрэхгүй байхаас айх зэрэг шинж илэрнэ.
  • Хоёрдугаар төрөл нь нь гүн нойрны хямрал. Энэ үед зүйрмэглэдэг ч шөнө хар дарах, эсвэл ялихгүй чимээ, зүүдэндээ хөдлөх зэргээс ойр ойрхон сэрж, гүн нойрсож чадахгүй болдог. Үүний интрасомник хямрал гэнэ.
  • Гуравдугаар төрөл нь босоход сэрэлтийн хямрал. Энэ үед хүн нойроо ханатал унталгүйгээр эрт сэрдэг болно. Улмаар ажиллах чадвар буурах, бие сулрах, нойрмоглох шинж илэрнэ. Үүний постсомни хямрал гэнэ.

Үүнээс гадна нойрыг ташаа байдлаар хүлээж авах буюу нойрны агнози гэсэн бас нэг үзэгдэл байдаг. Энэ үед хүн байнга дутуу нойртой, эсвэл огт унтахгүй байна гэж гомдоллодог ч эмчийн үзлэгээр орж нарийвчилсан судалгаа хийлгэхэд хоногт хамгийн багадаа 5, түүнээс олон цаг унтдаг болох нь тогтоогддог.

Оношлогоо

Нойргүйдлийн шалтгааныг тодорхойлохын тулд сомнолог буюу нойр судлаач эмчид хандах хэрэгтэй. Оношыг тогтоохдоо мэргэжлийн онцлогн (шөнийн, эсвэл ээлжийн ажил, цагийн бүсийг ойрхон сольдог,), нойрны хямралын илрэл, полисомнографи шинжилгээ буюу бие унтаж байхад бие махбодид гарч байгаа өөрчлөлтүүдийг шинжлэх.

Эмчилгээ

Нойргүйдлийн шинж тэмдэг илэрвэл элдэв хүчтэй эм тан уух гэлгүйгээр юуны өмнө зөв унтаж сурах хэрэгтэй. Унтахад суралцаж ядаад байх юм юу байна гэсэн маргаан гарах нь зүйн хэрэг. Гэвч мэдэж байхад илүүдэхгүй хэдэн зүйл байдаг, үүнд:

  • Унтах сэрэх цаг тогтоож түүнээ хатуу баримтлах бөх, гүйцэд нойртой байхын баталгаа. Ялангуяа сэрэх цаг. Хэдэн унтаснаас үл хамаараад үргэлж тогтсон цагтаа босч байхыг хичэа.
  • Стресстийн нөхцөлд ажилладаг бол өдөртөө 5-7 км алхах, хөнгөн гүйх зэргээр биедээ ачаалал өгч байх нь хэвийн нойртой байхад сайнар нөлөөлнө. Гэвч унтахаас наандаж 2 цагийн өмнөөс эхлэн биеийн хүчний ямар нэг ажил хийхгүй, хийж байгаа бол зогсоох хэрэгтэй.
  • Кофе, цай, колагийн төрлийн ундаа, шоколад зэргийг унтахаасаа 6-8 цагийн өмнөөс уухаа больж, больж чадахгүй бол хэмжээг нь нэлээд багасгах хэрэгтэй. Унтах дөхөөд ирэхээр тамхиныхаа тоог багасгах шаардлагатай. Учир нь тамхин дахь никотин нь кофений кофеинээс илүүтэйгээр сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Архи хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Айлд, эсвэл томилолтоор явах үед нойр бөх, гүйцэд байдаг бол унтлагын өрөө, ор, цагаан хэрэглэл зэрэг гэртээ унтахтай холбоотой ямар нэг зүйлийг сэтгэлийнхээ гүнд таалахгүй байгаагийн шинж Ийм тохиолдолд унтлагынхаа өрөөний заслыг өөрчлөх, өөр тийш зөөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Элдэв асуудлуудыг орондоо орохоос өмнө шийдэж, үгүй бол өглөө шийдэхээр түр хойшлуулж сурах хэрэгтэй.
  • Унтахын өмнө хоол идэх хэрэггүй. Идэхээр болвол самар, жимс, ногоо зэрэг гэдэс дүүргэдэг бүтээгдэхүүн идэхгүй байхыг хичээ.
  • Унтахын өмнө сэтгэлээ санаагаа тайвшруулж, булчингаа суллахад чигэлсэн дасгал хийж, хөгжим сонсох зэрэг үйлдлийг тогтмол хийж байхыг хичээ.

Хэт их ядарсан, эсвэл өөр ямар нэг шалтгааны улмаас хурдан унтахын тулд нойрны эм уухаас өөр аргагүй болсон үед эмийн зааврыг дагаж, тун хэтрүүлэх зэрэг зүйлс хийж болохгүй. Мөн ямар ч сайн нойрны эм байсан 10-14 хоногоос илүү удаан хугацаагаар ууж болохгүй. Удвал хүний бие эмийн дасалд орж, уулгүйгээр унтаж чадахгүй болох зэрэг таагүй зүйл илэрдэг.

Төрөл бүрийн арга хэмжээ авсан нь нойргүйдэл арилахгүй байгаа тохиолдолд нойр зүйч эмч, мэдрэлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Зүү, төөнүүр засал, сэтгэл засал зэрэг энгийн эмчилгээ хийснээр таны асуудлыг шийдэх боломжтой байхыг үгүйсгэхгүй.

10 Comments

  1. Noir hurgeh dasgal massage baina uu

    Noir hurehgui ued hiideg dasgal baina uu ?
    Site deeree davij uguuch. Mun noirguidliin ued avah arga hemjee geed l holbootoi medeelliig ogch tuslaach

  2. mia

    minii bieiin yum oiriin 2 jil yamar ch togtborgui bolson.. jildee hedhen udaa l irdeg… bi 19 tei tegeed bas untaj chaddaggui.. uuriin 4 5 6 iin ued untdag tegeed ugluuniii 8 9 ees hoish 11 hurtel ni zugeer l buh zuiliig sonsoj ..mederch nudee anisan yum shig dutuu untdag.. tegeed bi hicheelee ch hiij chaddaggui .. yaah vee…

  3. Нүйргүйдлийг хэрхэн эмчлэх вэ? Ээж маань нойргүй болоод их удаж байгаа юмаа?

  4. daagii

    sain btsgaana uu bi zvvrmeglej untaxiin umnu gar xul bie tatbagnaj xaaya cerj uuriigii tegj bgaad medreed mun untax vedee xumcguu zangidaj ubdcun zobcob mayagtai untax vum utax ved bie tatagnax vutai xolbootoi vum boloo

  5. Amana

    Soronzon talbariin dutagdlin ulmaas mur hushih, hvzvv tseejnii uvchin, noirgvidel bolon tvgjreeg bii bolgodog. Hvn turluhtun oyun uhaan baigaliin aguu ih chadamjtai tul vvniihee achaar ymar neg nemelt tejeel hereglehgvigeer uuriinhuu bieiig ervvl bailgah bvren bololstootoi yum. ene bololtsoog nano tehnologiin daraagiin tehnologi boloh AMIZED FUSHION tehnologi olgoj bna. Delegrengvi medeelel avahiig hvsvel 96221188 zalgaarai! Baruun 4 zam ROKMON BUILDINGin ard HEREGLEE SHOP dotor offess deer irj vnegvi zuvulguu avch bolno. Tand tusaly

  6. Эрдэнэчимэг

    нойргүйдээд үхэх нь ээ. энэ ямар шаналгаатай гээч. олон түмэн минь туслаач. яах вэ

  7. tuya

    hi    noirguideed ieheer zarim humuus noirnii em uuj terendee mansuurch bie n taivan amrah bish bur ch den dun yum shig boldog.tegvel uunii esreg   bieiig taivan saihan amraadag davhar nudnii haraa buurund chuhal saih nuluu uzuuldeg amin demiin turliin beldmel baigaa  lavlahiig husvel 93033737

  8. цэцэн

    нойргүйдлийг хэрхэн эмчилдэг юм бэ? тийм арга чарга байвал мэргэжлийн эмчээс нь болтугай зөвөлгөө аваад сайтдаа тавиад өгөөч ээж маань нойргүйдээд удаж байна. танай сайт тэгээд тусламж хүсээн болон асуулт асуусан хүмүүсийнхээ асуултад хариулж хариулт өг л дөө

  9. чимгээ

    жижиг шилтэй пивонд өндөгний шарыг хийгээд дөрвөн цаг болгосны дараа уугаад унтаарай.

  10. tsegen elegnii dasgaliin zurag heregtei bna

Leave a Reply